2008
Бурханд итгэх итгэл
2008 оны зургадугаар сарын


Бурханд итгэх итгэл

Дээрээс (зүүн талаас): Маргарет С.Лифферт нэгдүгээр зөвлөх; Чэри С.Лэнт, ерөнхийлөгч; мөн Вики Ф.Мацүмори, хоёрдугаар зөвлөх.

Margaret S. Lifferth
Cheryl C. Lant
Vicki F. Matsumori

Гэр бүлийн үдшээр есөн настай Шэлби нээлтийн залбирал хийв. “Шэлби, Бурханд итгэх итгэл үйл ажиллагаануудын нэгийг чи бараг л хийчихлээ гэж ээж нь түүнд хэлэв. Чи хэдхэн долоо хоногийн өмнө болсон гэр бүлийн үдэш дээр хаалтын залбирал хийсэн. Одоо чи залбирал нь хэрхэн биднийг хамгаалж бас Тэнгэрлэг Эцэг болон Аврагчтай ойр байхад минь тусалдаг талаар бидэнтэй сэтгэгдлээ хуваалцах хэрэгтэй.”

Шэлби өрөөнөөс гараад удалгүй өдрийнхөө тэмдэглэлийг барьсаар буцаж ирэв. Хэдэн өдрийн өмнө машин нь асахгүй байсан тэр үед машины арын суудал дээр суугаад тэрээр хэрхэн залбирснаа уншив. Тун удалгүй хөрш нь туслахаар хүрч иржээ. Тэр үед Шэлби залбирах хэрэгтэйг санасан. Учир нь Бурханд итгэх итгэл үйл ажиллагааны талаар тэрээр маш их бодож байсных юм.

Дэлхий даяар амьдарч буй бусад хүүхдүүдийн адилаар, Шэлби Бурханд итгэх итгэл нь зүгээр нэг хөтөлбөрөөс илүү чухал гэдгийг олж мэдсэн юм. Итгэлийг бий болгох нэг арга зам бол Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах юм.

2003 онд анх Бурханд итгэх итгэл хөтөлбөрийг танилцуулах үед Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, Ерөнхийлөгч Томас С.Монсон болон Ерөнхийлөгч Жэймс И.Фауст нар захианд ийнхүү бичжээ. “Охид хөвгүүд агуу итгэлээ хөгжүүлэх, сайн мэдээнээс суралцаж түүгээр амьдрах зоригтой байж мөн бусдад үйлчлэх, өөрсдийнхөө авьяасыг хөгжүүлэх нь бидний хүсэл эрмэлзэл юм” (2003 оны дөрөвдүгээр сарын 2, Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг).

Өнөө үед энэ дэлхийд та нарт агуу итгэл хийгээд зориг хэрэгтэй. Өдөр бүрийн залбирал, тогтмол судруудаасаа унших болон тушаалуудыг сахиснаар та нар эдгээр чанаруудыг хөгжүүлж чадна. Сайн мэдээний дагуу амьдрах эдгээр болон бусад арга замууд нь уг удирдамжийн ерөнхий шаардлага хэсэгт бичигдсэн байдаг. Найман нас хүрэхээрээ чи Бурханд итгэх итгэл номыг хүлээн авах болно.

Дэлхийн зарим оронд хүүхдүүд хамтдаа сард хоёр удаа цугларан үйл ажиллагаа явуулж нөхөрлөлийг бий болгож, сайн мэдээний дагуу амьдарч цагийг хөгжилтэй өнгөрөөдөг. Дэлхийн нөгөө хэсэгт буюу цөөн Сүмийн гишүүдтэй эсвэл алсад байдаг гишүүд хүүхдүүд нь Бурханд итгэх итгэлийг бэхжүүлэх ажлыг гэр бүлийнхэнтэйгээ эсвэл өөрсдөө хийдэг. Чиний нөхцөл байдал ямар ч байсан гэсэн хамгийн чухал нь Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах арга замуудыг олох явдал юм.

Хүүхдийн Хэсгийн удирдлагууд чамд туслах болно. Хүүхдийн Хэсгийн Ерөнхийлөгчийн зөвлөл чамайг зоригжуулах бөгөөд хийсэн үйл ажиллагааны тайланг өгөх боломжийг чамд өгөх болно. Багш нар та нарт Итгэлийн Тунхгийг цээжлэхэд чинь туслах болно. АНУ-д болон Канадад амьдардаг хөвгүүдэд зориулан бой скаутын удирдагчид Скаутын үйл ажиллагаануудаа Бурханд итгэх итгэлийн зорилгуудтай уялдуулан явуулдаг.

Бурханд итгэх итгэл нь гэр бүлийг чинь хүчирхэгжүүлэх нэг арга зам юм. Линдси найман нас хүрээд Бурханд итгэх итгэл номыг хүлээн авчээ. Эцэг эх нь түүнтэй хамт тэрхүү удирдамж номыг уншив. Линдси гэр бүлийн үдэш дээр хичээл заав. Бурханд итгэх итгэл удирдамж номынхоо нэг сэдвийг тэрээр заах хичээлээрээ сонгосон юм. Гэр бүлийнхээ туслалцаатайгаар Линдси гэр бүлийнхээ үдэшд оролцож мөн үйл ажиллагааг явуулжээ.

Бусад гэр бүлүүд ч бас Бурханд итгэх итгэл удирдамжийг хэрэглэснээр гэр бүлийнхээ үдшийг явуулахад тусладаг. Нэг гэр бүл долоо хоног бүр Итгэлийн Тунхгийн нэгийг сонгон судалж цээжилдэг. Өөр нэгэн гэр бүл хүүхдүүдийнх нь үг хэлэх ээлж ирэх тэр үед тухайн удирдамжаас хүүхдүүдээрээ үйл ажиллагааг сонгуулдаг.

Эцэг эх-хүүхдэд зориулсан үйлчлэл хөтөлбөрт Майклын гэр бүл, хүн бүр хэн нэгэнд аваачиж өгөхөөр тооцон алимны жигнэмэг хийхээр шийджээ. Майкл өөрийнхөө жигнэмэгийг таарамжгүй харьцаатай байдаг нэгэн гэр бүлд аваачин өгч болох эсэхийг асуулаа. Хэдийгээр үүнд ээж нь санаа зовж байсан ч Майкл шийдсэн байв. Майклын гэрийнхэн жигнэмэгийг хүргэж өгөв. Тэр гэр бүлд ямар нэг асуудал байгаа болохоос биш тэдэнд таарамжгүй хандаагүй гэдгийг тэд олж мэдэв. Майкл Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахыг хүссэн учраас тэр хоёр гэр бүл маш сайн найзууд болцгоосон юм.

Шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд удирдамж номын ард хавсаргасан сертефикатыг чи хүлээн авах болно. Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч чинь үүн дээр гарын үсгээ зурах болно. Гэвч чи хүчтэй зоригтой байж сайн мэдээний дагуу амьдрахад чинь туслах зүйлүүдийг хийсэн учраас энэ нь хамгийн агуу адислал юм.

Бурханд итгэх итгэлийн нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд чи Аароны зэргийг хүлээн авахад эсвэл шударга үнэнч эмэгтэй болоход сайн бэлтгэгдсэн гэсэн үг. Үнэнч шударгаар амьдрах зуршил чамд бий болж, сайн мэдээний дагуу амьдарч, бусдад үйлчилж, өөрийнхөө авьяасыг хөгжүүлэх боломж чамд гарах болно. Хамгийн гол нь, чи Есүс Христийн гэрчлэлээ улам хүчирхэгжүүлэх болно.