2008
Тоо баримт тогтвортой өсөлтийг харуулж байна
2008 оны зургадугаар сарын


Тоо баримт тогтвортой өсөлтийг харуулж байна

2008 оны 4-р сарын сүмийн ерөнхий чуулган дээр анхны шинэчлэгдэн гаргасан албан ёсны сүмийн гишүүнчлэлийн статистик 13 саяд хүрснийг мэдэгдсэн. Энэхүү тоо нь дэлхий даяарх Сүмийн тогтвортой өсөлтийг харуулж байна. Саяхны судалгаагаар, Сүм дэлхий даяар 3 жил тутам бараг нэг сая хүнээр нэмэгдэж байна.

Дэлхий даяарх өсөлт нь ялгаатай байгаа ба сүмийн статистикаар Африк, тэр дундаа Нигер улсын жилийн өсөлтийн хэмжээ 8.1 хувьтай байна. 2000 оноос 2006 оны хооронд Нигерийн гишүүнчлэл 30,000-аас 79,500 хүртэл нэмэгдсэн юм.

Хувь хүн итгэлийнхээ дагуу баптисм хүртэж, батлагдах үед сүмээс гишүүнчлэлийн дугаар өгдөг. Жишээлбэл, 2006 онд 272,800-аас илүү хөрвөгдөгч баптисм хүртсэн. Эцэг эхийн зөвшөөрөлтэй хүүхдүүдэд Сүмээс гишүүнчлэлийн дугаар өгдөг. Хэдий тийм боловч 9 нас хүрээд баптисм хийлгэж, гишүүнээр батлуулаагүй хүүхдүүдийг гишүүн гэж тооцдоггүй. 2006 онд ийм “дугаартай хүүхдүүд”-ийн тоо 94,000-аас илүү байсан байна.

Сүмийн статистикч Америкийн Шашны Байгууллагуудын Статистикийн Холбооны гишүүн Глен Бакнер тайлбарлахдаа, “Гишүүний тоо зорилго, загварын дагуу маш их өссөн”. Тэдний идэвхийн түвшинг үл хамааран гишүүн бүрийг санах нь чухал гэдийг тэр хэлэв. Энэ аргачлал нь бусад сүмийн гишүүнчлэлийг тоолох аргаас манай сүмийг ялгаатай болгож өгдөг. Нэгдсэн Улсын хэмжээнд манай сүмийг дөрөв дэх том шашны төв хэмээн тэмдэглэсэн Yearbook of American & Canadian Churches ном сүмийн зохион байгуулалтаас гаргасан гишүүнчлэлийг тогтоох жишиг, дүрэм тогтоол гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. “Янз бүрийн сүмийн тогтолцоонд зэрэг ашиглах тодорхой жишиг энэ номонд тэмдэглэгдээгүй. Үүнээс илүүтэйгээр, гишүүнчлэлийн тодорхойлолтууд, холбогдох нөхцлүүд нь нэг сүмийг бусад сүмийн тогтолцооноос ялгаж өгдөг.”

Дейл И.Жонес нарын Religious Congregations & Memberships in the United States номонд: “Гишүүнчлэлийг тодорхойлох хамгийн шүүмжлэлтэй асуудал бол үүнийг статистик гарган тодорхойлох нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга байхгүй учраас эцэстээ шашны байгууллага бүр өөрсдөө гишүүнчлэлийг бие даан тооцон гаргахад хүргэж байна” гэжээ.

Эрүүл сүмийн өсөлтийн шинж нь үүнийг байгуулж байгаа хөтөлбөрөөс ихээхэн хамаардаг. Нэгдсэн Улсын гадна байрлах цуглааны байруудын тоо сүүлийн таван жилд 10 хувиар өсч 8254 болжээ. Мөн Нэгдсэн Улсад байгаа цуглааны байрууд 9.6 хувиар өсч 6,361 болж нэмэгдсэн байна. Хэд хэдэн цугларалт нэг цуглааны байранд явагддаг.