Ирээдүйн түлхүүрүүд
Санваарыг ашиглах нь өөрийг тань аз жаргалд хүргэх гүүрийг барихад тусална гэдгийг энэ Итали залуу мэддэг.
Италийн Флоренсе хотод хосууд Понте Векчио гүүрэн дээр зүүдэг цоож өлгөн түгжээд, түлхүүрээ доогуур урсах Арно гол руу шиддэг хуучин уламжлалыг дагадаг байжээ. Энэ тэдний хайрыг мөнхөд “түгждэг” хэмээн үздэг аж.
Дундад зууны үед баригдсан энэхүү түүхэн гүүрийг хэвээр хадгалан үлдээхийн тулд цоож өлгөхийг хоригложээ. Харин 16 настай Кристиан Морелли тэрхүү Понте Векчио гүүрнээс олон жилийн өмнө оршиж байсан жинхэнэ түлхүүрүүд, 1829 онд Бошиглоч Иосеф Смитэд сэргээгдсэн Аароны болон Мелкизедек Санваартай адил гэдгийг мэддэг байв. Эдгээр түлхүүрүүдийн нэг нь холбох хүч чадал бөгөөд гэр бүлийн хайр үнэхээр мөнхөд “түгжигдэж” чадна гэдгийг Кристиан мэддэг. Тэрхүү санваарын эрх мэдэлтэй нэгнээр түүний эцэг эх хоёр ариун сүмд холбогдсон бөгөөд ариун сүмийн тэрхүү адислалуудыг хэзээ нэгэн цагт хүлээн авахаар тэр төлөвлөж байна. Кристиан Аароны санваарын үүргээ гүйцэтгэж, энэ нандин итгэлд нийцэхүйцээр амьдарч байна.
Бүтээх чадвар
Флоренси бол урлаг, уран зохиол, шинжлэх ухааны ололт амжилтаар дүүрэн сэргэн мандалт үүсч хөгжсөн хот юм. Авъяаслаг Сэргэн Мандалтын үеийн хүмүүстэй адил, Кристиан дуу хөгжим, ном зохиолын сайхныг мэддэг. Тэрээр 3 жил басс хөгжим тоглож байгаа бөгөөд Английн уран зохиол, философоос суралцах дуртай.
Зохисгүй хөгжим эсвэл порнограф-д толгойгоо мэдүүлсэн өсвөр насны хүүхдүүдийг тэр мэддэг ба зарим үед “авъяас, хүч чадал” гэм нүгэл рүү хөтөлдөг гэдгийг тэр үүнээс ойлгодог. Гэвч атгаж буй санваараа бодож, бусдаас өөр байх ёстой гэдгээ тэр үргэлж санадаг.
Ариусгагч галууд
1497 онд Флоренцийн лам нар иргэдийг дэлхийн, бүдүүлэг муу муухай юмсаа шатааж хаяхыг шаарджээ. Үүндээ тэд толь, үнэтэй хувцас, урлагийн бүтээлийг багтаасан аж. Харин 2008 оны Кристианы арга барил арай өөр. Хүрээлэн буй нийгмээсээ өө хайхын оронд амьдралаа ариусгахын тулд тэрээр Ариун сүнсний галыг эрэлхийлдэг.
“Энэ нь хэцүү байдаг” гэж Кристиан хэлжээ. Семинарын ангид ердөө дөрвөн оюутан байдаг ба хоорондоо хол зайтай амьдардаг учраас өдөр болгон уулзалдаж чаддаггүй. Тэр заримдаа ганцаарддаг ч, зовлон зүдгүүрээр дамжин ариусгагч хүч чадал ирдэг гэдгийг тэр мэддэг. Сүнслэг нөлөөллөөр тэр эсэргүүцэлтэй тулгарсан бусдыг мэдэж чаддаг.
Есүс Христийн төлөөлөгч Петр Кристианы төрсөн нутаг болох Ромд шоронд тамлагдан нас барсан байдаг. Энэ өдрийг хүртэл, Петрийн санваарын эрх мэдэл түүний атгаж байсан агуу түлхүүрүүдэд байсан хэмээн заадаг. Яг л Петр шиг үнэнч шавь мөн ямар ч үнэ цэнэтэй бай санваарын дуудлагууддаа үнэнч байхыг Кристиан хүсдэг.
Кристианы өөр нэг баатар бол Нифай. “Нифай Петр шиг олон саадыг даван туулж байсан.” гэж Кристиан хэлдэг. “Тэдгээр саадууд Нифайг хамгийн сайн байхад нь тусалсан юм.”
Залбирал, судраас суралцах, аюулгүй хорогдох газар болох гэр, санваарыг хүндлэх, хэзээ нэгэн өдөр номлолд үйлчлэх, зөв шударга нөхөр, сайн эцэг бол Хожмын Үеийн Гэгээнтэн болоход тусалдаг.
Баяр хөөрт анхаарлаа хандуулах нь
Эдгээр зорилго нь Кристианыг бусад найзаас нь онцгой болгодог. “Би Хүүхдийн Хэсэгт байхаасаа л номлолд үйлчлэхийг хүсдэг байсан юм” гэж тэр хэлдэг. Харамсалтай нь, түүний найзууд “хэтэрхий их суралцах, спорт тоглох, хөгжилтэй байх явдалд анхаарлаа хандуулдаг” учраас түүний итгэл бишрэлийг сонсохыг хүсдэггүй.
Диконы хувьд ариун ёслолыг түгээж, өвчтэй байгаа хамаатныхаа төлөө мацаг барихдаа сүнслэг байдлаа мэдэрсэн тухайгаа тэр санадаг. Аавтайгаа хамт хичээл заасан гэр бүлүүд нь “тайтгарлыг хүлээн авч, яригдсан үгсэд нь талархалтай байсныг гэрийн багшлалтын үеэр Кристиан агуу сэтгэл ханамжаар мэдэрдэг.
Эдгээр нь Кристианы олон найз мэдэрч чадахгүй тийм мэдрэмж хийгээд туршлагууд юм. Заримдаа тэр буруу ойлгосон мэдрэмжийг мэдэрдэг ч сүнслэг үзэгдэл бол түүний хэзээ ч алдахыг хүсдэггүй адислал юм. Шинэ Гэрээний түүх дотор Аврагч нэгэн сохор хүнийг эдгээдэг шиг (Иохан 9:1–11-г үз) түүний олон найз сайн мэдээний баяр хөөрийг мэдэрч чадалгүй одоог хүртэл сохор байгааг Кристиан маш сайн ойлгодог.
Үзэгдлийг хуваалцах нь
Энэ бол түүний номлолд үйлчлэхээр хүсч байгаа нэг шалтгаан юм. Ойлгохын тулд өөрөө адислагдаж, сүнслэг бодит байдлыг бусдад мэдрүүлэхийг Кристиан хүсдэг. Хүүхэд наснаасаа хойш, тэр номлогч нартай нөхөрлөж, тэднийг солигдон явах үед гунигладаг байжээ. “Цаг хугацаа өнгөрч, би номлогч нарын нэрийг мартдаг ч, тэдний туршлагыг хэзээ ч мартдаггүй. Тэд бүгд л сайхан жишээг үлдээдэг. Би өөрийн мэдэх бүх номлогч нар шиг байхыг хүсдэг” гэж тэр хэлжээ.
Номлогч нартай хамт сайн дураараа явж байх үедээ түүний гэрчилсэн бодит байдлууд түүнд маш ихээр нөлөө үзүүлсэн. Хэдий олон хүмүүс шууд “Надад сонирхол алга гэж хэлдэг эсвэл хэн гэдгийг мэдэнгүүтээ хаалгаа тас хийтэл нь хаадаг ч гэсэн тэд ажлаа үргэлжлүүлэн хийдэг” гэж Кристиан хэлэв. “Тэд дараагийн хаалгыг тогшин, тэдэнтэй сайн мэдээний мэдлэгийг хуваалцахыг хичээдэг.”
Зөвхөн цэвэр ариун байж, сайн мэдээнээс суралцахаас гадна Кристиан ямар ч тохиолдолд анхаарал татамгүй зохистой хувцас өмсөхийн хичээж өөрийн номлолдоо бэлтгэдэг.
Флоренци бол загварын хот. Харин Кристианы хувьд үнэтэй хувцас чухал биш. “Их Эзэнд болон хүндэтгэлийн өдрийг хүндэтгэн би цагаан цамц, хүрэм өмсөж зангиа зүүдэг” гэж Кристиан хэлэв. Энэ нь түүнийг номлолын хувцаслалтыг сахиж сурахад туслана гэдгийг тэр мэддэг. Долоо хоногийн үлдсэн өдрүүдэд тэр хүссэн хувцсаа өмсдөг. “Би загварын дүрэм журамд дургүй. Харин тохиромжтой хувцасласан бол өмсөх хувцсандаа санаа зовдоггүй. Миний хувцасны брэнд ямар байх, хэнийх байх нь надад тийм ч чухал зүйл биш” гэж Кристиан боддог.
Аз жаргалын түлхүүрүүд
Кристиан Мелкезедик санваар, ариун сүмийн индаумент, бүрэн цагийн номлолд үйлчлэх дуудлага, хэзээ нэгэн өдөр өөрийн гэр бүлээ мөнхөд түгжих хайрын боломжийг тэсэн ядан хүлээж байна.
Эцэст нь Кристиан Есүс Христийн Хоёр дахь Ирэлтийг хүлээж байна. Түүнийг ирэхэд “дэлхийн гэм нүгэл, бүх гуниг зовлон дуусгавар болно” гэдэг нь намайг тайтгаруулдаг. Тэр хугацаа хүртэл, Кристиан санваарын түлхүүр атгадаг бүгдийг хүндэтгэн, түүнийг Аврагчид ойртуулах гэрээнүүдийг сахина. Энэ бол сүнсний аюулгүй байдал болон мөнхийн аз жаргалд хүрэх цорын ганц зам гэдгийг тэр мэддэг.