2009
Санал зөвлөмж
2009 оны долдугаар сар


Санал зөвлөмж

Тэнгэрлэг Эцэгт улам ойрт

Би Лиахонаг сар бүр хүлээж авдагтаа үнэхээр баяртай байдаг. Энэ сэтгүүлд хэрхэн амьдрах тухай чухал өгүүллүүд нийтлэгддэг. Би Бошиглогч болон Сүмийн бусад удирдагчдын захиасыг агуулсан чуулганы дугааруудын ачаар Тэнгэрлэг Эцэг биднээс юу хийхийг хүсдэгийг, бас үүнийг бид хэрхэн хийх ёстойг мэддэг болсон. Эдгээр дугааруудад манай гэр бүлийн үдшүүдэд ашиглах онцгой сайхан захиасууд байдаг. Лиахонаагаас миний хамгийн түрүүнд эрж хайдаг хэсэг бол залуучуудад зориулсан өгүүллүүд юм. Би эдгээр өгүүллүүдийг унших бүрдээ илүү аюулгүй байдлыг бас Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртсоноо мэдэрдэг.

Карина Чавез, Никарагуа

Даван туулах хүч чадал

Би Лиахонаг амьдралынхаа хөтөч болгон ашигладаг. Энэ сэтгүүл бидэнд өнөө үеийн хүмүүсийн амьдралыг ажиглаж, тэдний нөхцөл байдалд өөрсдийгөө тавьж харах боломжийг олгодог. Би тэдний туршлагыг хэлэх үгэндээ бас гэр бүлийн үдэшдээ ашигладаг. Бид бол Христэд итгэгчид бөгөөд хүн бүрд тохиолддог асуудлууд бидэнд тулгарахад үүнийг даван туулах хүч чадлыг сайн мэдээ бидэнд өгдөг. Лиахона дахь жишээнүүд нь миний найзад үүнийг ойлгоход тусалсан юм.

Ана Перлини, Англи