Гэр бүлийн үдшээр тоглодог байсан судрын жүжгүүд
Скотт Моёо, Конни Моёо нар, Юта, АНУ
Бид хоёр хүүхдээ сургуульд ороогүй байхад нь анхаарлыг гэр бүлийн үдэшт хандуулах гэж үйлээ үздэг байж билээ. Нэг долоо хоногт эхнэр бид хоёр дуулгавартай байдлаар хичээл заахаар төлөвлөж, Аммоны түүхийг хуваалцахаар тохирлоо. Бид уг түүхийг Мормоны Номын Түүхүүдийн эмхтгэлээс хуваалцсаны дараа үүнийг жүжиг болгон тоглоод үзэхээр шийдэв. Бид тоглоомон хоньд олж, цаасаар илд хийлээ. Манай хүүхдүүдэд энэ нь их таалагдаж, жүжгийг дахин дахин тоглохыг хүсдэг байж билээ. Долоо хоногийн сүүлээр хүүхдүүд дараагийн даваа гарагт ямар түүхийг жүжиг болгон тоглох вэ? гэж асуув.
Дараагийн хэдэн жилд бид гэр бүлийнхээ үдэшт “судрын жүжгүүдийг” нэлээд хэдэн удаа оруулсан. Бид гэр бүлийн үдшээр судрын аль нэг түүхийг давтан уншсаны дараа үүнийг жүжигчлэн тоглоход хүүхдүүд маань байнга тусалдаг боллоо. Бид хүүхдүүдээ тоглох жүжгээ бүр сургуулилж байхыг нь ч хардаг болов.
Ялтсуудыг эргүүлэн авсан Нифай, хөвөгч авдар барьж байгаа Ноа, Голиаттай тулалдаж байгаа Давид, анхдагчуудын туршлага, түүнчлэн бусад олон үйл явдлыг бид жүжигчлэн тоглосон билээ. Бид сайн мэдээний зарчмуудад онцгой анхаарал хандуулж, тэдгээр жишээг суралцдаг байлаа. Иймээс өнөөдөр адил төстэй нөхцөлд Тэнгэрлэг Эцэг бидэнд хэрхэн тусалдгийг манай хүүхдүүд гэрчилж чаддаг байлаа.