Бригам Янгийн Их Сургуулийн урлагийн салбарын оюутан ГейЛинн Рибейра Гана дахь анхдагч Гэгээнтнүүдийн гайхалтай түүхийг сонсоод дүрслэх урлагийн бакалаврын зэрэг хамгаалах ажлаараа тэдний хөрөг зургийг бүтээхийг хүсчээ. Тэрээр 2005 оны намар үүнийгээ хийх арга замыг бодож эхэлжээ. Үүний үр дүнд ГейЛинн Рибейра болон урлагийн салбарын гурван оюутан—Жесси Бушнелл, Эммалий Глаузер Павелл, Анжела Нелсон 2006 оны тав, зургадугаар сарыг Ганад өнгөрүүлэх боломжтой тэтгэлэгт хамрагдсан ажээ. БЯИС-ийн факультетийн гишүүн Ричард Халл төслийг хянах болсон аж. Энэ тав зөвхөн анхдагч Гэгээнтнүүдийн төдийгүй бас шинэ гишүүдийн түүх болон имижийг (дүр төрх) цуглуулжээ. Цуглуулсан асар их мэдээлэл нь аяллын дараа уран зураг болгон үүнийгээ БЯИС-ийн Ф. Ларсены нэрэмжит Уран зургийн Галлерейд 2007 оны аравдугаар сар хүртэл тавьсан гэнэ. Урлагийн зарим бүтээлийг доор харуулав.