Тэгээс оргил хүртэл
Энэ Уругвай залуу эмэгтэй очихыг хүссэн газартаа хэрхэн хүрэхээ мэддэг хүн.
Зарим хүмүүс танд авьяас чадвар байгаа л бол шууд оргил амжилтанд хүрнэ гэж ярьдаг. Харин Жозелен Кабрерагийн хувьд авьяас чадвар нь дэлхийн ёроол Антарктик хүрэх холын замд гаргасан ажээ. Тэрээр сайн зорилго тавьж үүндээ хүрэхийн төлөө шантралгүй зүтгэвэл зорилгоо биелүүлэхэд туслах хүмүүс аяндаа олдоно гэдгийг аяллынхаа явцад ойлгожээ.
Жозелен 14-тэй байхдаа эх оронд нь явагдсан “Asociación Civil Antarkos”-ын ивээн тэтгэсэн зургийн уралдаанд түрүүлсэн гэнэ. Шагнал нь: Тэрээр багштайгаа бусад оюутан, багш нарын хамт Антарктикт зорчих аялал байв. Аав нь мөн зураг заадаг байсан эмэгтэй, түүний сэтгэж зурсан зургийг хэрхэн дуусгахыг Жозеленд зааж тусалсан аж.
Түүний аялал сэтгэл догдлом гурван үе шаттай байв. Эхлээд цэргийн ачааны нисэх онгоцоор Уругвайн Монтевидеогоос Чилийн Пунта Аренас уруу, дараа нь далай дээгүүр Антарктик дахь Чилийн бааз руу нисчээ. Дараа нь Уругвайн “Artigas Antarctica Scientific” бааз уруу хуурай газраар аялав. Эл бааз Монтевидеогоос 3,000 км хол оршдог ажээ. Нэлээд хэдэн улс Антарктикийн Хаан Жорж арал дээр эрдэм шинжилгээний бааз байгуулсан юм.
Жозелений зураг болон түүний аяллын тэмдэглэл үндэсний сэтгүүл Uruguay Natural-д нийтлэгдсэн ажээ.
Антарктикт аялах нь түүний төсөөлж байсан шиг тийм ч амархан байсангүй гэж Жозелен инээмсэглэн хэлэв. Түүний зураг оцон шувуу, мөсийг дүрсэлсэн байв. Түүнийг Антарктикт ирэхэд—зун байсан бөгөөд халцгай газар дээр армаг тармаг цастай мөн тэрээр хэдхэн оцон шувуу харжээ. Мөн түүнд хэдэн сонин зүйлийг харах аз завшаан тохиосон аж. Тэр эрэг даган явж, Коллинз мөсөн гол, Дрейк хоолой мөн эх орных нь ундны усаа авдаг Уругвай нуурыг үзжээ. Жозелен бас бусад баазууд дээр очиж үзсэн гэнэ.
Уг аялал Уругвайн Колони Дүүргийн Колони Сюиза салбарын гишүүн, эдүгээ 19 настай Жозелений хувьд мөрөөдлийнх нь биелэлт байлаа. Аяллаас хойш тэр бусад мөрөөдлөө ч биелүүсэн аж. Тэдгээр мөрөөдлийн нэг нь Хувийн Хөгжил Дэвшлийн туршлагаа дүүргэж, Залуу Эмэгтэйчүүдийн амжилтын шагналыг хүлээн авсан явдал байлаа. Бурханы охин болохын тулд юу хийж ямар амжилтанд хүрснээ санахын тулд Жозелен медалиа зүүдэг гэж тэр хэлэв. Эдүгээ Жозелен дунд сургуулиа дүүргэж, их сургуульд уран барилгын мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа аж.
Түүнд сургууль дээрээ гэрчлэлээ хуваалцах боломж үнэндээ байдаггүй. Найз нар нь түүний итгэл бишрэлийг хүндэтгэдэг ч гэсэн шашны талаар бараг ярилцдаггүй гэнэ. Жозелен тайван дөлгөөн ч гэсэн зөв юмыг ярихаас хэзээ ч айдаггүй аж. Хожмын үеийн Гэгээнтнүүдийг аравны нэгээ төлөхийг албаддаг гэж нэг оюутан ангидаа ярихад: Үгүй ээ, огт тийм биш гэж тэр залруулжээ. “Бид хүслээрээ өгдөг” гээд, аравны нэг бол Бурханд өргөдөг сайн дурын өргөл гэдгийг тайлбарлажээ.
Жозелен Сүмд өссөн бөгөөд 12 орчим настай байхдаа өөрийн гэсэн гэрчлэлтэй болж, дандаа эцэг эхийнхээ мэдлэгт түшиглэж болохгүй юм байна гэдгийг ойлгосон ажээ. Гэрчлэлтэй болно гэдэг нь “гайхал төрүүлмээр, гэнэтийн агшин биш. Гэвч сайн мэдээ надад баяр баяслыг авчирсныг би мэднэ” гэж тэр хэллээ.
Тэр зуныхаа амралтаар эмэгтэй номлогчидтой сайн мэдээг заадаг аж. Хааяа таньдаг хүмүүст гэрчлэлээ хэлэх боломж гардаг гэнэ. Нэг өдөр сургуулийнхаа дотны найзад номлогчийн хичээл заах болжээ. “Мэдрэгдсэн зүйлээ л би түүнд ярьсан” гэж Жозелен хэллээ. Жозелен найзтайгаа гэрчлэлээ хуваалцсандаа баяртай байлаа.
“Иосеф Смит Ариун төгөлд хүнд үетэй тулгарсан үед мөн цаашид ч үргэлж залбирдаг байсан түүхэнд би дуртай (Иосеф Смит—Түүх 1:15–17-г үз). “Би түүний зоригийг гайхан биширдэг байлаа” гэж тэр ярилаа. “Залуу бошиглогч, тэр ч байтугай бусад хүмүүс түүнийг элэг доог болгож байсан ч, үнэн гэдгийг нь мэддэг байсан зүйл дээрээ хатуу зогсдог байсныг би бишрэн гайхдаг” гэж тэр ярив.
Нифай бол түүний өөр нэг баатар юм. Мөн “Ах нар нь буцъя гэхэд зөвшөөрөөгүй Нифайн зориг надад гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг” гэж хэллээ (1 Нифай 3:14–21; 4:1–4-ийг үз).
Одоо тэр бас нэг мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж байна. Энэ бол чөлөөт цагаа өнгөрүүлэх түүний дуртай нэг зүйл нь хөгжим тоглох юм. Саяхан Жозелен болон түүний эгч Илеана нар бадралт баг бишгүүр хөгжмийн багшийн гэрчилгээ авах сургалтыг дүүргэжээ. Жозелен Хүүхдийн Хэсгийн дуунуудаас эхлээд киноны хөгжим хүртэл тоглох дуртай бас хөгжим, ялангуяа Мормоны Табернеклын Найрал дууг сонсох дуртай гэнэ.
“Надад асуудал тулгарах үед аль нэг дуулал санаанд орж ирдэг” гэж ярив. “Надад асуудлынхаа хариуг олоход дууллууд тусалдаг”. Тэрээр гэрээсээ холгүй орших салбарынхаа цуглааны байранд семинарт өдөр бүр явдаг ажээ. “Заримдаа би эрт очиж төгөлдөр хуурын ард суугаад дууллууд тоглодог” гэж тэр хэлэв.
Ерөнхий чуулганы шууд нэвтрүүлэг эхлэх үед Табернеклын Найрал дууны оршил хөгжмийг сонсохын тулд эрт очиж суудал эзлэн суудаг аж.
Жозелен дэлхий дахинд цөөхөн хүн биеэр очиж үзэх Антарктиктад очсон ч түүнд очиж үзэхийг хүсдэг өөр ямар нэг онцгой газар байдаг уу?
“Би ерөнхий чуулганд очиж, найрал дуу дуулахыг сонсмоор байна” гэж тэр ярив.
Жозелен дэлхийн ёроол Артарктикт хүрч чадсан юм чинь, хийхийг хүссэн ямар ч ажилдаа тэгээс эхлээд оргилд нь хүрч амжилт олоход юу саад болохыг, хэн мэдэх юм бэ?