2009
Манай гэр бүл бат бөх байх болно
2009 оны долдугаар сар


Хуваалцах цаг

Манай гэр бүл бат бөх байх болно

“Мөн та нар бие биеэ гомдоох биш, харин амар амгалангаар амьдар” (Мозая 4:13).

Татлаганы олс, нягт сүлжсэн олон хэсгээс бүтсэн байдаг. Хэрэв нэг хэсэг нь гэмтэх юм уу тасрах юм бол олс сулардаг.

Танай гэр бүлийг олстой зүйрлүүлж болно. Гэр бүлийн гишүүн бүр нь олсны нэг хэсгийг төлөөлж болно. Та нар нэг зорилгын төлөө хамтран ажиллах юм бол гэр бүл чинь улам бат бөх болно. Гэр бүлийн гишүүн бүр бие биеэ бэхжүүлэх үүрэгтэй юм.

Нифайн тухай бас тэрээр гэр бүлээ бэхжүүлэхэд хэрхэн тусалсныг бод. Тэднийг аглаг буйдад нүүдэллэж явахад Нифайн нум эвдэрчээ. Тэд хоол хүнстэй болж чадсангүй. Иймээс бүгдээрээ ядарч, өлсөж байжээ. Гэр бүлийнх нь олон гишүүн Нифайд уурлаж, Их Эзэнд эсрэг бувтнав.

Нифай бувтнасан ч үгүй, уурласан ч үгүй. Тэр модоор дахин нэг нум хийж, шулуун таягаар нэг сум хийв. Тэрээр хоол хүнстэй залгахын тулд хаашаа анд явбал зохихыг ааваасаа асууж. Тэгээд Нифай гэрийнхэндээ хүнс залгуулж чадсан юм. Гэрийнхэн нь баяртай байлаа. Тэд өөрсдийгөө даруусгаж, Их Эзэнд талархал өргөсөн билээ. (1 Нифай 16:18–32-ыг үз.)

Та болон танай гэр бүлийн гишүүд хамтд залбирч, бие биедээ туслан, хайр, нинжин сэтгэлийг харуулснаар, хамтдаа судар уншсанаар, үйл ажиллагаануудад хамт оролцсоноор, бас гэр бүлийн үдшийг хийснээр бат бөх итгэлтэй байхад нь бие биедээ тусалж чадна.

Үйл ажиллагаа

Н5 хуудсыг сэтгүүлээс салгаж аван, зузаан цаасан дээр тох. Гэр бүлийг тань бэхжүүлж чадах зүйлсийн тухай гэр бүлийн үдшээр ярилц. Эдгээр санаануудыг самбар дээр бич. Хоёр санааг зөвлөмж болгож байна. Хүснэгтийг гэрийнхэндээ харагдахуйц газарт өлгө.

Манай гэр бүл бат бөх байх болно

1. Манай гэр бүл хамтдаа залбирч болно.

2. Манай гэр бүл цагийг хамт өнгөрүүлж болно.

3.

4.

5.

6.

Хуваалцах цагийн санаанууд

  1. Гэр бүлийн залбирал манай гэр бүлийг бэхжүүлнэ. Ахлах хүүхдүүд 3 Нифай 18:21-ийг чангаар унших үед Есүс Христ бидэнд юу хийхийг зарлиг болгосныг сонсохыг бусад хүүхдүүдээс хүс (гэр бүлээрээ залбирч байхыг). Хариултыг хэлүүл. Зургаан хүүхдийг ангийн самбарын өмнө гарч ирэхийг урь. Дараах зургаан үгийг бичсэн зурвас цаасыг хүүхэд бүрд үгсийн дэс дарааг харгалзахгүйгээр тарааж өг: гэр бүлийн, залбирал, болно, бэхжүүлэх, манай, гэр бүлийг. Үгсийг зөв дэс дарааллаар байрлуулахад нь самбарын өмнө гарсан хүүхдүүдэд туслахыг бусад хүүхдүүдээс хүс. Бүтсэн болгосон өгүүлбэрийг хамтдаа хэл. Сайн мэдээний уран зургийн цуглуулга 606 (Гэр бүлийн залбирал)-г үзүүлж, биднийг өглөө бүр бас үдэш бүр гэр бүлийн залбирал хийж байхад уриалдгийг тайлбарла. Хүүхдүүдэд гэр бүлийн залбиралд нь тусалж болох зүйлсийн талаар санал бодлоо хэлэх боломжийг олго. Тэдний санал зөвлөмжийг самбар дээр бич. Залбирлын тухай дуу буюу дууллыг та нар дуулж байхад хүүхдүүдийг нүдийг нь аниулж, гэрийхэн нь өвдөг сөгдөн залбирч байгааг төсөөлөн бодуул. Харандаа, цаас тараан өгч, “Гэр бүлийн залбирал манай гэр бүлийг бэхжүүлдэг” гэсэн өгүүлбэрийг хэлж бичүүл. Хүүхдүүдээс өвдөг сөгдөн залбирч байгаа гэр бүлийнхээ зургийг зурахыг хүс. Зургаа гэртээ аваачин, гэр бүлийн залбирал хийхийг нь сануулж байх газарт өлгөхийг нь хүүхдүүдэд урамшуулан дэмж.

  2. Судар унших нь манай гэр бүлийг бэхжүүлнэ. Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдыг үзүүл. Дээрх дөрвөн номоос алиных нь тухай ярьж байгааг таахад нь туслах түлхүүр үгнүүдийг хүүхдүүдэд өгч, тааврын тоглоом тоглуул. Жишээ нь: “Энэ ном Иосеф Смитийн түүхийг өгүүлэх бөгөөд Итгэлийн Тунхаг энд байдаг” (Агуу Үнэт Сувд). Судрын ном бүрийг таалгасны дараа хүүхдүүдэр нэрийг нь давтан хэлүүл. Судрууд бол Бурханы үг гэдгийг заа. Эдгээр ном Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай заадаг. Хэрэв бид судруудыг тогтмол унших юм бол тэдгээр нь манай гэр бүлүүдийг бэхжүүлж чадна. Дараах судрын эшлэлүүдээс аль нэгийг нь анги бүрд тарааж өг Египетээс Гарсан нь 20:12; Иохан 13:34; Ефес 4:32; 1 Нифай 3:7; 3 Нифай 18:21; Сургаал ба Гэрээ 59:7. Хүүхэд бүрд цулгуй зурвас цаас, харандаа өг. Хүүхдүүдэд багш нь судар уншиж байхад анхааралтай сонсохыг сануул. Гэр бүл нь бат бөх, аз жаргалтай байхад туслах, сударт гарч байгаа нэг зүйлийг хүүхэд бүр олох ёстой. Олсон зүйлийг нь хүүхдүүдээр цаасан дээр бичүүлж, дараа нь ангийн гишүүдтэй хуваалцуул. Анги бүрээс цаасан дээр бичсэн үгсээ Хүүхдийн Хэсгийн бусад хүүхдүүдэд уншиж өгөхийг хүс. Судрууд гэр бүлийг чинь бэхжүүлсэн нэг туршлагыг ярьж өг. Хүүхдүүдийг судруудыг хувиараа болон гэр бүлээрээ уншихыг хөхүүлэн дэмж.

Зураг чимэглэлийг Диллийн Марш