2009
Өөрчлөгдөх боломж
2009 оны долдугаар сар


Өөрчлөгдөх боломж

Би Сүмийн гишүүн болоод долоон жил болж байна. Би энэ хугацаанд энэ бол Их Эзэн Есүс Христийн цорын ганц үнэн сүм гэдгийг мэддэг байсан боловч амьдралдаа нэг удаа идэвхгүй гишүүн байсан юм.

Манай гэр бүл шинэ хотод шилжин ирснээс уг асуудал үүдэлтэй юм. Бид өөрсдийнхөө явах ёстой цуглааны байр хаана байдгийг олох гэж хэдэн сар болоод дараа нь цуглаанд очих гэсээр байтал дахиад хэдэн долоо хоног алдчих нь тэр. Шинэ тойрогт сэтгэл татаад байх юм төдийлөн байсангүй. Ингээд би хэдэн долоо хоногийн дараа цуглаанд явахаа болив.

Нэг өдөр санаандгүй байтал манай бишоп ирж тавтай морилно уу хэмээн урив. Тэр намайг ням гараг бүр сүмдээ очиж, семинарт явахыг урилаа. Би урилгыг хүлээн авахаар шийдэв.

Би хэдэн долоо хоногийн дараа сүмд буцаж очиход бишоп Бурханы өмнө хүлээх үүрэг хөтөлбөрийг надад танилцууллаа. Тэрээр уг хөтөлбөрт юу ордгийг тайлбарлахад би хөтөлбөрийг шалавхан эхлэхийг хүсч байлаа.

Би товхимол дахь зорилгуудыг бөглөж эхлэв. Бурханы өмнө хүлээх үүрэг хөтөлбөр амьдралаа улам сайжруулж өөрчлөхөд надад туслах болно гэдгийг би ойлгож эхэлсэн билээ. Би Сүмд илүү идэвхтэй болж, семинарт явах дуртай болов. Би Сүмийн жишгүүдээр амьдрахыг улам бүр хичээж, судрууд болон Лиахонаг унших дуртай болсон.

Бурханы өмнө хүлээх үүрэг хөтөлбөрийг эхлэх үед би номлолд явах, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Benemérito de las Américas бэлтгэл сургуульд сурах болон бусад олон зорилгыг өмнөө тавьсан юм. Өнгөрсөн намар би Бурханы өмнө хүлээх үүргийн шагнал болон Мелкизедек санваар хүлээн авлаа. Бас удалгүй номлолд явах гэж байна.

Өөрчлөгдөх тэрчлэн Түүний Сүмийн зохистой гишүүн байх боломжийг надад олгосных нь төлөө Тэнгэрлэг Эцэгтээ өдөр бүр талархдаг. Өөрчлөгдөхөд надад тусалсан хөтөлбөрүүд болон Сүмийн удирдагчдад би талархаж явдаг.