Айлчлагч багшийн захиас бичиг
Ариун сүмд Бурханыг хүндэтгэн бишрэхэд тохирохуйц байж, ёслолоос хүрт
Эдгээр судрууд болон эшлэлүүдийг, хэрэв хэрэгтэй бол очиж заадаг эгч нарыг тань адислах өөр зарчмыг заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Эгч нараас юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг урь.
Би ариун сүм Бурханыг хүндэтгэн бишрэхэд хэрхэн бэлтгэж болох вэ?
Сильвия Х.Оолред, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх: “Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Тэрээр ариун сүмийг ашиглах нөхцөлийг, гүйцэтгэх ёстой адислалууд болон ариун сүмд ороход бидний хангах ёстой жишгүүдийг удирдан чиглүүлж байдаг билээ… . Хувийн зохистой байдал бол ариун сүмийн адислалуудыг хүлээж авах зайлшгүй чухал шаардлага мөн. Бид зарлигуудыг дуулгавартай дагаж, Бурханы тааллыг гүйцэлдүүлэхийг эрэлхийлснээр өөрсдийгөө бэлтгэдэг” (“Holy Temples, Sacred Covenants,” Лиахона, 2008 оны 11-р сар, 113).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид Б.Хейт (1906–2004): “Бид Ариун сүмд орж ёслолуудад тэнцэхээр бүрэн зохистой байхад туслах арга замаар амьдрах ёстой… . Бид ариун сүмд орох зохистойгоо … санваартны удирдагчидтай хийдэг ярилцлагаар тогтоодог. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг дээрх гарын үсэг ариун сүмд бидний орох зохистойг гэрчилдэг” (“Come to the House of the Lord,” Ensign, 1992 оны 5-р сар, 15).
Ариун сүмд Бурханыг хүндэтгэн бишрэхэд тохирохуйц байж, ёслолоос хүртэхэд ямар адислалууд ирдэг вэ?
C ба Г 110:7:“Энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно.”
Ерөнхийлөгч Ховард В.Хантер (1907–95): “Цаг зав, мөнгө санхүү, хувь хүний нөхцөл байдал боломж олгохын хэрээр ариун сүмд аль болох олон удаа явцгаая. Зөвхөн нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө бус бас ариун сүмд Бурханыг хүндэтгэн бишрэхэд ирдэг адислалынхаа төлөө, энэхүү ариулан адислагдсан өргөөн доторх ариусгал хийгээд аюулгүй байдлыг мэдрэхийн төлөө ариун сүмд явцгаая. Ариун сүм бол үзэсгэлэн төгөлдөр газар юм. Энэ бол илчлэлтийн газар. Энэ бол амар амгалангийн талбар” (“The Great Symbol of Our Membership,” Тамбули, 1994 оны 11-р сар, 6).
C ба Г 38:32: “Би та нарт өөрийн хуулийг өгөх болно; мөн тэнд та нар тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно” (мөнC ба Г 95:8-ыг үз).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс: “Ариун сүмийн хишгийн адислалууд нь бидний баптисмын нэгэн адил бидэнд зайлшгүй чухал юм. Бид Бурханы ариун сүмд орохоор цэвэр байж болохын тулд энэхүү учир шалтгааны төлөө өөрсдийгөө бэлтгэх ёстой. Ариун сүмийн ажил бол бид хувийнхаа хишгийг хүлээн авах, амьд байгаа хүмүүсийн өмнөөс гэрээний ёслолуудыг гүйцэтгэх тэрчлэн нас барагсдын гэтэлгэлийн төлөө ёслолуудыг гүйцэтгэх боломж юм. Чухам энэ шалтгааны улмаас ариун сүмүүд барихыг, мөн ариун сүмийн эрхэм нандин ёслолуудыг хүртэж, гэрээнүүд хийхээр зохистой байхад амьдралаа бэлтгэхийг судрууд бидэнд зааварладаг билээ.
“Ариун сүмийн үндсэн зорилго бол селестиел хаант улс дахь бидний өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэх явдал мөн. Ариун сүмийн ёслолууд биднийг Аврагч руу хөтөлж, Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг адислалуудыг өгдөг” (“Temple Blessings,” Brigham Young University 2005–2006 Speeches [2006], 1, 4).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Чин сэтгэл, итгэл бишрэлийн сүнсээр ариун сүмд ордог хүн бүр Их Эзэний өргөөнөөс улам сайн эр хүн, улам сайн эмэгтэй хүн болж гардаг. Бидний амьдралд байнгын сайжруулах хэрэгцээ байдаг. Бидэнд үе үе дэлхийн үймээн бужигнаан, чимээ шуугианыг орхин Бурханы ариун өргөөнд орж, ариусгал, амар амгалангийн орчинд Түүний сүнсийг мэдрэх хэрэгцээ байдаг” (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, 1995 оны 11-р сар, 53).