2009
Бошиглогчийн дуу хоолой
2009 оны долдугаар сар


Бошиглогч Иосеф Смитийн амьдралаас

Бошгилогчийн дуу хоолой

Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007), 339–41-ээс өөрчлөн авав

Иосеф Смитийг цугларагсдад хандан үг хэлэхэд хүмүүс анхааралтай сонсдог байв. Тэрээр цугларагсдын анхаарлыг нэг удаа бүр хэдэн цагаар татаж чаддаг байв. Хүүхдүүд хүртэл тоглохоос илүүгээр Бошиглогчийг сонсохыг эрхэмлэдэг байлаа.

Иосеф олон хүнд үгээ сонсгохын тулд ихэвчлэн гадаа үг хэлдэг байжээ. Наувуд нэг өдөр түүнийг номлож байх үеэр аадар бороо орж, хуй салхи дэгдсэн гэдэг.

вэ! Юу ч харагдахгүй байх чинь.

Бүр нүүр нүдгүй шуурахаас өмнө гэртээ харьцгаая.

Иосеф гэр рүүгээ явж байсан хүмүүсийг буцаан дуудсан гэнэ.

Шуурга, бороо зогсохын төлөө хүн бүхэн Бүхнийг Чадагчид хандан залбирцгаая.

Ай Эцэг минь, шуурга, бороог зогсоож өгөөч.

Хэдэн минутын дараа шуурга хуваагдах нь тэр. Хүмүүсийн хоёр талын бут, модод салхинд найгаж байхад, Иосефын үг хэлж байсан газарт нам гүм байв.

Ах эгч нар аа, одоо би та нарт зарим чухал үнэний тухай ярья.

Цагийн дараа Бошиглогчийг үгээ хэлж дуусгахад дахин шуурч эхлэв.

Хурдан гэр гэртээ хариад миний хэлсэн зүйлийн талаар бодоцгоо.

Хурдал, хүүхдүүд ээ.

Иосефын номлол болон амьдралын хэв маяг нь сайн мэдээ үнэн гэдгийг бас Бошиглогч Иосефын дуудлагын тухай олон хүмүүс хүчирхэг гэрчлэлээ хэлэхэд хүргэсэн тийм их хүч нөлөөтэй байв.

Тэр бол яах аргагүй Бурханы үнэн бошиглогч байсныг нь би мэднэ.

Тэр бол амьд Бурханы үнэн бошиглогч байлаа. Би түүний хэлсэн үгсийг сонсож, хийсэн үйл хэргүүдийг нь харах тусам, улам илүү итгэн үнэмшдэг.

Бошиглогч Иосеф Смит бол Есүс Христийн сайн мэдээг сэргээхийн тулд Бурханаас дуудагдсан гэдгийг мэддэг дэлхийн сая сая хүн өнөөдөр түүнийг дурсан санасаар байна.

Зураг чимэглэлийг Сал Веллюто, Южинио Маттози нар