2009
Гэр бүлийн үдшийн санаанууд
2009 оны долдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Эдгээр заах зөвлөмжүүдийг ангид болон гэрт заахад ашиглаж болно. Та эдгээр санаануудыг гэр бүлдээ эсвэл тухайн ангидаа тохируулан хэрэглэж болно.

“Судрын түүхүүд бидний амьдралд загвар болдог,” х. 16: Давид, Голиат хоёрын шастирыг уншиж эхлэхдээ өгүүллийн загварыг ашигла. Та судрын өөр түүхийг ярихдаа, “тэд-тэнд-тэр үед” загварыг эрж хай. Загваруудыг цаасан дээр жагсаан бич. Манай өнөө үед уг түүхтэй адил төстэй юу байж болохыг асууж, хариултыг “Би одоо энд”-д жагсаа. Энэ арга хувиараа болон гэр бүлээрээ судар судлахад чинь хэрхэн тусалсан тухай ярилц.

Даруу байдал: “Бүх цаг үед нийт хүмүүст чухал зарчим,” х. 28: Энэ сэдэв хүнийг амархан гомдоож болох тул, хичээлдээ залбирч бэлтгэ. “Даруу байдал гэж юу вэ?” хэсгийг ашиглан даруу байдал гэж юу болох, мөн энэ нь яагаад чухал болохыг тайлбарла. “Яагаад даруу байдал, бүх цагт бүх хүнд чухал зарчим байдаг вэ?” Даруу байдал Ариун Сүнсний нөхөрлөлийг урьдаг гэсэн санааг онцгойлон авч үз. “Даруу байдалтай холбоотой адислалууд” хэсгийн түүхийг ярьж өгөөд, даруухан хувцасласнаас хүлээн авсан буюу ажигласан адислалуудыг хуваалцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.

“Ирээдүйд тохиох гайхамшигтай үйл явдлууд,” х. 36: Түүхийг уншиж, зориг шаардах нөхцөлүүдийг гэр бүлийн гишүүдээр жагсаан бичүүл. (Та зоригийн талаарх үзэл бодлыг бага насны хүүхдүүдэд тайлбарлах хэрэгтэй байж мэднэ. Н6–Н7 хуудсууд дээрх түүхүүд сайн жишээ болж чадна.) Номлогч хэрхэн зоригтой болсон тухай мөн гэр бүлийн гишүүд эл зарчмыг хийх зүйлсийн жагсаалтдаа оруулж хэрхэн хэрэгжүүлж болох тухай ярилц.

“Хүч боломжоо бүрэн дайчил,” х. 38: Гэр бүлийн гишүүн бүрд нүүр гарын алчуур өг. Хүн бүр алчуурыг өрөөсөн гараараа ардаа эвхэхийг хүс. Тэгээд хэн нь алчуурыг хамгийн түргэн эвхэхийг хар. Ахлагч Октавиано Тенориогийн амьдралын түүхүүдийг хуваалц. Түүнд байдаг ямар чанарууд зорилгодоо хүрэхэд нь тусалсан тухай ярилц. Ангийн гишүүдээс алчуурыг хоёр гараараа эвхэхийг хүс. Хүч боломжоо бүрэн дайчлах нь яагаад илүү сайн үр дүнд хүргэдгийг тайлбарла.