2009
Найздаа заасан минь
2009 оны долдугаар сар


Найздаа заасан минь

Крисчен С., 10 настай, Аризон, АНУ

Би эртний судлалын хичээлийг сонгон суралцдаг тав, зургадугаар ангийн хэсэг сурагчтай хамт дадлага хийхээр хоёр өдөр хээрийн аяллаар явсан юм. Би гурван найзтайгаа зочид буудлын нэг өрөөнд оров. Найз маань орны дэргэдэх шүүгээний шургуулганаас Библи олсон юм. Тэр хэдэн хуудас эргүүлж үзсэнээ Библийг уншихад өөртөө туслаач гэж надаас гуйлаа. Хүн бүхэн мэддэг гэж миний бодож байсан Библийн аль нэг түүхийг найз маань мэдэхгүй байсанд миний гайхсаныг яана. Би түүнд Бүтээлтийн тухай, Адам, Ева хоёрын тухай, бас Амилуулалтын тухай заалаа. Би түүнд бас Иосеф Смитийн тухай ярив. Хүүхдийн Хэсэгт сурч мэдсэн зарим түүхийг би түүнд ярьж өгөв.

Тэгээд би бид хамтдаа залбирал хэлэх хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Би найздаа залбирал хэлэх боломж олгов. Би түүнд нэг удаа нэг өгүүлбэр хэлж өгөөд, дараа нь түүгээр давтан хэлүүлсээр залбирал хийлгэсэн юм. Надад дулаахан мэдрэмж төрөхөд найзад маань ч бас тийм мэдрэмж төрсөн байлаа.

Хичээлийн хээрийн дадлагын үеэр ийм юм болно гэж би огт бодож байсангүй. Номлогч байх боломж олдсонд би их баяртай байлаа. Би бэлтгэлтэй байсан болохоор итгэл бишрэлээ хуваалцахаас айхгүй байлаа.