Даруу биш хувцас
Бид хичээлийн жилийн төгсгөлөөр сургууль дээрээ нэг хөгжимт жүжиг тоглохоор бэлтгэж байв. Би нэг дүрд тоглох болсон учир бүр хөл газарт хүрэхгүй баярлаж байлаа. Намайг машинаар хүргэж өгөх хүн олдохгүй байсан ч би бүх сургуулилтанд таслалгүй явлаа. Гэтэл манай багш бидний өмсөх хувцсыг үзүүлэхэд миний урам хугарлаа. Хувцас даруу биш байлаа.
Би тэр хувцсыг өмсөхгүй гэж хэлтэл багш намайг загнав. Багш “бусад охид хувцасны талаар юу ч хэлээгүй байхад чи л өмсөхгүй гэлээ. Тэгэхлээр чи жүжигт тоглож чадахгүй шүү дээ” гэж намайг зэмлэв. Тэр ч байтугай багш тэр хувцсыг өмсөхийг ээжээр ятгуулсан гээч. Гэвч би зарлигуудыг сахих ёстойгоо мэдэж байсан болохоор, жүжигт тоглохгүй гэдгээ хэлсэн.
Тэгтэл багш жүжиг тоглохоос ганц хоёрхон өдрийн өмнө даруухан шинэ хувцас олж авсан байлаа. “За яахав, ганцхан энэ удаа л” даруу биш хувцас өмсчихье гэж бодоогүйдээ би баяртай байдаг.
Эстера К., 12 настай, Итали, Сецили Скворсигийн тусламжтайгаар өгүүлэв