Digital Only
Эцэг хүн байх 3 арга зам
Та тойрогтоо болон нийгэм хамт олондоо эцэг хүн байхын тулд юу хийж болох вэ?
Зарим эрэгтэй эцэг болох хувьтай байхад, харин зарим нь Амилалтын дараах үе хүртэл эцэг хүн байх боломжгүй байж болно. Нөхцөл байдал тань ямар байхаас үл шалтгаалан та эргэн тойрныхондоо дараах 3 арга замаар эцэг хүний адил нөлөөлж чадна. Тухайлбал:
-
Дуудлагаа эрхэмлэн биелүүл
Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл бага насны хүүхдийн ангийн багш байхаас үл хамааран таны дуудлага эргэн тойронд тань байх удирдамж, хайр хэрэгтэй хүмүүст хичээл зүтгэл гарган, урам зоригтой туслах олон боломжийг танд олгодог. Диконы чуулгын зөвлөх нь сүнслэг болон материаллаг талаар асуудалтай залуу эрэгтэйчүүдийг урамшуулан дэмжиж болно. Харин гэрийн багш нь айлчлан очдог гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах боломжтой. Та дуудлагаа эрхэмлэн биелүүлэх аваас Бурханы санваарын хүчийг бүрэн ойлгож, эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг адислах илүү олон боломжтой байх болно (С ба Г 84:32–33-ыг үзнэ үү).
-
Холбоо тогтоо
Харилцдаг өсвөр үеийнхнийхээ авьяас, сонирхлыг олж мэд. Номлогчдод э-мэйл болон захидал бичиж бай. Ах, эгч, дүү, тэдний хүүхэд болон үеэлүүдтэйгээ мөн гэр бүлийнхээ бусад гишүүнтэй харилцаа холбоогоо сайжруул. Эцэг хүний үүргийг биелүүлэх боломж шууд гарч ирэхгүй байж болох ч та харилцаа холбоо тогтоож, ялангуяа асуудалтай байгаа хүмүүст анхаарал халамж тавьснаар амьдралдаа чухал шийдвэр гаргахад нь залуучуудад тусалж болно.
-
Жинхэнэ хайраа харуул
Таны харьцдаг залуу эрэгтэй, эмэгтэйчүүд харьцааны доголдолтой эсвэл сэтгэл зовоом муу зуршилтай байж болох юм. Заримдаа тэдгээр өсвөр үеийнхэн болон хүүхдүүдийг хүмүүжүүлж, зааг тогтоох хүсэл төрж магадгүй. Заримдаа иймэрхүү шаардлага гарч ирж болох ч энэ арга барил нь тэднийг засаж залруулахад, ялангуяа өөрийн тань хүүхэд биш бол тохирохгүй байж болно. “Өршөөлт, нигүүлсэлт, уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян” (Дуулал 86:15) Тэнгэрлэг Эцэгийнхээ үлгэр жишээг дагахыг эрэлхийл.