2018
Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлүүдэд туслах 4 арга зам
2018 оны 6-р сар


Digital Only

Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлүүдэд туслах 4 арга зам

Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлүүдэд таны хайр, тусламж, дэмжлэг хэрэгтэй.

girls hugging at church

Ойролцоогоор дэлхийн хүн амын 15 хувь нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдардаг.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асардаг хүмүүсийн хувьд ариун ёслолын цуглаанд очих гэх мэт энгийн зүйлийг хийх нь асар том ажил байж болно. Ихэвчлэн тойргийн гишүүд нь туслахыг хүсдэг ч яг юу хийхээ сайн мэддэггүй.

Сүмийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх үйлчлэлийн албанаас өгсөн дараах дөрвөн зөвлөгөө тус болж болно. Үүнд:

  1. Тэдний хэрэгцээг үнэхээр ойлгохын тулд цаг зав гарга. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар мөн тэдний нөхцөл байдалтай холбоотой асуултыг эвтэйхнээр илэн далангүй асуу. Тухайн хүний оношлогооноос биеийн болон сэтгэл санаа, сэтгэл зүйн үр дагаврын талаар үзэж танилц. Тойргийн гишүүнтэй мөн түүний асуудалтай хувь хүний түвшинд танилцах нь хамгийн сайн эхлэл бөгөөд тухайн хүнд болон асрагчид нь хэрхэн тусалж болох талаар санаа өгдөг.

  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцахдаа бусадтай харьцдаг шигээ харьц. Тэднийг нэрээр нь дуудаж, ярианд татаж оролцуул. Тэд Бурханы хүүхдүүд гэдгийг бүү март. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юу хийж чаддагт анхаарлаа төвлөрүүл.

  3. Тодорхой тусламж санал болго. “Миний зүгээс хийж чадах зүйл байвал хэлээрэй” гэхийн оронд тодорхой, хувь хүнд чиглэсэн тусламжийг санал болго. Жишээлбэл, “Энэ пүрэв гарагт та нарыг ариун сүм рүү явахад би хүүхдүүдийг чинь харж өгч болох юм” гэж хэлж болно.

  4. Жижиг зүйлээр эхэл мөн бүтээлч бай. Хэрэв тухайн гэр бүл тэргэнцэртэй хүүхэдтэй бол та ариун ёслолын цуглаан бүрд тэргэнцэр орох зориулалттай эгнээнд тэдэнд зориулан суудал хадгалж болно. Эсвэл хэрвээ ангийн гишүүн чангаар унших дургүй бол уншихын оронд тараах материалыг тараахад туслахыг тэднээс хүс.

Та хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй гэр бүлүүд болон тэдний асрагчид хэрхэн тусалж болох талаар эрэлхийлэх юм бол Сүнс таныг удирдан зална.

Тэмдэглэл

  1. World Health Organization, “World Report on Disability” (2011), 261-ийг үзнэ үү.