2018
4-р бүлэг: Сэргэг бай
2018 оны 6-р сар


Сэргэг бай

Энэ бол “Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх” нэртэй Сүмийн шинэ дөрвөн боть түүхэн өгүүллийн номын 4-р бүлэг юм. Уг ном 14 хэл дээр хэвлэгдэн гарах бөгөөд Gospel Library аппликэйшны Сүмийн түүх хэсэгт болон гэгээнтнүүд.lds.org дээр тавигдана. Энэ оны сүүлээр уг номын 1-р боть хэвлэгдэн гарах хүртэл дараагийн хэдэн бүлгийг ирэх дугаарууддаа нийтлэх болно. Тэдгээр бүлэг нь Gospel Library аппликэйшн болон гэгээнтнүүд.lds.org вэбсайт дээр 47 хэлээр тавигдах юм.

Lockbox
Joseph kneeling in the woods with the golden plates

Жон Макноотон, Кумора гүвээ

Хорин нэгэн настай Эмма Хэйл анх Иосеф Смитийн талаар 1825 оны намар түүнийг Жозайя Стоуэллынд ажиллахаар ирэхэд нь сонсжээ. Жозайя эдлэн газарт нь булаастай байгаа эрдэнэсийг олоход туслуулахаар залуу эрийг аавынх нь хамт хөлсөлж авчээ.1 Хэдэн зуун жилийн өмнө хэсэг хайгуулч уг газраас мөнгөний орд илрүүлж, нуусан эрдэнэсийг ухаж гаргасан гэх нутгийн хууч яриа байдаг байжээ. Жозайя Иосефыг үзмэрчийн чулуунууд ашигладаг авьяас чадвартай гэдгийг мэдэх тул түүнийг эрэл хайгуулд нь тусалбал сайн хөлс өгч, олсон зүйлээсээ хувь хүртээхээр санал болгов.2

Эммагийн аав Исаак уг аз туршсан саналыг дэмжив. Иосеф аавтайгаа хамт Палмирагаас урагш 240 орчим км зайд орших Пеннсильванийн Хармони тосгон дахь Стоуэллын фермд ирж, гэрээнд гарын үсэг зурахад Исаак гэрчээр оролцов. Мөн тэрээр ажилчдыг өөрийнхөө гэрт амьдрахыг зөвшөөрчээ.3

Эмма удалгүй Иосефтой танилцав. Иосеф түүнээс дүү байсан бөгөөд 1.8 метр гаруй өндөртэй, хүнд хүчир ажилд сурамгай нэгэн мэт харагдаж байлаа. Тэр цэнхэр нүдтэй, цайвар царайтай, үл ялиг доголж явдаг байв. Түүний хэл яриа нь сайн биш, заримдаа өөрийгөө илэрхийлэхдээ хэт нуршуу үг ашигладаг ч ярих нь эрүүл ухамсартай байдлыг нь харуулдаг байлаа. Иосеф болон түүний аав Эммагийн гэр бүлийнхэнтэйгээ хамрагддаг байсан сүмд явахын оронд хувиараа шүтэн бишрэхийг илүүд үздэг сайн хүмүүс байв.4

Иосеф, Эмма хоёр хоёулаа гадаа нар салхинд байх дуртай байлаа. Эмма хүүхэд байхаасаа морь унах, гэрийнхээ ойролцоох голд хөнгөн завиар явах дуртай байжээ. Иосеф морь унахдаа сайн биш ч барилдах, бөмбөгтэй тоглоом тоглоход гарамгай байлаа. Тэр хүмүүстэй эв найртай байж, байнга инээмсэглэн, үргэлж хөгжилтэй түүх ярьж, хошигнодог байв. Эмма илүү даруу боловч сайхан хошигнолд дуртай, хэнтэй ч ярьж чаддаг мөн унших, дуулах дуртай байв.5

Hale family home

2015 онд Сүм Исаак болон Элизабет Хэйлийн Пеннсильванийн Хармони дахь гэрийн загвар байшинг дахин барьсан. Иосеф Смит тэдний эзэмшил газарт амьдарч, Жозайя Стоуэллын доор ажиллаж байхдаа охин Эмматай нь танилцжээ.

Өдөр хоног өнгөрсөөр Эмма Иосефыг илүү сайн мэддэг болоход түүний эцэг эх тэдний харилцаанд санаа зовниж эхлэв. Иосеф өөр мужаас ирсэн ядуу ажилчин байсан учир тэд охин нь түүнийг сонирхохоо болиод, нутгийнхаа чинээлэг гэр бүлүүдийн нэгэнтэй ураг барилдаасай гэж хүсэж байв. Эммагийн аав эрдэнэсийн энэхүү эрэлд болгоомжтой хандах болж, үүнд Иосефын гүйцэтгэх үүргийг сэрдэж байжээ. Юу ч гарахгүй нь тодорхой болоход Иосеф Жозайя Стоуэллыг хайгуулаа зогсоохыг ятгахаар оролдсон нь Исаак Хэйлд огт хамаагүй юм шиг байлаа.6

Эммад таньдаг бусад бүх эрээс нь Иосеф илүү таалагдсан бөгөөд тэрээр түүнтэй хамт цагийг өнгөрүүлэхээ болиогүй юм. Иосеф Жозайяг мөнгө эрэхээ зогсоохыг ятгаж чадсаныхаа дараа түүний фермд ажиллахаар Хармонид үлдэв. Заримдаа тэрээр уг нутгийн өөр нэг фермэр айл болох Иосеф, Поли Найт нарынд ажиллаж байв. Тэр ажиллаагүй үедээ Эмма дээр очдог байлаа.7

Удалгүй Иосеф болон түүний үзмэрчийн чулуу Хармонид хов ярианы гол сэдэв болов. Тосгоны зарим хөгшчүүл үзмэрчдэд итгэдэг байхад тэдний ихэнх хүүхэд, ач зээ итгэсэнгүй. Жозайягийн дүү Иосефыг ахыг нь ашигласан гэж үзэн, луйварчин хэмээн зарга үүсгэж, шүүхэд дууджээ.

Иосеф орон нутгийн шүүгчийн өмнө зогсоод, хэрхэн тэр чулууг олсноо тайлбарлав. Иосефын үзмэрчийн тэрхүү гайхамшигт бэлэгний талаар Өөрийн хүслийг тэдэнд үзүүлэхийг Бурханаас үргэлж гуйж байснаа Ахмад Иосеф гэрчилжээ. Эцэст нь Жозайя Иосеф өөрийг нь луйвардаагүйг шүүхийн өмнө мэдэгдэв.

“Та энэ хэрэгтэн уг чулууны тусламжтайгаар үзэж харж чадна гэдэгт итгэдэг гэж би ойлгож болох уу?” гэж шүүгч асуув.

Жозайя “Үгүй ээ, би үүнийг үнэн гэдгийг лавтай мэднэ” гэж батлан хэллээ.

Жозайя нутагтаа ихэд хүндлэгддэг нэгэн байсан тул хүмүүс түүний үгийг хүлээн авав. Эцэст нь уг байцаалтаар Иосеф түүнийг мэхэлсэн гэх ямар ч нотолгоо олдоогүй тул шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгов.8

1826 оны есдүгээр сард Иосеф ялтсуудын төлөө гүвээн дээр ирсэн хэдий ч Моронай түүнийг мөн л эдгээр зүйлд бэлэн биш байгааг хэлжээ. “Мөнгө ухагчидтай хамтрахаа боль” хэмээн тэнгэр элч түүнд хэлэв. Тэдний дунд ёс бус хүмүүс байжээ.9 Моронай түүнд өөрийнхөө хүслийг Бурханыхтай нийцүүл хэмээн дахин нэг жилийн хугацаа өгөв. Хэрвээ тэгэхгүй бол түүнд хэзээ ч ялтсуудыг итгэл хүлээлгэн өгөх боломжгүй байв.

Тэнгэр элч мөн түүнд дараагийн удаа өөртэйгөө хамт хэн нэгнийг авчир хэмээн хэлжээ. Энэ нь гүвээн дээр Иосефыг анх удаа ирээд буцах үед түүний тавьсан хүсэлттэй адил байлаа. Алвин нас барсан байсан болохоор Иосеф гайхан,

“Зөв хүн нь хэн юм бол?” гэж асуулаа.

“Чи мэдэх болно” хэмээн Моронай хэлэв.

Иосеф үзмэрчийн чулуугаараа дамжуулан Их Эзэний удирдамжийг эрэлхийлэв. Түүний олж мэдсэнээр зөв хүн нь Эмма байлаа.10

Иосеф Эмматай уулзангуутаа түүнд татагдсан. Эмма түүнийг Их Эзэнд ажлаа гүйцэтгэхэд нь хэрэгтэй хүн болоход Алвины нэгэн адил тусалж чадах тийм хүн байв. Гэхдээ Эмма үүнээс ч илүү утга учиртай байв. Иосеф түүнд хайртай байсан бөгөөд түүнтэй гэрлэхийг хүсэж байв.11

Арван хоёрдугаар сард Иосеф хорин нэгэн нас хүрэв. Өмнө нь тэр түүний авьяас чадварыг ашиглахыг хүссэн хүмүүсийн хүсэл эрмэлзэлд янз бүрийн байдлаар автаж байжээ.12 Гэвч гүвээ рүү хамгийн сүүлд очсоныхоо дараа тэрээр ялтсуудыг хүлээн авахад өөрийгөө бэлтгэхийн тулд илүү ихийг хийх ёстойгоо ойлгов.

Хармони руу буцахаасаа өмнө Иосеф эцэг эхтэйгээ ярилцав. “Би гэрлэхээр шийдлээ” гэж тэр тэдэнд хэлээд, “та нар дургүйцэхгүй бол би Эмма Хэйл авхайг сонгож байна” гэв. Эцэг эх нь түүний шийдвэрт баярлаж, гэрлэснийхээ дараа тэдэнтэй хамт амьдрахаар ирэхийг Люси гуйв.13

Заримдаа цас орж, Хэйлийнхний гэр рүү явахад хэцүү үед Иосеф Найтуудын чаргыг гуйн авах зэргээр тэр өвөл аль болох их цагийг Эмматай хамт өнгөрүүлж байв. Гэвч Эммагийн эцэг эх түүнд дургүй хэвээр байж, тэдэнд таалагдах гэсэн түүний хичээл зүтгэл талаар болов.14

Эмма 1827 оны нэгдүгээр сард Стоуэллынхны гэрт ирснээр гэрийнхнийхээ дургүйцсэн царайг харахгүйгээр Иосефтэй хамт байх болов. Тэнд Иосеф Эммаг өөртэй нь гэрлэхийг гуйхад Эмма эхлээд гайхсан янзтай байв. Эцэг эх нь энэ гэрлэлтийг эсэргүүцнэ гэдгийг тэр мэдэж байлаа.15 Гэвч Иосеф түүнийг энэ талаар бодож үзэхийг гуйв. Тэд тэр даруй гэрлэж болох байв.

Эмма гэрлэх саналыг бодож үзжээ. Иосефтэй гэрлэснээр эцэг эхийнхээ урмыг хугалах боловч энэ нь түүний сонголт бөгөөд тэр түүнд хайртай байв.16

Хэсэг хугацааны дараа 1827 оны нэгдүгээр сарын 18-нд Иосеф, Эмма хоёр нутгийн захирагчийн гэрт гэрлэв. Дараа нь тэд Манчестер явж, Иосефын эцэг эхийн шинэ гэрт хамтдаа амьдралаа эхлүүлэв. Байшин тохилог хэдий ч Ахмад Иосеф, Люси хоёр үүнд хэт их мөнгө зарцуулсны улмаас төлбөрөө хоцроож, өмчлөх эрхээ алджээ. Тэд одоо үүнийг шинэ эзнээс нь түрээсэлж байлаа.17

Smith family home

Смитийн гэр бүлийн Нью-Йоркийн Манчестер дэх байшинг эх барилгыг нь ашиглан сэргээн барьсан. 1827 онд гэрлэснийхээ дараа Иосеф, Эмма хоёр Иосефын эцэг эхтэй хамт тэнд амьдардаг байжээ.

Смитийнхэн Иосеф, Эмма хоёрыг тэдэнтэй хамт байгаад дуртай байдаг байв. Гэсэн хэдий ч хүүгийнх нь тэнгэрлэг дуудлага тэдний санааг зовоож байв. Уг нутгийнхан алтан ялтсуудын талаар сонссон тул тэдгээрийг заримдаа хайж байлаа.18

Нэгэн өдөр Иосеф ажлаар хот руу явав. Түүнийг оройн хоолон дээр ирэхийг хүлээж байсан эцэг эх нь ирээгүйд нь сэтгэл түгшив. Тэд хэдэн цаг хүлээгээд унтаж чадсангүй. Эцэст нь Иосеф хаалга онгойлгон ихэд ядарчихсан орж ирээд, сандал дээр хайнга гэгч суув.

“Чи яагаад ийм их оройтов оо?” гэж аавыгаа асуухад

“Би амьдралдаа хамгийн хурц ширүүнээр зэмлүүллээ” гэж Иосеф хэлэв.

“Хэн чамайг зэмлэсэн юм бэ?” гэж аав нь асуулаа.

“Их Эзэний тэнгэр элч” гэж Иосеф хариулаад, “Тэр намайг хайнга байна гэсэн” гэв. Моронайтай уулзах дараагийн уулзалтын өдөр ойртож байлаа. “Надад яаралтай хийх зүйл зөндөө байна. Би Бурхан надаар хийлгэхээр зарлигласан зүйлсийг хийж эхлэх ёстой” гэж тэр хэлэв.19

Намрын ургац хураалтын дараа Жозайя Стоуэлл, Иосеф Найт нар ажил хэргээр Манчестер руу явав. Тэд Иосефын гүвээн дээр анх очсоны дөрвөн жилийн ой тун дөхөөд буйг мэдэж байсан бөгөөд Моронайг эцэстээ ялтсуудыг түүнд даатган өгөх эсэхийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байлаа.

Мөн нутгийн эрдэнэсийн эрэлчид Иосеф цэдгийг авах цаг болсныг мэдэж байв. Тэдний нэг болох Самуел Лоурэнс гэх нэгэн эр сүүлийн үед ялтсуудыг хайн гүвээгээр эргэлдэх болжээ. Самуелыг асуудал үүсгэх вий гэж сэтгэл зовнисон Иосеф есдүгээр сарын 21-ний орой аавыгаа Самуелын гэрийг ажиглан, хэрэв тэр гүвээ рүү явж байгаа юм шиг байвал түүнийг зогсоолгохоор явуулж байв.20

Иосеф тэгээд ялтсуудыг авахад өөрийгөө бэлдэв. Гүвээ рүү жил бүр очдог өдөр нь маргааш болох гэж байхад тэрээр эрдэнэс хайгчдаас урьтахын тулд шөнө дундаас хойш, яг есдүгээр сарын 22-ны өглөө хэн ч түүнийг гадуур байна гэж тааварлаагүй үед гүвээ рүү очихоор төлөвлөв.

Гэсэн ч тэрээр ялтсуудыг авсныхаа дараа хамгаалах арга олох хэрэгтэй байлаа. Гэрийнхнийгээ унтсан хойно тэр ээжээсээ цоожтой хайрцагтай эсэхийг аяархан асуув. Люсид тийм хайрцаг байгаагүй учир санаа нь зовлоо.

“Зүгээр ээ” гэж Иосеф хэлээд “Үүнгүйгээр би яг одоо маш сайн хийж чадна” гэв.21

Удалгүй Эмма мориор явахаар хувцаслан гарч ирээд, Иосеф тэр хоёр Иосеф Найтын сүйх тэргэнд суугаад харанхуй шөнөөр явж одлоо.22 Тэднийг гүвээн дээр ирэхэд Иосеф ялтсууд буй газар руу налуу замаар авирах хооронд Эмма сүйх тэрэгтэйгээ хүлээж байв.

Hill Cumorah sunset

1827 оны 9-р сарын 22-ны орой Иосеф, Эмма хоёр Мормоны Номыг булсан байсан энэ гүвээ рүү тэргээ жолоодон ирсэн. Иосеф ялтаснуудыг авсныхаа дараа тэдгээрийг эрдэнэсийн ангуучдаас хамгаалахын тулд хэсэг хугацаанд хөндий модны тайрдсан дотор нууж байжээ.

Моронай үзэгдэж, Иосеф алтан ялтас болон үзмэрчийн чулуунуудыг чулуун хайрцагнаас нь гарган авлаа. Иосефыг гүвээн дээрээс буухаас өмнө Моронай түүнд Их Эзэний томилох хүмүүсээс өөр хэнд ч ялтсуудыг үзүүлэх ёсгүйг сануулаад, хэрвээ тэр тэдгээрийг хадгалахын тулд өөрийн хүч хүрэх бүхнийг хийвэл ялтсууд хамгаалагдана гэдгийг түүнд амлав.

“Чи үүрэг даалгавартаа сэрэмжтэй, үнэнч байх ёстой” гэж Моронай түүнд хэлээд, “үгүй бол ёс бус хүмүүс тэдгээрийг чамаас булаан авч болох бүхий л арга зам, заль мэхийг ашиглан чамайг дийлэх болно. Тэгээд хэрэв чи үргэлжлүүлэн анхаарал болгоомжгүй байвал тэд санасандаа хүрэх болно” гэв.23

Иосеф ялтсуудыг авч, гүвээнээс буугаад, сүйх тэргэнд хүрэхээсээ өмнө цоожтой хайрцаг олж автлаа тэдгээрийг аюулгүй байлгах модны хонгилд сайтар нуув. Дараа нь тэр Эммаг олоод, нар мандах гэж байхад гэртээ харив.24

Смитийн гэрт Ахмад Иосеф, Иосеф Найт, Жозайя Стоуэлл нарт Люси өглөөний унд бэлтгээд Иосеф, Эмма хоёрыг сэтгэл түгшин хүлээж байлаа. Ажлаа хийх үедээ түүний зүрх түргэн цохилж, хүү нь ялтсуудгүй ирэх вий хэмээн эмээж байв.25

Хэсэг хугацааны дараа Иосеф, Эмма хоёр гэрт орж ирлээ. Люси Иосефт ялтсууд байгаа эсэхийг хартал түүний гар хоосон байгааг үзээд өрөөнөөс чичрэн гарав.

Иосеф түүнийг дагалаа. “Ээж ээ, санаа бүү зов” гэж тэр хэлээд, түүнд алчууранд боосон юм өгөв. Люси даавууны цаанаас том гэгчийн нүдний шил гэмээр зүйл мэдэрлээ. Энэ бол Их Эзэний ялтсуудыг орчуулахад бэлтгэгдсэн үзмэрчийн чулуунууд болох Урим ба Туммим байв.26

Люси маш их баярлав. Иосефын мөрнөөс маш хүнд ачаа авагдсан мэт харагдлаа. Гэхдээ тэр гэрийн бусад хүнтэй хамт өглөөний хоолоо чимээгүйхэн идэхдээ уруу царайтай байв. Тэр хооллож дууссаныхаа дараа шанаагаа тулаад, толгойгоо урамгүйгээр гудайлган, “Миний урам хугарч байна” гэж Иосеф Найтад хэллээ.

“За даа, надад ч бас харамсалтай байна” гэж настай эр хариулав.

“Миний урам маш их хугарч байна” гэж Иосеф давтан хэлээд, царай нь хувирч инээмсэглэн “Энэ нь бодсоноос маань арав дахин дээр байлаа!” гэв. Тэрээр ялтсуудын жин, хэмжээг дүрслэн, Урим ба Туммимын талаар сэтгэл хөдлөн ярьж гарав.

“Би юуг ч харж чадна. Тэд үнэхээр гайхалтай” гэж тэр хэллээ.27

Ялтсуудыг авсныхаа дараа өдөр нь Иосеф цоожтой хайрцаг авах мөнгө олохоор зэргэлдээх хот руу худаг засах ажилд явлаа. Тэрхүү өглөө Смитийн гэрээс дөнгөж гүвээний цаахна ажлаар явж байгаад, Ахмад Иосеф бүлэг хүмүүсийн алтан ялтсуудыг хулгайлахаар төлөвлөж буйг санаандгүй сонсов. “Жөү Смит эсвэл тамын бүх чөтгөрүүд байсан ч бид ялтсуудыг авна” гэж тэдний нэг нь хэлэв.

Сандарсан Ахмад Иосеф гэртээ хариад Эммад хэлэв. Тэрээр ялтсууд хаана байгааг мэдэхгүй ч Иосеф тэдгээрийг хамгаалсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

“Тийм ээ” гэж Ахмад Иосеф хариулаад, “гэхдээ жаахан зүйлийн төлөө Есав адислал, ууган хүүгийн эрхээ алдсаныг санаарай. Иосеф ч адилхан байж болох юм” гэв.28

Ялтсууд аюулгүй байгааг лавтай мэдэхийн тулд Эмма морио унаад, Иосефын ажиллаж байсан ферм рүү цаг гаруй давхив. Тэр түүнийг худгийн хажуугаас өдрийн ажлынхаа шороо тоос, хөлсөндөө хутгалдсан байхад нь олов. Болсон аюултай явдлыг сонсоод Иосеф Урим ба Туммим руу харж, ялтсууд аюулгүй байгааг үзлээ.

Гэртээ үлдсэн Ахмад Иосеф байшингийнхаа гадна нааш цааш холхин, Иосеф, Эмма хоёрыг хартлаа минут тутам зам руу хяламхийн харж байв.

“Аав аа” гэж Иосеф явдал дундаа хэлээд, “бүх юм зүгээр—айх ямар ч шалтгаан байхгүй” гэв.29

Гэвч одоо л үйлдэл хийх цаг байлаа.

Иосеф гүвээ рүү яаран очиж, ялтсуудыг нуусан модыг олоод, тэдгээрийг авч, цамцандаа болгоомжтой ороов.30 Тэрээр түгшсэн байдалтайгаар ой руу далд орж, гэрийн зүг явлаа. Ой мод түүнийг төв зам дээрх хүмүүсээс далдалж байсан ч энэ нь хулгайчдад нуугдах маш олон газрыг өгч байв.

Иосеф цэдгийн хүнд жингээс болоод ядарч байсан ч хүчээ шавхан, аль болох хурднаараа моддын дундуур алхалж байлаа. Урдах замыг нь хааж унасан модны дээгүүр харайхдаа тэр араас нь ямар нэгэн хатуу юм цохихыг мэдрэв. Тэр эргэж хараад, бууг бороохой шиг барьсан хүн түүн рүү ирж байхыг харлаа.

Нэг гараараа ялтсуудыг сайтар атгаад, Иосеф нөгөө эрийг газарт унатал нь цохичихоод ойн гүн рүү хурдлав. Түүнийг километр орчим газарт гүйж байтал өөр нэг хүн модны цаанаас үсрэн гарч ирээд, түүнийг бууныхаа бөгсөөр дэлсээд авлаа. Иосеф өнөөх эртэй зодолдож дийлээд, ойгоос гарахаар санаа шулуудан гүйж одов. Гэвч тэр нэг их хол явж амжаагүй байтал гурав дахь эр дайрч, түүнийг гуйвтал нь хүнд цохилт өглөө. Иосеф бүх хүчээ шавхан түүнийг чангахан гэгч цохичихоод гэр рүүгээ гүйв.31

Байшиндаа ирээд Иосеф нэг гартаа хүнд боодолтой юм сугавчилсан тэр чигтээ хаалгаар шурдхийн орлоо. “Аав аа” гэж тэр хашгираад, “Би ялтсуудыг авсан” гэв.

Гэрийн бусад хүн түүнийг тойрон цугларч байх хооронд арван дөрвөн настай дүү Катерин нь боодолтой зүйлийг ширээн дээр тавихад түүнд туслав. Иосеф аав, эрэгтэй дүү Виллям хоёр нь ялтсуудын боодлыг тайлахыг хүсэж байгааг ойлгож байсан ч тэднийг хориглолоо.

“Бид эднийг үзэж болохгүй юм уу?” гэж Ахмад Иосеф асуув.

“Үгүй ээ” гэж Иосеф хэлээд, “Би эхний удаа дуулгаваргүй байсан ч энэ удаад үнэнч байхыг зорьж байна” гэлээ.

Тэр тэднийг даавууны цаанаас ялтсуудыг мэдэрч чадна гэж хэлсэнд түүний дүү Виллям боодолтой зүйлийг тэмтэрч үзэв. Энэ нь чулуунаас хүнд бөгөөд номны хуудас шиг хөдөлдөг хавтаснуудтай гэдгийг Виллям хэлж чадахаар байлаа.32 Мөн Иосеф хамгийн бага эрэгтэй дүү Дон Карлосыг эхнэр Иеруша, шинэ төрсөн охин хоёртойгоо зам дагуу амьдардаг Хайрумаас цоожтой хайрцаг авчруулахаар илгээв.

lock box

Иосеф үүнтэй адилхан цоожтой хайрцгийг Хайрум ахаасаа түр хугацаагаар зээлдэн авч, Мормоны Номын ялтаснуудыг хадгалж байв.

Жед А.Кларкийн гэрэл зураг

Хайрум удалгүй ирж, ялтсуудыг хайрцганд найдвартай хийсний дараа Иосеф ойролцоох ор руу өнхрөөд, гэрийнхэндээ ойд байсан хүмүүсийн талаар ярьж эхлэв.

Тэр ярьж байх үедээ гар нь хөндүүрлэж байгааг мэдлээ. Дайралтуудын үеэр тэр эрхий хуруугаа мулталчихсан байв.

“Би ярихаа зогсоох хэрэгтэй байна. Аав аа, та миний эрхий хурууг байранд нь оруулаад өгөөч” гэж тэр хэлэв.33

Эшлэлүүд

  1. Agreement of Josiah Stowell and Others, 1825 оны 11-р сарын 1, JSP, D1:345–52.

  2. Смит, Biographical Sketches, 91–92; Оливер Каудери, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, 1835 оны 10-р сар, 2:200–202; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7–8, JSP, H1:234 (draft 2); Смит, On Mormonism, 10. Сэдэв: Treasure Seeking (Эрдэнэсийн эрэлд)

  3. Agreement of Josiah Stowell and Others, 1825 оны 11-р сарын 1, JSP, D1:345–52.

  4. Пратт, Autobiography, 47; Бурнэт, Recollections and Opinions of an Old Pioneer, 66–67; Вүдрафф, Journal, 1843 оны 7-р сарын 4, 1855 оны 10-р сарын 20; Эммэлин Б. Уэллс, “L.D.S. Women of the Past,” Woman’s Exponent, 1908 оны. 2-р сар, 36:49; Иосеф Смит III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 289; Стэйкэр ба Аштон, “Growing Up in the Isaac and Elizabeth Hale Home”-г мөн үзнэ үү; and Ashurst-McGee, “Josiah Stowell Jr.–John S. Fullmer Correspondence,” 108–17.

  5. Бо, “Joseph Smith’s Athletic Nature,” 137–50; Пратт, Autobiography, 47; Бурнэт, Recollections and Opinions of an Old Pioneer, 66–67; Recollections of the Pioneers of Lee County, 96; Youngreen, Reflections of Emma, 61, 67, 65, 69; Эммэлин Б. Уэллс, “L.D.S. Women of the Past,” Woman’s Exponent, 1908 оны 2-р сар, 36:49.

  6. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, JSP, H1:234 (draft 2); Смит, Biographical Sketches, 92; Бушмэн, Rough Stone Rolling, 51–53; Стэйкэр, “Isaac and Elizabeth Hale in Their Endless Mountain Home,” 104.

  7. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7–8, JSP, H1:234–36 (draft 2); Knight, Reminiscences, 2; Иосеф Смит III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 290.

  8. Виллям Д. Пурпл, “Joseph Smith, the Originator of Mormonism,” Chenango Union, 1877 оны 5-р сарын 2, [3]; An Act for Apprehending and Punishing Disorderly Persons (1788 оны 2-р сарын 9)-ыг мөн үзнэ үү, Laws of the State of New-York (1813), 1:114. Сэдэв: Joseph Smith’s 1826 Trial (Иосеф Смитийн 1826 оны шүүх хурал)

  9. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, 1859 оны 7-р сар, 169.

  10. Knight, Reminiscences, 2.

  11. Lucy Mack Smith, History, 1844–45, 96; Knight, Reminiscences, 2-ыг мөн үзнэ үү.

  12. “The Original Prophet,” Fraser’s Magazine, 1873 оны 2-р сар, 229–30 -ийг үзнэ үү.

  13. Lucy Mack Smith, History, 1845, 97.

  14. Knight, Reminiscences, 2; Иосеф Смит III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 289.

  15. Иосеф Смит III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 289; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, JSP, H1:236 (draft 2).

  16. Иосеф Смит III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 290; Joseph Lewis and Hiel Lewis, “Mormon History. A New Chapter, about to Be Published,” Amboy Journal, 1879 оны 4-р сарын 30, 1; Оливер Каудери, “Letter VIII,”-г мөн үзнэ үү, LDS Messenger and Advocate, 1835 оны 10-р сар, 2:201.

  17. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, JSP, H1:236 (draft 2); Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [11]–[12]; book 5, [1]–[3]. Сэдэв: Sacred Grove and Smith Family Farm (Ариун ойн цоорхой ба Смитийн гэр бүлийн аж ахуй)

  18. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, 1859 оны 7-р сар, 167–68.

  19. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [4]–[6].

  20. Knight, Reminiscences, 2.

  21. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [6].

  22. Lucy Mack Smith, History, 1845, 105.

  23. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [1].

  24. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, 1859 оны 6-р сар, 165–66; Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [6].

  25. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [6]–[7]; Knight, Reminiscences, 2.

  26. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [7]–[8].

  27. Knight, Reminiscences, 2–3; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, JSP, H1:222 (draft 2); Алма 37:23-ыг мөн үзнэ үү.

  28. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [8]–[10]; “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, 1859 оны 8-р сар, 166; Смит, Biographical Sketches, 103; Эхлэл 25:29–34-ийг мөн үзнэ үү.

  29. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [10] мөн adjacent paper fragment.

  30. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11]. Сэдэв: Gold Plates (Алтан ялтсууд)

  31. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11].

  32. “The Old Soldier’s Testimony,” Saints’ Herald, 1884 оны 10-р сарын 4, 643–44; Салисбури, “Things the Prophet’s Sister Told Me,” 1945, Church History Library; Болл, “The Prophet’s Sister Testifies She Lifted the B. of M. Plates,” 1954, Church History Library; Смит, William Smith on Mormonism, 11; Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11]; Иосеф Смит III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 290.

  33. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11]–[12]. Сэдэв: Lucy Mack Smith (Люси Мак Смит)