2020
Сайн мэдээг хуваалцах
2020 оны 10-р сар


Сайн мэдээг хуваалцах

“Надаас сур. … Та нар сэтгэлдээ амралтыг олох болно” (Матай 11:29).

Sharing the Gospel

Хамт ажилладаг байсан хүн маань надад Мормоны Ном өгсөн юм. Гэвч би уг номыг бараг хоёр жил уншаагүй. Нэг ням гарагт би Мормоны Номоо аваад, Зимбабве дахь амьдардаг байсан хотынхоо захад байдаг төмөр замын шугам руу явсан юм. Би суугаад, уншиж эхлэв.

Эхлээд ойлгоход хэцүү байлаа. Гэсэн ч би Иосеф Смитийн гэрчлэлийг ахин дахин уншиж билээ. Түүний үгс миний зүрх сэтгэлийг хөндсөн юм.

Дараа нь намайг нэг хүн сүмд ирэхэд урив. Эхлээд эвгүй байсан тул би арын суудалд суусан. Харин хүмүүсийг Аврагч Есүс Христ болон Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалцаж эхлэхэд сэтгэлд сайхан мэдрэмж төрж билээ.

Үүний дараахан номлогчид манайхаар ирэв. Удалгүй би баптисм хүртсэн. Олон жилийн дараа надад номлолд үйлчилж, сайн мэдээг өөр олон хүнтэй хуваалцах онцгой боломж олдсон юм.

Сүм Зимбабвед маш их өсөж хөгжсөн. Гэсэн ч хаана амьдарч байгаагаас үл хамааран сайн мэдээг хуваалцахын тулд бидэнд хийх зүйл их байсаар байна. Та залбирч, судраас суралцаж, гэр бүлийн үдэш хийснээр гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлж, Тэнгэрлэг Эцэгтэй ойртох болно. Таны гэрчлэл дэлхий дээрх олон хүний амьдралыг адисалж чадна. ●