Өсвөр үеийнхэнд зориулав
Намайг Калифорнийн Сан Бэрнардино номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр онцгойлон адислагдахад гэрийнхэн маань надтай хамт байсан юм. Энэ бол онцгойлон адислагдсаныхаа дараа нэг ахаа тэвэрсэн байгаа миний зураг. Энэ цаг мөчид хүрэхийн тулд хүндхэн аян замыг туулсан ч өөрийнхөө болон гэрийнхнийхээ өөрчлөгдсөнийг харсандаа би талархдаг.
Ахлах сургуулиа төгсөхийн өмнөх жил би маш том автомашины осолд орсон юм. Энэ явдал болохоос өмнө би хийх ёстой зүйлээ хийдэггүй байсан. Гэхдээ ослын дараа миний харах өнцөг орвонгоороо өөрчлөгдсөн. Миний амийг яг тэнд тэр цаг мөчид авч болох байсан бөгөөд өөрийн амьдралыг ийм байдлаар төгсгөхийг би хүсээгүй. Бишоп маань өдөр болгон Мормоны Номоос унших, номлолд үйлчлэхэд бэлтгэх замаар намайг зөв замдаа ороход тусалж билээ.
Гүйлт миний хамгийн дуртай спорт байв. Ослын дараа би улирлын уралдаан тэмцээнээс хасагдаж, надад өөр юу үлдсэн юм бол гэж бодох болсон. Гэхдээ би Их Эзэнд хандсанаар дараагийн улирлаар гайхамшигтай үзүүлэлтэд хүрч чадсан юм. Хэдийгээр хүнд байсан ч би өөрийнхөө төлөө биш, Их Эзэний төлөө хийдэг болж өөрчлөгдсөн.
Сайн мэдээний бүрэн байдлаас ямар их адислал хүлээн авах боломжтой болохыг харсан явдал намайг өөрчилсөн. Би тэр бүх аз жаргал, баяр баясгаланг хүлээн аваад, үүнийг дэлхий даяар түгээхийг хүссэн. Сайн мэдээний ачаар өдөр бүр мэдэрдэг баяр баясгалангаа би хүмүүстэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Тиймээс би “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах[ын]” (Moсe 1:39) тулд номлолд үйлчилж байгаа.
Гаррэт В., 18 настай, АНУ, Хойд Каролина