Ирээд, Намайг дага: Мормоны Ном
Жинхэнээсээ хөрвөгдөнө гэдэг нь юу гэсэн үг вэ?
(10-р сарын 19–25)
Аврагчийг нифайчуудад үзэгдсэнээс хойш “бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдсэн” (4 Нифай 1:2) байсан тул тэд бараг 200 жил эв нэгдэлтэй, амар амгалан байв.
Аз жаргал ба эв нэгдэл
Нифайчууд зөвт үйлдлийнхээ ачаар аз жаргалтай, эв нэгдэлтэй байсан (4 Нифай 1:2–15-ыг үзнэ үү).
-
Тэд бие биетэйгээ шударга, эелдэг харьцдаг байв.
-
Тэд Христийн зарлигуудыг дагадаг байв.
-
Тэд даруухнаар мацаг барьж, залбирдаг байсан.
Нифайчуудын зөв шударга үйлдлүүдийн өөр ямар ямар жишээ байдаг вэ? Та 4 Нифай 1:2–15-ыг уншаад, дараах хоосон зайг олсон жишээнүүдээрээ бөглө.
-
_______________________________________________________________
-
_______________________________________________________________
Гай зовлон ба хагарал
Харамсалтай нь, олон жилийн эв нэгдэл, аз жаргал үүрд үргэлжилсэнгүй. Эцэст нь нифайчууд Бурханы зарлигуудыг дагахаа больжээ (4 Нифай 1:24–31-ийг үзнэ үү). Ингэснээр тэд:
-
Амин хувиа хичээсэн, бардам хүмүүс болсон.
-
Санхүүгийн ашиг олохоор өөрсдийн сүмүүдийг байгуулсан.
-
Христийн Сүмийг үгүйсгэсэн.