2020
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь
2020 оны 10-р сар


Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь

silhouette of girl

Эрүүл харилцаатай хүмүүс эелдэг бус үг, үйлдэлдээ уучлалт гуйж, сайжирч, наманчлахад туслах Аврагчийнхаа цагаатгагч хүчинд найддаг. Харин эрүүл бус харилцаанд хүмүүс бусадтай эелдэг бус харьцсаар байдаг ба харилцаа нь хүчирхийлэлд хүргэдэг.

“[Хүчирхийлэл болон бусад] гэм нүгэл Бурханы хаант улсад орших газаргүй” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан (“Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган). Энэ сарын Сүмийн хэдэн сэтгүүл дээрх нийтлэлүүд бидэнд хүчирхийллийг тодорхойлж, шийдвэрлэхэд тусална.

  • 18-р хуудсан дээрх нийтлэлдээ би хүчирхийллийн шинж чанарын талаар ярьж, танд болон таны таних хүмүүст хүчирхийлэгч харилцааг ялган таньж, эдгэрэхэд туслах эх сурвалжуудыг тодорхойлно.

  • 58-р хуудсанд өсвөр насны охин бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа хуваалцаж, хэрхэн энэ талаар амаа нээхээр зориглож, итгэж болох насанд хүрэгчдээс болон Аврагчаас тусламж авч чадсан талаар өгүүлсэн.

  • Энэ сарын Найз сэтгүүлийн Н12-р хуудсан дээр та хүүхдүүдтэйгээ хамт “үгүй гэж хэлж” сурах талаар ярилцах бичих үйл ажиллагааг олж болно. Энэ үйл ажиллагааг хүчирхийллийн талаарх гэр бүлийн үдшийн хичээлийн суурь болгон ашиглах талаар бодож үз.

  • Сэтгэл санааны хүчирхийлэл бусад төрлийн хүчирхийлэлтэй яг адил хор хөнөөлтэй. Энэ хэвлэлийн цахим хувилбар дээрх “Сэтгэл санааны хүчирхийллийг ялган таних нь” өгүүллээс урьдчилан сэргийлэх таван шинжийг болон хэрхэн тусламж авах талаар уншаарай.

Хэрэв та зовж байгаа бол Бурханаас удирдамж заавар авч, эдгэрэхийн тулд мөн итгэл даасан хүмүүсээс тусламж эрэлхийлж болно. Их Эзэн бидэнд ямар байгааг мэдэх бөгөөд Түүнд хандахад биднийг аюулгүй газар хөтлөн авчирч, баяр баясгаланг өгөх болно.

Бид бүгд Бурханы хайрыг мэдэрч, өдөр бүр Түүнд ханддаг байх болтугай.

Доктор профессор, Жэйсон Вайтинг

Бригам Янгийн Их Сургуулийн Гэрбүлийн амьдралын сургууль