2020
Нүдээ олсон хариулт
2020 оны 10-р сар


Нүдээ олсон хариулт

Би сэтгэцийн асуудалтай байсан ч номлолд үйлчилж болох уу?

missionaries walking

Болно. “Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” (Сургаал ба Гэрээ 4:3) хэмээн хэлсэн байдаг. Хаана үйлчлэх маань хэрхэн үйлчлэхийн дэргэд тийм ч чухал биш юм. Номлолд үйлчлэхийг хүсэж байгаа ямар ч хүн өөрийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг авч үзнэ.

Хэрэв танд номлолд үйлчлэх хүсэл байвал бишоптойгоо ярилцаарай. Тэр танд хүсэлтээ явуулах үйл явцад тань тусална. Энэхүү үйл явцын нэгэн хэсэг бол эмч болон мэргэжлийн хүмүүстэй мөн Сүмийн удирдагчид, эцэг эхтэйгээ зөвлөлдөх явдал юм. Эдгээр зөвлөгөө таныг Их Эзэнд үйлчлэхүйц “сайн” гэдгийг тогтооход биш, харин үйлчлэхэд тохирох хамгийн сайн боломж бололцоог тань тодорхойлоход оршино.

Үйлчлэх дуудлагыг үйлчлэх хүсэлтэй хүн бүр хүлээн авах боломжтой. Хаана эсвэл ямар арга замаар үйлчлэх томилолт тань харин олон хүчин зүйлээс шалтгаалж болно. Эрүүл мэндийн (үүнд, сэтгэцийн эрүүл мэндийн) асуудалтай хүмүүс хүссэн газраа томилогдохгүй байх вий гэсэндээ, маягт бөглөх явцдаа энэ мэдээллийг нуудаг. Гэхдээ та эрүүл мэндийн (үүнд, сэтгэцийн эрүүл мэндийн) түүхээ нуулгүй үнэн зөв бөглөх юм бол Их Эзэн таныг адислах болно. Тэрээр эрүүл мэндээ сайжруулахын тулд өөрийн чадах бүхий л зүйлийг хийгээсэй хэмээн танаас хүсдэг. Харин та гэр орондоо авдаг байсан эмнэлгийн олон үйлчилгээг номлолын талбартаа үргэлжлүүлэн авах боломжтой.