2020
Бид Христийн эдгээгч хүчийг хэрхэн мэдэрч болох вэ?
2020 оны 10-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Бид Христийн эдгээгч хүчийг хэрхэн мэдэрч болох вэ?

3 Нифай 17–19

(9-р сарын 28-аас 10-р сарын 11)

How can we experience the healing power of Christ

Есүс Христ нифайчуудад тохинуулснаар Өөрт нь ирсэн хүн бүрд Өөрийн агуу хайр хийгээд эдгээгч хүчийг харуулсан. Аврагчтай уулзсан нифайчуудын туршлагаас бид юу сурч болох вэ?

Нифайчуудад тулгарсан сорилт бэрхшээл

Есүсийг ирэхийн өмнөх хэдэн арван жил үймээн самуунтай байв. Нифайчууд дараах бэрхшээлтэй тулгарсан. Үүнд:

Нифайчуудын дундах Христийн тохинуулал

Аврагч нифайчууд дээр айлчлан ирэхдээ “ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн” (3 Нифай 17:7) хүн бүрийг ирж, эдгэр хэмээн хэлсэн. Түүний урилга зөвхөн дөнгөж тохиолдсон сорилтуудад хамаатай байсангүй. Энэ нь нифайчуудын амьдралынхаа туршид олсон нүдэнд харагдах мөн нүднээс далд байх шарханд ч бас хамаатай байв. Есүс Христ тэднийг “нэг бүрчлэн” эдгээсэн (3 Нифай 17:9) бөгөөд “нэг нэгээр нь” тохинуулсан (3 Нифай 17:21).