Асуулт, хариулт
Би ганцаардлаа хэрхэн даван туулах вэ?
Авьяасаа хөгжүүл
Хөгжмийн зэмсэг, хобби гээд юу байхаас үл хамааран би өөрийн авьяасыг хөгжүүлэх замаар ганцаардлаа даван туулах боломжтой. Энэ нь таныг ганцаардах мэдрэмжээс салахад туслах ба ингэснээр энэ мэдрэмж тань ихэвчлэн бүрмөсөн алга болдог. Энэ нь мөн адилхан сонирхолтой хүмүүсийг олоход танд тусалдаг.
Стивэн Х., 12 настай, АНУ, Шинэ Мехико
Гэрлийг эрэлхийл
Би амар амгалан, итгэл найдвар, хүч чадал авахын тулд бясалгал хийж, залбирч, судраас уншихдаа Тэнгэрлэг Эцэгээс болон Ариун Сүнснээс дэмжлэг туслалцаа, урам зориг, хайр энэрлийг эрэлхийлдэг. 3 Нифай 11:11-д Есүс Христ бол “дэлхийн гэрэл ба амь мөн” гэсэн байдаг. Тэрээр харанхуйг үгүй хийхээр ирсэн.
Андрэа Б., 18 настай, Венесуэл, Зулиа
Гэр бүлийнхэн, найз нөхдөдөө тусламжийн гараа сунга
Би ганцаардахдаа гэр бүлийнхэн, найз нөхдөдөө тусалдаг бөгөөд энэ нь үнэхээр намайг аз жаргалтай болгодог. Би өөрийн амьдрал дахь адислалуудаа харж, Тэнгэрлэг Эцэг маань надад аль хэдийн ямар их зүйл өгсөнд талархдаг!
Талли Н, 16 настай, АНУ, Орегон
Бурханы төлөвлөгөөг сана
Бурханы төлөвлөгөөний ачаар бид хэзээ ч ганцаардахгүй гэдгийг мэд. Ариун Сүнс үргэлж бидэнтэй хамт байдаг ба Бурхан бидний асуудал юунд оршиж байгааг мэддэг. Их Эзэн танд тулгарч болох бүх зовлон бэрхшээл, саад тотгорыг туулсан. Мөнх бус оршихуйд бидний мэдэрдэг хамгийн чухал мэдрэмж аз жаргал боловч бид уйтгар гуниггүйгээр аз жаргалыг мэдрэх боломжгүй {2 Нифай 2:11-ийг үзнэ үү). Бурханд хандан залбирч, тусламж хүсээрэй. Тэрээр хэзээ ч биднийг орхихгүй.
Брок С., 17 настай, АНУ, Юта
Их Эзэнд итгэ
Гэрээ орхин, Бразил руу номлолд явах хэцүү байсан. Ядаж байхад би хэлээр нь бараг ярьдаггүй байв. Гэхдээ Их Эзэний Сүнс тантай хамт байх юм бол та хэзээ ч ганцаардахгүй гэдгийг би мэдэж авсан. Тэрээр таныг мэддэг бөгөөд танд туслахад үргэлж бэлэн байдаг. Түүнд итгэ!
Ахлагч Жозэф Толэн, 20 настай, Бразил, Кампинас номлол