2020
Ариун ёслол бид хоёр
2020 оны 10-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Ариун ёслол бид хоёр

Даллин Х.Өүкс, “Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 21–24.

The Sacrament and Me

Ариун ёслол бол ариун ёслолын цуглааны хамгийн чухал хэсэг юм. Бид ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг үргэлж дурсан санахаа амладаг. Ариун ёслолыг онцгой болгохын тулд бид

  • ариун ёслолыг эрхэмлэн дээдэлж байгаагаа үзүүлэхээр хувцасладаг.

  • Цуглаан эхлэхээс өмнө чимээгүй суу.

  • Ариун ёслолын дуу дуул.

  • Есүсийн талаар бодож, үргэлж Түүнийг санахаа амла.

Ариун ёслол бидэнд Ариун Сүнсийг мэдрэхэд тусалдаг. Энэ нь бидэнд тэнгэр дэх гэртээ эргэн очих зам дээр үлдэхэд тусалдаг. ●

Есүст хайраа харуулах нь

Бид ариун ёслолын үеэр хүндэтгэлтэй байснаар Есүсийг хайрлаж байгаагаа харуулдаг. Ариун ёслолын үеэр та юу хийдэг вэ?

  • Чимээгүй суудаг.

  • Ариун ёслолын дуртай дууныхаа талаар боддог.

  • Есүсийн тухай түүх боддог.

  • Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг.