2022
Шинэ ариун сүмүүдийг барих ажил үргэлжилсээр
2022 оны 11-р сар


Сүмийн мэдээ

Шинэ ариун сүмүүдийг барих ажил үргэлжилсээр

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулганы ням гаргийн үдээс хойших хуралдаанаар 18 шинэ ариун сүмийг зарлав. Ариун сүмүүдийг хаана барихаар зарласныг 121-р хуудсан дээрх түүний хаалтын үгээс харна уу.

Өнгөрсөн 4-р сарын Ерөнхий чуулганаас хойш онцгойлон адисалсан, дахин онцгойлон адисалсан ариун сүмүүдийг дурдъя.

  • Бразилын Рио-Дэ-Жанэйро ариун сүмийг 5-р сарын 8-нд онцгойлон адисалсан.

  • Гуамын Жиго ариун сүмийг 5-р сарын 22-нд онцгойлон адисалсан.

  • Праягийн Кабо-Вэрдэ ариун сүмийг 6-р сарын 19-нд онцгойлон адисалсан.

  • Хятадын Хонгконг ариун сүмийг 6-р сарын 19-нд дахин онцгойлон адисалсан.

  • Японы Токио ариун сүмийг 7-р сарын 3-нд дахин онцгойлон адисалсан.

  • Шинэ Зеландын Хамилтон ариун сүмийг 10-р сарын 16-нд дахин онцгойлон адисалсан.

  • Бразилын Бэлэм ариун сүмийг 11-р сарын 20-нд онцгойлон адисална.

  • Эквадорын Кито ариун сүмийг 11-р сарын 20-нд онцгойлон адисална.

  • Пүэрто Рикогийн Сан Хуан ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгийг 12-р сарын 1–17-нд явуулахаар төлөвлөж байна. Үүнийг 2023 оны 1-р сарын 15-нд онцгойлон адисална.

Газар хөндөх ёслолыг нь үйлдсэн ариун сүмүүд: Колорадогийн Гранд Жанкшн (АНУ), Ютагийн Линдон (АНУ), Нюү Мексикогийн Фармингтон (АНУ), Нивадагийн Элко (АНУ), Айдахогийн Бөрлий (АНУ), Ютагийн Смитфилд (АНУ), Калифорнийн Ёрба Линда (АНУ), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Лубумбаши, Ютагийн Ифрэм (АНУ) ариун сүм.

Мөн Оригоны Вилламэтт Валли (АНУ) ариун сүм болон Ютагийн Хибэр Валли (АНУ) ариун сүмийн газрыг хөндөхөөр төлөвлөсөн байгаа.