2022
Хагас жил тутмын 192 дахь Ерөнхий чуулганаас онцлох үгс
2022 оны 11-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Хагас жил тутмын 192 дахь Ерөнхий чуулганаас онцлох үгс

Сүмийн хагас жил тутмын 192 дахь Ерөнхий чуулганы үеэр Ариун сүмийн талбай нам тайван байлаа. Түүхэн Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил болон газар хөдлөлтөөс хамгаалан бэхлэх ажлын дуу чимээ түр зогсов.

Харин амьд бошиглогч, төлөөлөгчдийг сонсохоор дэлхийн дуу чимээг түр зогсоох үед бидний гэр орон, зүрх сэтгэлийг өөр амар амгалан дүүргэсэн билээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны нүд ердийнхөөрөө гялалзан, “Өнөөдөр мөн маргааш та бүхэн энэ индэр дээрээс үнэнийг үргэлжлүүлэн сонсох болно. Сонссон зүйл тань үнэн эсэхийг баталж өгөхийг Их Эзэнээс залбирч асуу” гэж заав (29-р хуудсыг үзнэ үү).

Чуулганы турш үг хэлэгчид ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих (73, 95-р хуудсыг үзнэ үү), хувийн илчлэлт хүлээн авах (16-р хуудсыг үзнэ үү), шавь байх (77-р хуудсыг үзнэ үү) зэрэг гэрчлэлийг хүчирхэгжүүлэгч үнэнүүдийг заасан.

“Та Есүс Христийн талаарх гэрчлэлээ тасралтгүй бэхжүүлэхийг эн тэргүүнд тавихдаа, амьдралдаа тохиолдож буй гайхамшгуудыг олж хараарай” (95-р хуудсыг үзнэ үү).

Ерөнхий чуулганы дараа Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил дахин эхлэв. Түүнчлэн дэлхий даяарх, зарлагдсан болон барилгын ажил нь явагдаж буй 125 ариун сүмийн барилгын болон бэлтгэл ажил эхэллээ. Үүнд Ерөнхий чуулганы сүүлчийн хуралдаанаар ерөнхийлөгч Нэлсоны зарласан 18 шинэ ариун сүм багтсан (21-р хуудсыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Нэлсон: “[Их Эзэн] ариун сүмүүдээ улам хүртээмжтэй болгож байна. Тэрээр бидний ариун сүм барих явцыг улам хурдасгаж байна. Тэрээр Израилыг цуглуулахад туслах чадварыг маань улам нэмэгдүүлж байна” хэмээн хэлсэн (121-р хуудсыг үзнэ үү).