Лиахона
Өнөөдөр бол Аврагчийн сайн мэдээг хуваалцах өдөр
2024 оны 7-р сар


“Өнөөдөр бол Аврагчийн сайн мэдээг хуваалцах өдөр,” Лиахона, 2024 оны 7-р сар.

Энэ дугаарт тавтай морилно уу

Өнөөдөр бол Аврагчийн сайн мэдээг хуваалцах өдөр

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Дэлхийн түүхэн цаг үеүдээс өнөө үед Аврагчийн тухай мэдлэг бодгаль бүрд зайлшгүй хэрэгтэй байна” хэмээн тунхагласан (“Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” Лиахона, 2021 оны 11-р сар). Энэ бол бидний хувьд Аврагчийн сайн мэдээг хуваалцах урилга болон тушаалыг хүлээн авах шалтгаан юм (Матай 28:19-ийг үзнэ үү).

Энэ бол бид бүгд оролцох боломжтой чухал ажил юм. Энэ дугаарт Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк “бид бусдад хайраа мэдрүүлж, итгэл үнэмшлээ хуваалцаж, Есүс Христийн сайн мэдээний баяр баясгаланг бидэнтэй хамт мэдрэхэд урьснаар Христэд ирэхэд нь тэдэнд туслах боломж хаа сайгүй байдгийг” (4-р хуудас) заасан.

Бид сургаал заах номлолд болон үйлчлэлийн номлолд үйлчилж байгаа залуу эрэгтэй, эмэгтэй хүн бүрд талархахын зэрэгцээ энэ дугаарын нийтлэлд дурдсанчлан “Бидэнд тэргүүн шугамд илүү олон, бүр илүү олон номлогчийн бас гишүүдийн арми хэрэгтэй байна.”

“Өнөөдөр бидний хувьд зан чанар, эр зоригоо харуулах, Есүс Христийн сайн мэдээг хуваалцах өдөр юм” (40-р хуудас). Энэ сард Мормоны Номоос Аммон, Абиш болон бусад хүний номлолын хичээл зүтгэлийг судлах явцдаа би та нарыг Аврагчийн сайн мэдээний баяр баясгаланг эргэн тойрныхоо хүмүүстэй хэрхэн хуваалцах талаар эргэцүүлэн бодоход урьж байна.

Ахлагч Эдуардо Гаваррэт

Далын чуулга

Сүм дотор нэгэн эрэгтэй номлогчидтой хамт залбирч байна

“Энэ үеийнхэнд наманчлалаас өөр юу ч бүү ярь. Миний зарлигуудыг сахигтун, мөн миний зарлигуудын дагуу миний ажлыг урагшлуулахад тусал, мөн чи адислагдах болно.”

Гэрэл зургийг Мэттю Райар