“Кени, Найроби,” Лиахона, 2024 оны 7-р сар.
Сүм энд бий
Кени, Найроби
1979 онд Кени дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд анхны хоёр хүн нэгдэн, баптисм хүртэж, гишүүнээр батлуулжээ. Дараа жил нь Кенид анхны хоёр номлогч болон ахмад номлогчид ирэв. 1981 он гэхэд Найроби, Кибоко гэсэн хоёр салбар байгуулагдав. Өдгөө Кенийн Сүмд:
-
17430 гишүүн (ойролцоогоор)
-
2 гадас; 57 тойрог, салбар; 1 номлол
-
Зарлагдсан 1 ариун сүм (Найроби) бий.
Их Эзэнээс баяр баясгаланг олох
Сүмийн шинэ гишүүн Глэдис Ондвари сорилттой тулгарсан ч сайн мэдээнээс баяр баясгаланг олж авдаг тухайгаа ярив. “Би маш их баяртай байна! Их Эзэн миний нүдийг зөв цагт нь нээсэн. Хэцүү үед Есүс Христ миний хоргодох газар гэдгийг би мэднэ” гэж тэр хуваалцав.
Кенийн Сүмийн талаар дэлгэрэнгүй
-
Кениэс ирсэн залуу эрэгтэй АНУ-ын баруун хойд хэсэгт номлолд үйлчилж, Африкийн дүрвэгчдэд тусалж байгаа нь.
-
Кенид амьдардаг нэгэн залуу эмэгтэйн товч танилцуулга, гэрчлэл.
-
Кенид амьдардаг нэгэн залуу эрэгтэй Христ түүнийг хүнд хэцүү зүйлсийг хийхэд хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцав.
-
Кенийн гишүүд сайн мэдээний дагуу амьдарч, дэлхийн дарамтаас хоргодох газрыг бий болгодог.
-
Сүмийн түүхийн профессор Кени улсын Чюүлү дахь Сүмийн өсөлтийн талаар ярьж байгаа нь.