Лиахона
Та Бурханыг мэдэхийн тулд юугаа өгөх байсан бэ?
2024 оны 7-р сар


“Та Бурханыг мэдэхийн тулд юугаа өгөх байсан бэ?,” Лиахона, 2024 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Алма 22

Та Бурханыг мэдэхийн тулд юугаа өгөх байсан бэ?

Зураг
Далайн эргээр алхаж буй эрэгтэй

Сайн мэдээний дагуу амьдрахад ихэвчлэн золиос гаргахыг шаарддаг. Тэнгэрлэг Эцэг илүү агуу зүйл болох Бурханы талаарх мэдлэг, Түүний өгдөг зүйрлэхийн аргагүй адислалуудыг хүлээн авахын тулд эгэл хандлагаа орхихыг биднээс хүсдэг.

Лемонай хааны эцэг залбирахдаа “Мөн хэрэв Бурхан байдаг бол, мөн хэрэв та Бурхан бол, та өөрийгөө надад мэдүүлнэ үү, мөн би таныг мэдэхийн тулд мөн би нас барагсдаас босгогдож, мөн эцсийн өдөр аврагдаж болохын тулд би бүх нүглүүдээ орхих болно (Алма 22:18; тодотгол нэмэгдсэн) хэмээн золиос гаргахад бэлэн байгаагаа харуулсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ертөнцийг ялж Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртохын тулд “Сүнсийг холдуулах аливаа зүйлээс татгалзахыг сонгох” бас “өөрсдийн үйлдэх дуртай нүглийг хүртэл ‘орхиход’ бэлэн байх” явдал хамаарагддаг гэж заасан.

Адислал

Лемонай хааны эцгийн авахыг хүссэн адислалууд болох амилуулалт, авралаас гадна Есүс Христтэй илүү адилхан болж гэрээний зам дээр үлдэхийн тулд гаргадаг хичээл зүтгэлийн ачаар хүлээн авдаг өөр олон адислалыг ерөнхийлөгч Нэлсон дурдсан байдаг. Тэдгээр нь:

  • Зүрх сэтгэл, мөн чанарын өөрчлөлт

  • Энэрэл

  • Даруу байдал

  • Өгөөмөр зан

  • Сайхан сэтгэл

  • Хувийн сахилга бат

  • Амар амгалан

  • Өөртөө итгэлтэй байдал

  • Баяр баясгалан

  • Амралт

  • Сүнслэг хүч чадал

  • Хувийн илчлэлт

  • Итгэлийн өсөлт

  • Тэнгэр элч нарын тохинуулал

  • Гайхамшгууд

Хэрэв танд аль нэгэн тодорхой нүглийг орхиход хэцүү байвал бүү бууж өг. Ерөнхийлөгч Нэлсон: “Ертөнцийг ялах гэдэг нь энэ амьдралд төгс болно эсвэл асуудлууд тань ид шидийн мэт алга болно гэсэн үг биш юм. Учир нь тэд алга болохгүй. Мөн энэ нь та цаашид алдаа гаргахгүй гэсэн үг ч бас биш. Харин ертөнцийг ялах гэдэг нь гэм нүглийг эсэргүүцэх чадал тань нэмэгдэнэ гэсэн үг” болохыг сануулсан.

Бид Лемонай хааны эцгийн адилаар нүглээ орхихыг хичээснээр Бурханыг мэдэхийн төлөө золиослол гаргасандаа харамсахгүй гэдгээ олж мэднэ. Ингэснээр бидний хүн нэг бүрийн амьдрал өөрсдийн бүтээж чадахаас ч илүү агуу байх болно.

Хэвлэх