Гэр бүлд зориулсан эх сурвалж
Ерөнхий заавар


“Ерөнхий заавар,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), iii

“Ерөнхий заавар,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, iii

Ерөнхий заавар

Гэрлэлт ба гэр бүлийн харилцааны цуврал хичээлийг хэрхэн ашиглах ёстой вэ?

Энэ цуврал хичээл нь Сүмийн гишүүдэд гэрлэлт, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, гэр бүлийн харилцаандаа баяр баясгаланг олоход туслах зорилготой. Бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөл энэ цуврал хичээлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах үүрэгтэй.

Сүмийн гишүүдэд янз бүрийн хэрэгцээ шаардлага байхын зэрэгцээ ар гэрийн амьдрал нь өөр өөр байдаг тул энэ цуврал хичээлийг хоёр хэсэг болгон хуваасан. “Гэрлэлтээ хүчирхэгжүүлэх” гэсэн А хэсэг нь ялангуяа гэрлэсэн хосуудад болон гэрлэхээр зэхэж буй гишүүдэд нэн тустай. “Гэр бүлийг хүчирхэгжүүлэхэд гүйцэтгэдэг эцэг эхийн үүрэг хариуцлага” гэсэн Б хэсэг нь эцэг эх, эмээ өвөө нарт “[хүүхдүүдээ] Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүлэх” (Ефес 6:4)-д хичээл зүтгэл гаргахад нь тусална. Энэхүү цуврал хичээлд оролцож буй гишүүд хувийн хэрэгцээндээ тааруулан оролцох боломжтой гэдгээ ойлгох ёстой. Жишээ нь, гэрлэсэн боловч хүүхэдгүй хос Б хэсэгт бус, А хэсэгт оролцох хүсэлтэй байж болно. Харин ганц бие эцэг эх зөвхөн Б хэсгийн хичээлүүдэд оролцохоор шийдэж болно.

Тойрог, салбарын удирдагчид Сүнсний өдөөлтөд болон гишүүдийнхээ хэрэгцээнд тулгуурлан цуврал хичээлээс ашиглахдаа уян хатан хандаж болно. Тэд доорх санаануудыг бодож үзэх хэрэгтэй. Үүнд:

  • Бишопын болон салбарын ерөнхийлөгчийн зөвлөл энэ цуврал хичээлийг Ням гаргийн ангийн хичээлийн хуваарьт оруулж болно. Удирдагчид Сүнсний удирдамжийн дагуу зарим гишүүнийг энэхүү хичээлд урьж болно.

  • Дээд пристийн бүлгийн удирдагчид, Санваарын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд сар бүрийн эхний ням гарагт аль нэгэн хичээлийг удирдамж заавар маягаар ашиглаж болно. Тохиромжтой байвал эдгээр хичээлээс галын дэргэдэх ярилцлага, ням гаргаас бусад өдөр зохиогддог үйл ажиллагаанд заахдаа ашиглаж болно.

  • Бишопын болон салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд тав дахь ням гарагт болдог Санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгийн хамтарсан ангид аль нэг хичээлээс нь зааж болно. Тэд мөн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан галын дэргэдэх ярилцлагад эдгээр хичээлээс ашиглаж болно.

  • Аароны санваарын болон Залуу эмэгтэйчүүдийн зөвлөхүүд мючелийн үдшээр энэ гарын авлагыг ашиглаж болно. Тэд залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд хамтад нь эсвэл тус тусын ангид нь хичээлүүдийг ашиглан зааж болно.

  • Энэ цуврал хичээлийг хувь хүн, хосууд бие даан суралцаж болно.

Хэн цуврал хичээлийн материалыг авч болох вэ?

Тойрог, салбарын доор жагсаасан гишүүн бүр Гэрлэлт ба гэр бүлийн харилцааны багшийн гарын авлага, Гэрлэлт ба гэр бүлийн харилцааны оролцогчийн гарын авлага зэргийн нэг нэг хувийг хүлээн авсан байвал зохино. Үүнд:

  • Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч

  • Дээд пристийн бүлгийн удирдагч

  • Санваарын чуулгын ерөнхийлөгч

  • Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч

  • Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч

  • Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч

  • Гэрлэлт ба гэр бүлийн харилцааны цуврал хичээлийн багш

Энэ цуврал хичээлийн оролцогч бүр гарын авлагыг авсан байх хэрэгтэй.