Институт ба семинар
17-р хичээл: Үгийн хүч


17-р хичээл

Үгийн хүч

Танилцуулга

Мормоны Номын бошиглогчид энэ цаг үед биднийг адислах судрыг бичиж, хадгалахын тулд асар их хүчин чармайлт гаргасан. Энэ хичээл нь суралцагчдад бошиглогчдын үгсийг судлан, тэдгээрийн дагуу амьдарснаараа тэд Сатаныг ялан дийлэх хүчийг хүлээн авч, мөнх бус байдалд замаа олж, эцэст нь мөнх амьдралыг олж авна гэдгийг сануулна.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Ричард Г.Скотт, “Судрын хүч,” Ensign, 2011 оны 11-р сар, 6-8 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5-8.

  • Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 32-35 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38-40.

  • “The Power of the Word,” Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 8-р бүлэг, 115–124.

Заах зөвлөмж

1 Нифай 3:19–20; 5:21–22; Oмнаи 1:14–17; Moзая 1:3–5; Aлма 37:3–4, 8

Судрын ач холбогдол

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, суралцагчдаас түүний асуултад хэрхэн хариулахыг нь асуу:

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бид нөр хичээнгүй хөдөлмөр, золиослол гарган, түүхийн олон жилийн туршид судрыг цэдэглэн хадгалсан хүмүүст бүр ч их талархах ёстой. Энэ хүмүүст Мосе, Исаиа, Абрахам, Иохан, Паул, Нифай, Мормон, Иосеф Смит болон өөр олон хүн ордог. Судруудын ач холбогдлын талаар бидний мэдэх хэрэгтэй ямар зүйлийг тэд мэдэж байсан юм бол?” (“Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 32 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37-38).

  • Эдгээр бичээч судруудын ач холбогдлын талаар бидний мэдэх ёстой ямар зүйлийг мэддэг байсан гэж та нар бодож байна вэ?

Их Эзэн Нифайд болон түүний ах нарт Иерусалим руу буцаж очин, гуулин ялтсуудыг олж авахыг зарлигласан гэдгийг суралцагчдад сануул. Ангийнхныг яагаад гуулин ялтсууд Лихайд болон түүний гэр бүлийн хувьд чухал байсан шалтгааныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 1 Нифай 3:19–20 ба 5:21–22-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, яагаад судрууд тийм чухал байдаг вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Судрууд нь Бурханы үгс ба зарлигуудыг бошиглогчдоороо дамжуулан илчлэгдсэн байдлаар нь хадгалдаг.)

Энэ үнэнийг бататгахын тулд Лихайн гэр бүл амлагдсан нутагт ирснээс хойш олон зуун жилийн дараа үр удам нь тэдний гэр бүлийг Иерусалимаас гарсны дараахан тэндээс гарсан Зарахемлагийн хүмүүстэй (мюлекчүүд) уулздаг гэдгийг суралцагчдад сануул.

Суралцагчдыг Омнаи 1:14–17 ба Мозая 1:3–5-ыг дотроо уншаад, судруудтай байсан (нифайчууд) болон сударгүй байсан (мюлекчүүд) хүмүүсийн хоорондын ялгааг олж харахад урь. (Анхааруулга: Судраас суралцах “харьцуулан жиших” чадварын талаар суралцахыг хүсвэл, Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 22-ыг үзнэ үү).

  • Мюлекчүүдэд судрууд байгаагүйн улмаас тэд ямар үр дагавар амссан бэ? (Мөн 1 Нифай 4:13-ыг үзнэ үү.)

  • Нифайчуудад судрууд байсан учраас ямар ямар адислал ирсэн бэ?

Ангийнхныг нифайчуудын гуулин ялтсуудаас хүлээн авсан адислалуудыг хайж байх хооронд нэг суралцагчийг Aлма 37:3–4, 8-ыг чанга уншихад урь.

  • 8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, нифайчууд гуулин ялтсуудаас ямар зарим адислалыг авсан бэ?

  • Та Алмагийн хэлсэн судрууд “энэ хүмүүсийн ой ухааныг тэлж” гэсэн үгс нь ямар утгатай гэж бодож байна вэ?

Ангийнхныг хэрхэн судрууд бидний ой ухааныг тэлдэг талаар нэмэлт санаа хайж байх хооронд энэ хэллэгийн утгыг тодруулахаар нэг суралцагчаас ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс:

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Судрууд Их Эзэнээ болон Түүнтэй мөн Эцэгтэйгээ ямар харилцаа холбоотойгоо үргэлж санахад бидэнд тусалснаар бидний оюун ухааныг тэлдэг юм. Судрууд бидний мөнх бус байдлын өмнөх амьдралдаа мэдэж байсан бүхнийг сануулж, бидний үзэж хараагүй өөр эрин зуун, хүмүүс болон үйл явдлуудын тухай заадгаараа бидний оюун ухааныг тэлдэг юм. …

“Судрууд нь мөн эртний үеийнхэн болон бид юу сурснаа мартахгүй байхад тусалснаар бидний ой ухааныг тэлдэг билээ. Бурханы цэдэглэгдсэн үгс өөрсдөд нь байхгүй эсвэл үүнийг үл ойшоодог хүмүүс аажмаар Түүнд итгэхээ больж, өөрсдийн оршихуйн зорилгыг мартдаг” (“Судрын адислал,” 38).

  • Судрууд биднийг ой ухааныг тэлдэг зарим арга зам юу вэ?

  • Судрууд дахь ямар сургаал, зарчим, эсвэл түүхүүд Их Эзэний талаарх та нарын дурсамжийг, мөн Түүнтэй харилцах харилцааг тэлсэн бэ?

1 Нифай 8:21–24, 29–30; 15:23–24; 2 Нифай 3:12; 32:3; 33:4–5; Иаков 2:8; 7:10–11; Aлма 5:10–13; 31:5; 37:2, 8–10; Хиламан 3:29–30; 15:7–8

Бурханы үг адислал авчирдаг

Нэг суралцагчийг Лихайн үзсэн амьдралын модны үзэгдлийг хураангуйлан хэлэхэд урь (1 Нифай 8-ыг үзнэ үү). Дараа нь ангийнхнаас төмөр бариул юуг төлөөлдгийг, мөн яагаад энэ нь уг үзэгдлийн чухал хэсэг байсныг асуу. Шаардлагатай бол суралцагчдыг 1 Нифай 8:21-24, 29-30-ыг уншихад урь.

Суралцагчдаас 1 Нифай 15:23–24-ийг уншаад, Бурханы үгээс зууран барьдаг хүмүүст ирдэг адислалыг олж мэдэхийг хүс. Та тэднийг олж мэдсэн зүйлүүдээ тэмдэглэхэд урамшуулж болно.

  • Таны хувьд Бурханы үгээс ”зууран барих” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Бурханы үгээс зууран барьснаар ямар ямар адислал хүлээн авч чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид Бурханы үгээс зууран баривал сүнслэг байдлаараа хэзээ ч мөхөхгүй ба чөтгөр биднийг давах хүчгүй байх болно.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Төмөр бариулаас зууран барих нь түүнээс огт салахгүй байж, ариун судруудыг илчлэгдсэн үнэний баттай эх сурвалж, амьдралын мод руу, чухамдаа Их Эзэн Есүс Христ рүү хөтлөх нарийн бөгөөд давчуу замаар авч явах аяны найдвартай удирдамж хэмээн үзэж, залбирч, чин сэтгэлээсээ, байнга ашиглах явдал гэж би зөвлөж байна” (“Lehi’s Dream: Holding Fast to the Rod,” Ensign, 2011 оны 10-р сар, 36).

Бурханы үгээс зууран барьдаг хүмүүст ирдэг нэмэлт адислалын талаар Мормоны Номын хэд хэдэн бошиглогч заасан гэдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Суралцагч бүрийг нэг эсвэл хоёрыг судлан, Бурханы үгийг судалснаар ирдэг адислалыг олж мэдэхийг эрэлхийлэхэд урь. Дараа нь олж тогтоосон адислалаа самбар дээр холбогдох эшлэлийн хажууд бичихийг суралцагчдаас хүс:

2 Нифай 3:12

2 Нифай 32:3

2 Нифай 33:4-5

Иаков 2:8

Иаков 7:10–11

Aлмa 5:10–13

Aлмa 31:5

Алма 37:2, 8-10.

Хиламан 3:29-30

Хиламан 15:7-8

  • Хэзээ та нар эдгээр адислалын аль нэгийг мэдэрч байсан бэ?

Суралцагчдыг ганц бие залуу хүн төмөр бариулаас зууран барихын тулд өдөр тутмын амьдралдаа юу хийж болохыг дүрслэхэд урь.

Суралцагчдаас судрыг ашиглаж байгаагаа төмөр бариулаас зууран барьж байна гэж тооцож болох эсэхийг бодож үзэхийг хүс.

Суралцагчдыг төмөр бариулаас илүү сайн зууран барьж, эдгээр адислалыг бүрэн дүүрэн хүлээн авахын тулд илүү сайн хийж чадах тодорхой зүйлүүдийн талаар бодож мөн бичиж авахад урь.

Алма 37:38-46

Бурханы үг мөнх амьдрал руу хөтөлдөг

Бошиглогч Лихай лиахона гэдэг зэмсгийг Их Эзэнээс хүлээн авсан гэдгийг суралцагчдад сануул. Ангийнхныг лиахона Лихайн гэр бүлийг хэрхэн адисалсан болохыг хайж байх хооронд нэг суралцагчийг Aлма 37:38–42-ыг уншихад урь.

  • Лиахона Лихайн гэр бүлийг хэрхэн адисалсан бэ?

  • Лиахонаг зохих ёсоор ажиллуулахын тулд Лихайн гэр бүлээс юу шаардагдаж байсан бэ? (Луужин нь зөвхөн тэд үүний заавруудад анхаарал хандуулан, итгэл хийгээд хичээнгүй байдлаа харуулсан үед л ажилладаг байсан. Мөн 1 Нифай 16:28-ыг үзнэ үү.)

Лиахонаг ашиглах нь бид Бурханы үгийг хэрхэн ашиглахын “хэв шинж” ба “далд утга” буюу бэлгэдэл байсан гэж Алма заасан гэдгийг тайлбарла. Ангийнхныг Алмагийн лиахона ба Христийн үгсийн хооронд хийсэн харьцуулалтыг хайж байх хооронд нэг суралцагчаас Aлма 37:43-46-г чанга уншихыг хүс.

  • Алма эдгээр шүлэгт Христийн үгсийн талаар ямар зарчим заасан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид Христийн үгэнд анхаарлаа хандуулах аваас мөнх амьдралд хүрэх шулуун замаар удирдагдах болно. Та суралцагчдыг 45-46-р шүлэгт давтагдаж байгаа хэрэв гэсэн үгийг тэмдэглэхэд урамшуулж болно. Учир шалтгаан, үр нөлөө хоёрын харилцаа холбоог олж сурах нь судар судлах үйл явцыг сайжруулж чадах чухал чадвар гэдгийг суралцагчдад хэл.)

  • Мөнх амьдралд хүрэх “шулуун замаар” удирдагдах гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

  • Бид Христийн үгсийг зүгээр л уншаад зогсохгүй, тэдгээрт “анхаарлаа хандуулж” эхлэхийн тулд хийж чадах зарим зүйл маань юу вэ?

Ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг самбарт үзүүлээд, суралцагчдыг үүнийг уншиж, тавьсан асуултынх нь талаар тунгаан бодоход урьснаар хичээлийг дуусга.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Амийн усны тогтмол урсгал нь хааяа хааяа сорж уухаас хавьгүй илүү юм.

“Та бид өдөр бүр төмөр бариулаас тууштай зууран барих боломжийг бидэнд олгодог судруудыг уншиж, судалж, эрэлхийлж байна уу? Та бид Бурханы үгэнд найдан, амийн усны оргилуур руу урагшлан алхаж байна уу? Эдгээр нь бидний хүн нэг бүр залбирч, тунгаан бодох чухал асуултууд юм” (“A Reservoir of Living Water” [Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4], 7, lds.org/broadcasts).

Бурханы үгийг судалснаар хэрхэн адислагдсан талаар гэрчлэлээ хуваалцах хүн суралцагчдын дунд байгаа эсэхийг асуу. Суралцагчдыг ахлагч Бэднарын тавьсан асуултыг үргэлжлүүлэн тунгаан бодоход урамшуулж, Бурханы үгийг судлах үйл явцаа илүү үр дүнтэй, утга учиртай болгох талаар хичээлийн явцад хүлээн авсан бодол сэтгэгдлээ үйлдэл болгоход урь.

Суралцагчийн унших материал