18-р хичээл
Эцсийн шүүлтэд бэлтгэх нь
Танилцуулга
Мөнх бус амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх цаг үе. Мормоны Ном нь үхэл ба амилуулалтын хооронд бидний сүнсэнд юу тохиолддогийг тайлбарладаг. Сүнс маань мөнх бие махбодод сэргээгдсэний дараа бид Бурханы шүүлтийн суудлын өмнө зогсох бөгөөд тэнд бидний үйлдэл, зүрхний хүслүүд бидний мөнхийн шагналыг тодорхойлох болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 14-16
-
Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” Ensign, 2014 оны 5-р сар, 111-114 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132-135.
-
“Understanding Death and Resurrection,” Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 37-р бүлэг, 273–278.
Заах зөвлөмж
Aлма 34:32-34; 40:6-7, 11-14
Нас барсны дараа зөв шударга хүмүүс диваажин руу, ёс бусчууд сүнсний шорон руу явдаг.
Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах асуултуудыг бич:
Суралцагчдыг дараах асуултад хариулахад урь. Дараа нь тэдэнд Мормоны Ном бидэнд дэлхий дээрх амьдралын зорилгыг ойлгоход тусалж, уг амьдрал нас барсны дараа ч үргэлжилдэг болохыг заадаг гэдгийг сануул.
Ангийнхныг Амюлек Аммонайхагийн хүмүүст амьдралын зорилгын талаар юу заасныг хайж байх хооронд нэг суралцагчийг Aлма 34:32-34-ийг чанга уншихад урь.
-
Амюлек дэлхий дээрх амьдралын талаар ямар чухал сургаалуудыг заасан бэ? (Суралцагчид уг шүлгээс дараах зүйлийг багтаасан хэд хэдэн сургаалыг олж тогтоох ёстой: Энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх цаг юм.)
-
Энэ сургаал нь ямар арга замаар хэрхэн мөнх бус байдалд байх үедээ өдөр тутам амьдрах ёстойг ойлгоход танд тусалдаг вэ?
Суралцагчдад энэ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз:
“Бид төгөлдөржилт өөд хийх мөнхийн аялалдаа сурч, амьдран, өсөж хөгжихөөр дэлхийд ирсэн билээ. Зарим хүн дэлхий дээр богинохон хугацаанд амьдардаг байхад, бусад нь урт насалж, удаан амьдардаг. Хэмжүүр нь бид хэр зэрэг урт насалсанд биш, харин хэр зэрэг сайн амьдарсанд байдаг” (“He Is Risen,” Ensign, 1981 оны 11-р сар, 18).
-
Яагаад Амюлек наманчлах өдрөө хойшлуулахгүй байхыг бидэнд сэрэмжлүүлсэн бэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүлээд, ангийнхныг яагаад хойшлуулах нь аюултай болохыг хайж байх хооронд нэг суралцагчаас үүнийг чангаар уншихыг хүс.
“Хэзээ нэгэн өдөр гэдэг нь ‘энэ өдөр биш’ гэсэн утгыг илэрхийлэхэд аюултай үг болж хувирдаг. ‘Би хэзээ нэгэн өдөр наманчилна.’ ‘Хэзээ нэгэн өдөр би түүнийг уучилна.’ ‘Хэзээ нэгэн өдөр би найздаа Сүмийн тухай ярина.’ ‘Хэзээ нэгэн өдөр би аравны нэгээ төлж эхэлнэ.’ ‘Хэзээ нэгэн өдөр би ариун сүмд эргэж очно.’ ‘Хэзээ нэгэн өдөр …’ Судрууд юмыг хойш тавих нь ямар аюултай болохыг тодорхой тайлбарласан [Aлма 34:33–34-ийг үзнэ үү]. … Энэ өдөр нь Бурханы нандин бэлэг юм. ‘Хэзээ нэгэн өдөр хийнэ’ гэсэн бодол нь цаг үеийн боломжууд ба мөнхийн адислалуудыг хулгайлагч юм” (“This Day,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 89).
Цөөн хэдэн суралцагчийг Алма 40:6-7, 11-14-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Алма хүү Кориантондоо нас барсны дараа бидний сүнсэнд юу тохиолддог талаар юу заасныг олж мэдэхийг хүс. (Алма “гадаад харанхуй” гэдэг хэллэгийг ашиглахдаа Сатаны болон зүхэгдсэн хүмүүсийн эцсийн байдлыг хэлээгүй гэдгийг онцлон тэмдэглэх нь тустай байж болно. Харин тэрээр ёс бусчуудын үхэх, амилуулагдах цагийн хоорондох байдлыг хэлсэн юм. Бид энэ байдлыг ихэвчлэн сүнсний шорон гэж нэрлэдэг.)
-
Зөв шударгыг болон ёс бусыг үйлдэгчдийн сүнсний байдлын ялгаа юу вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч тэд дараах сургаалыг олж тогтоох ёстой: Үхэл ба амилуулалтын хооронд зөв шударгыг үйлдэгчдийн сүнс диваажинд, ёс бусыг үйлдэгчдийн сүнс сүнсний шоронд оршдог.
-
Мөнх бус амьдралд хийх бидний үйлдэл үхлийн дараа үзэж мэдрэх зүйлд маань нөлөөлнө гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
2 Нифай 9:12-13; Мозая 15:21-26; 16:6-11; Алма 11:40, -45–55; 40:4–5, 19–24.
Амилуулалтын үед бидний сүнс бие махбоддоо сэргээгдэх болно
Абинадай хаан Ноад болон түүний санваартнуудад заахдаа, нас барсны дараа бидэнд юу тохиолдохыг дүрслэн өгүүлсэн гэдгийг суралцагчдад сануул. Түүний заасан сургаалууд сүнсний дэлхийд буюу сүнсний диваажин эсвэл шоронд цаг хугацааг өнгөрүүлсний дараа бидэнд юу тохиолдохыг дүрслэн өгүүлсэн байдаг. Ангийнхныг Абинадайн заасан зүйлийг хайж байх хооронд цөөн суралцагчаас Мозая 16:6–11-ийг ээлжлэн уншихыг хүс.
-
Абинадай бидэнд сүнсний дэлхий дээрх цаг хугацааны дараа юу тохиолдох талаар ямар сургаал заасан бэ? (Дараах үнэнүүдийг онцлон хэл: Есүс Христ үхлийн хүлээсийг тасчсан учраас бид бүгд амилуулагдан, үхэшгүй бие махбодыг хүлээн авна. Зөв шударгыг үйлдэгчид төгсгөлгүй аз жаргалыг өвлөн авч, ёс бусыг үйлдэгчид төгсгөлгүй шийтгэл хүлээн авах болно.)
Суралцагчдад Мормоны Номын олон бошиглогч амилалтын талаар гэрчилж, энэ нь ямар байх талаар тайлбарласан гэдгийг хэл. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичээд (хураангуй тайлбарыг оруулахгүйгээр), суралцагч бүрд нэг эшлэлийг уншихаар оноож өг. Эшлэл бүрийг оноож өгсөн байх ёстой. Суралцагчдаас эшлэлээ дотроо уншаад, амилуулалтын талаар нэмэлт мэдээлэл олж мэдэхийг хүс.
Суралцагчдад уншсан эшлэлээсээ амилуулалтын талаар мэдэж авсан зүйлээ тайлбарлах хугацаа гаргаж өг. Тэдний зарим хариултыг самбар дээр холбогдох эшлэлийн хажууд бичих талаар бодож үз. Шаардлагатай бол эдгээр эшлэлийн талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд дараахтай адил нэг эсвэл түүнээс олон асуулт тавь:
-
Эдгээр үнэн нь амилуулалт бодит бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм гэсэн таны итгэл үнэмшлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас амилалтын тухай гэрчлэл нь хэрхэн мөнх бус байдалд биднийг адисалж болохыг олж мэдэхийг хүс.
“Төлөөлөгч Петр Бурхан Өөрийн агуу их өршөөлөөр Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар руу дахин төрүүлсэн гэдгийг тэмдэглэн хэлсэн (1 Петр 1:3; мөн 1 Tес. 4:13–18-ыг үзнэ үү).
“Амилалтаар дамжуулан бидэнд өгөгдсөн ‘амьд найдвар’ бол үхэл нь бидний амьдралын төгсгөл биш бөгөөд харин мөнх бусаас үхэшгүй байдал руу шилжихэд зайлшгүй хийх шаардлагатай алхам гэсэн бидний итгэл үнэмшил юм. Энэ найдвар нь мөнх бус амьдралын талаарх ойлголтыг бүхэлд нь өөрчилдөг. …
“Амилна гэсэн баталгаа нь бидний төрөхдөө эсвэл мөнх бус амьдралынхаа явцад олж авдаг бие махбод, сэтгэц, эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэрэг бидэнд болон бидний хайртай хүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүч чадал, ойлголтыг өгдөг юм. Амилуулалтын ачаар эдгээр мөнх бус дутмаг байдал нь зөвхөн түр зуурынх гэдгийг бид мэднэ!
“Мөн амилалтын баталгаа нь бидэнд мөнх бус амьдралынхаа турш Бурханы зарлигуудыг дагахад хүчирхэг түлхэц болж өгдөг. …
“Үхэшгүй байдалд шилжих амилуулалтын талаарх бидний баттай мэдлэг нь бидэнд өөрсдийн үхэл, тэр ч байтугай зуурдын үхэлтэй нүүр тулах зоригийг өгдөг. …
“Түүнчлэн үхэшгүй байдлын баталгаа нь бидэнд мөнх бус байдалд хайртай хүмүүсээсээ хагацах үеийг тэсэж гарахад тусалдаг. … Бид бүгд мөнх бус байдлын хагацлыг түр зуурынх болгон, цааш үргэлжлүүлэн амьдрах найдвар, хүч чадал өгдөг амилуулалтын баталгааных нь төлөө Бурханыг магтан дуулах ёстой” (“Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 15–16).
-
Хэзээ танд амилуулалтын баталгаа илүү зөв шударга амьдрах хүч чадал эсвэл урам зориг өгч байсан бэ?
Амилуулалтын бодит байдлын талаарх гэрчлэлээ хуваалц.
Aлма 5:15–21; 7:21–25; 41:2–6
Эцсийн шүүлтэд бэлтгэх нь
Алма Зарахемла дахь Сүмийн гишүүдээс өөрсдийгөө Бурханы өмнө шүүгдэхээр зогсож байгаагаар төсөөлөхийг хүссэнээр тэднийг эцсийн шүүлтэд бэлтгэхэд урамшуулсан гэдгийг тайлбарла. Хэсэг суралцагчийг Алма 5:15-21-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас Алма сонсогчдоосоо юуг бодож үзэхийг хүссэнийг асуу.
-
Алмагийн аль асуулт та нарын хувьд хамгийн утга учиртай санагдаж байна вэ? Яагаад?
-
Бид 21-р шүлгэн дээрх Алмагийн гэрчлэлээс, аврагдахын тулд юу хийх ёстой талаар ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Бид Есүс Христийн гэтэлгэгч цусаар угаагдаж, цэвэр болохоос нааш аврагдаж чадахгүй.)
Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход туслахын тулд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“Энэ цаг үед хожмын үеийн гэгээнтнүүдийн дунд ч гэсэн наманчлалыг тунхаглахаас илүү чухал эсвэл шаардлагатай зүйлийг би мэдэхгүй. Би тэднийг … Гэтэлгэгчийн үгсэд анхаарал хандуулахад уриалж байна. Цэвэр бус ямар ч зүйл түүний оршихуйд орж чадахгүй хэмээн Тэр тодорхой хэлсэн. Зөвхөн өөрсдийн итгэлтэй байдлыг нотлон харуулж, итгэл ба наманчлалаараа дамжуулан өмсгөлөө Түүний цусанд угаасан хүмүүсээс өөр хэн ч Бурханы хаант улсыг өвлөн авахгүй” (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 91).
Суралцагчдаас Алма 7:21–25-ыг дотроо чимээгүй судлахыг хүсээд, тэднийг өмсгөлүүдээ толбогүй байлгахын тулд өөрсдөдөө хөгжүүлэхийг эрэлхийлэх ёстой зан чанаруудыг олж мэдэн, тэмдэглэхэд урь.
-
Та нар Их Эзэнээр шүүгдэхэд бэлтгэхдээ өөрсдийн зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай ямар ямар зан чанарыг эдгээр эшлэлээс олж мэдсэн бэ?
Суралцагчдыг үйлдэл, сэтгэл зүрхний хүслүүд нь тэднийг эцсийн шүүлтэн дээр Бурхантай уулзахад бэлтгэж байгаа эсэхийг бодож үзэхэд урамшуул. Тэднийг шүүлтийн өдрийг аз жаргалтай болгохын тулд шаардлагатай бүх өөрчлөлтийг хийхэд урамшуул.
Суралцагчийн унших материал
-
2 Нифай 9:12–13; Moзая 15:21–26; 16:6–11; Aлма 5:15–21; 7:21–25; 11:40–45; 16:6–11; 34:32–34; 40:4–7, 11–14, 19–24; 41:2–6.
-
Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 14-16.