22-р хичээл
“Бүр миний адил буюу”
Оршил
Амилсан Есүс Христ дагалдагчдадаа Өөрийн үлгэр жишээг дагахад урьсан. Бид Өгөөмөр нутаг дахь ариун сүмд Түүний нифайчуудад заасан зарчмыг судалснаар хэрхэн Түүнтэй илүү адилхан болж болохыг сурах боломжтой. Аврагч Өөрт нь итгэдэг бүх хүнийг Өөртэйгөө болон Тэнгэрлэг Эцэгтэй нэгдмэл байхын төлөө залбирсан. Энэ хичээл нь Есүс Христтэй илүү адилхан болохын тулд юу хийж чадахаа ойлгоход нь суралцагчдад туслахад зориулагдсан болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign, 2009 оны 11-р сар, 70-73 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–81.
-
Линн Ж.Роббинс, “Та нар ямархуу маягийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд байвал зохих билээ?” Ensign, 2011 оны 5-р сар, 103-105 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган.
Заах зөвлөмж
3 Нифай 27:21-22, 27
Есүс Христтэй адилхан болох нь
Хичээлийг Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Линн Ж.Роббинсын дараах мэдэгдлийг үзүүлснээр эхлүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:
“Бидний ихэнх нь хийж бүтээх зүйлсээ санаж байхын тулд жагсааж бичдэг мөртлөө ямар хүн байх ёстойгоо бараг жагсааж бичдэггүй. Яагаад? Хийх зүйлс нь үйл ажиллагаа эсвэл үйлдлүүд байдаг бөгөөд хийж дууссаны дараа үүнийг жагсаалтан дээр хянан дүгнэж болно. Харин ямар хүн байх нь төгсгөлгүй үргэлжлэх үйл явц бөгөөд бид жагсаалтан дээр хянан дүгнэх боломжгүй юм. Ирэх баасан гарагт би эхнэртээ нэгэн сайхан үдшийг бэлэглэж болно. Энэ бол хийх зүйл. Харин сайн нөхөр байх нь ямар нэгэн арга хэмжээ биш; энэ нь миний зан чанар, араншин буюу миний хэн бэ гэдгийг тодорхойлох хувийн чанар болсон байх шаардлагатай. (“Та нар ямархуу маягийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд байвал зохих билээ?” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган).
-
Их Эзэн биднийг Өөрийнх нь Сүмийн гишүүдийн хувьд ямар хүмүүс болоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
Суралцагчдыг 3 Нифай 27:21–22, 27-г дотроо уншаад, Есүс Христийн нифай үндэстэн шавь нартаа өгсөн зааврыг олж мэдэхэд урь.
-
Аврагч шавь нартаа юу хийхийг мөн хэн болохыг зарлигласан бэ? (Дараах үнэнийг самбар дээр бич: Их Эзэн шавь нараасаа Өөрийн ажлыг хийлгэн, Өөртэй нь адил болохыг хүссэн.)
-
Бид хэрхэн Аврагчтай илүү адилхан болдог гэж та бодож байна вэ?
-
Та Түүний ямар ажлуудыг хийх боломжтой байсан бэ?
Суралцагчдыг Мормоны Номын сургаалууд хэрхэн бидэнд Есүс Христтэй илүү адилхан болоход тусалдаг болохыг ярилцахад урь. Суралцагчдын хариултуудыг самбар дээр бичих талаар бодож үз. Мормоны Номыг судлан, уг номон дээрх сургаалыг хэрэгжүүлэх нь Аврагчтай илүү адилхан болоход бидэнд тусална гэдгийг гэрчил.
3 Нифай 12:1–16, 43–45; 13:1, 5–7, 16–18, 22–24, 33; 14:1–5, 21–27
Өгөөмөр нутаг дахь ариун сүмд өгсөн Христийн номлол нь Түүнтэй хэрхэн адилхан болохыг бидэнд заадаг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:
“Амьдрал нь Христийн загварт хамгийн их тохирсон тэр хүн бол хамгийн агуу, хамгийн ихээр адислагдсан мөн баяр хөөртэй хүн юм. Энэ нь дэлхийн баялаг, эрх мэдэл юм уу гарал үүслээс үл хамаардаг билээ. Агуу, адислагдсан, дүүрэн баяр баясгалантай байдлын цорын ганц үнэн сорил бол амьдрал нь Эзэн, Есүс Христэд хэр ойр ирснээс болно. Тэр бол зөв зам, бүрэн дүүрэн үнэн мөн элбэг баян амьдрал юм” (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 2).
-
Ерөнхийлөгч Бэнсоны хэлснээр, бид Есүс Христийг амьдралынхаа загвар болгох үед бидэнд юу тохиолддог вэ?
Суралцагчдад амилсан Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хүмүүст үзэгдэхдээ библийн уулан дээрх номлолтойгоо төстэй номлолыг заасан гэдгийг сануул. Аврагчийн уулан дээр болон Өгөөмөр нутаг дахь ариун сүмд өгсөн номлолын үеэр заасан ариун нандин зарчмууд нь бидэнд Түүнтэй адилхан болоход туслахын тулд зориулагдсан юм.
Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн (1899-1973) дараах мэдэгдлийг үзүүл. Хэрэв шаардлагатай бол зураг төсөл гэдэг үг нь барилга барихад ашиглагддаг төлөвлөгөөг хэлдэг гэдгийг тайлбарла.
“Эзэн уулан дээрх номлолдоо, Өөрийн төгс зан чанарын талаар илчлэлт гэмээр зүйлийг бидэнд өгсөн бөгөөд … үүгээрээ бидний амьдралд зориулсан зураг төслийг өгсөн юм” (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 200).
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:
Суралцагч бүрд эдгээр эшлэлийн нэгийг оноон өгч, тэдэнд Есүс Христтэй илүү адилхан болоход туслах зарчмыг олж тогтоохыг хүс. Та мөн суралцагчдыг эдгээр зарчмыг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулж болно. Тэдний олж тогтоосон зарчмуудыг үлгэр жишээ болгон үзүүлдэг хэн нэгнийг мэддэг эсэхээ бодож үзэхэд урь.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Та шаардлагатай бол мөн Сүнсээр өдөөгдвөл тэдэнд дараахтай төстэй асуултыг тавьж болно:
-
Энэ зарчмын дагуу тууштай амьдрах нь танд Христтэй илүү адил болоход хэрхэн тусалж болох вэ?
-
Таны олж тогтоосон зарчмын ач холбогдлыг харуулсан ямар туршлага танд байдаг вэ?
Суралцагчдыг эдгээр зарчмаас нэгийг эсвэл олныг амьдралдаа хэрэгжүүлснээр Аврагчтай илүү адилхан болох зорилго тавихад урь.
Иохан 7:9–11, 20–23; 3 Нифай 19:19–23, 28–29
Эцэг мөн Хүүтэй нэг болох нь
Есүс Христ нифайчууд дээр хийсэн айлчлалынхаа үеэр Өөрийн сонгосон арванхоёр шавьд болон тэдний үгсэд итгэх бүх хүний төлөө залбирсан гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг 3 Нифай 19:19-23-ыг чанга уншихад урь. Суралцагчдаас Есүс Өөрт нь итгэдэг хүмүүс дээр ирээсэй хэмээн залбирсан адислалуудыг хайж олохыг хүс.
-
Бид Эцэг ба Хүүтэй нэг болоосой хэмээх Аврагчийн залбирлаас ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: (Бид итгэлээр дамжуулан цэвэршиж, Есүс Христ Бурхантай нэг байдгийн адил бид ч гэсэн Түүнтэй нэг болж чадна.)
Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэдэнд Христийн Өгөөмөр нутаг дахь ариун сүмд өгсөн залбиралтай төстэй залбирал Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн байдгийг тайлбарла. Суралцагчдаас эдгээр шүлгийг Иохан 17:9-11, 20-23-тай солбицсон эшлэл болгохыг хүс. Тэднийг шүлгүүдийг дотроо уншаад, тэдгээр нь хэрхэн бидэнд хамааралтай болохыг бодож үзэхэд урь.
-
Есүс Христ таны төлөө Эцэгт залбирсан гэдгийг мэдэх нь танд хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Бид ямар ямар арга замаар Эцэг, Хүүгийн хоорондын нэгдмэл байдлыг мэдэрч болох вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Суралцагчдыг бид Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгтэй нэг болохын тулд юу хийх ёстой болохыг олж мэдэхэд урь.
“Есүс бие, сүнс аль алинаар нь Өөрийгөө Эцэгийн хүсэлд захируулан Эцэгтэй төгс эв нэгдэлд хүрсэн. Түүний тохинуулал үргэлж төвлөрөлд байсан бөгөөд Түүнд ямар ч саад болох эсвэл сулруулах санаа байгаагүй. Есүс Эцэгийнхээ талаар ‘Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг’ (Иoхан 8:29) хэмээн хэлсэн…
“Үнэхээр бид Бурханы болон Христийн хүсэл хийгээд сонирхлыг өөрсдийн хамгийн агуу хүсэл болгохгүйгээр Тэдэнтэй нэг болж чадахгүй. Иймэрхүү хүлцэнгүй байдал нь ганц өдрийн дотор төлөвшихгүй ч Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэн хэрэв бид хүсэх юм бол тэр үе хүртэл, цаг хугацааны явц дунд, Түүн дотор Эцэг байдагчлан Тэр бидэн дотор байна хэмээн хэлсэн шиг байхыг бидэнд заах болно” (“That They May Be One in Us,” Ensign, 2002 оны 11-р сар, 72–73).
-
Ахлагч Кристоффэрсоны хэлснээр бид Эцэг ба Хүүтэй нэг болохын тулд юу хийх ёстой вэ?
Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдыг хэсэг хугацааны дотор хариултуудаа бичихэд урь.
Бид Эцэгийн хүсэлд захирагдсанаар өөрсдийн Аврагч Есүс Христтэй илүү адилхан болох боломжтой болдог гэсэн гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ өндөрлө.
Суралцагчийн унших материал
-
Иохан 17:9–11, 20–23; 3 Нифай 12:1–16, 43–45; 13:1, 5–7, 16–18, 22–24, 33; 14:1–5, 21–27; 19:19–23, 28–29; 27:21–22, 27.
-
Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign, 2009 оны 11-р сар, 70-73 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–81.