Институт
14-р хичээлд бэлтгэх материал: Порнографын хэрэглээнд анхаарлаа хандуулах


“14-р хичээлд бэлтгэх материал: Порнографын хэрэглээнд анхаарлаа хандуулах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“14-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Нуурыг ширтэж буй залуу

14-р хичээлд бэлтгэх материал

Порнографын хэрэглээнд анхаарлаа хандуулах

Тэнгэрлэг Эцэг бидний аз жаргалын төлөөх Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд ариун нандин бэлэг болгож бидэнд бие махбод, бэлгийн дур хүслийг өгсөн. Эдгээр бэлгийг зүй бусаар ашиглахад биднийг уруу татдаг Сатаны нэг арга бол бэлгийн дур хүслийг зохисгүй байдлаар өдөөх зорилготой “зураг, бичгээр дүрсэлсэн аливаа порнографыг үзэхэд уруу татах явдал юм” (Gospel Topics, “Pornography,” topics.ChurchofJesusChrist.org). Энэхүү хичээлийг судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд порнографын хор нөлөөг эсэргүүцэх, эдгээх хүчийг хэрхэн өгч чадах талаар бодоорой.

1-р хэсэг

Их Эзэн порнографыг эсэргүүцэх талаар юу заасан бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс порнографын тархалт нэмэгдэж буй талаар заажээ.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Порнографын асуудал улам бүр нэмэгдэж байгаагийн гол шалтгаан бол өнөө үед бэлгийн харьцааг харуулсан үг, зураг, нөлөө хаа сайгүй байна. Тэдгээр нь кино, телевизийн нэвтрүүлэг, олон нийтийн сүлжээ, мессеж, утасны аппликэйшн, зар сурталчилгаа, ном, дуу хөгжим болон өдөр тутмын харилцан ярианд гарч байна. Улмаар бид бүгдээрээ секс өнгө аястай мэдээллүүдээр тогтмол бөмбөгдүүлж байна. (“Порнографын урхинаас мултрах нь,” Лиахона, 2015 оны 10-р сар, 50)

Садар самууныг зохиох мөн ашиглах нь бидний бурханлаг мөн чанар, бие махбод, бэлгийн харьцааны ариун байдлыг зөрчиж байна. Сүмийн саяхны нэгэн хэвлэлд “Садар самуун явдал бэлгийн харьцааны талаарх хуурамч захиасаар бидний аз жаргалд халдаж байна. Эрүүл бэлгийн харьцаа нь биднийг баяр баясгалантай, холбоо харилцаатай болоход хүргэдэг бол порнограф биднийг тусгаарлаж, зовлонтой болгоно. Садар самуун явдал нь бусдыг үл тоомсорлож, хувиа хичээсэн сэтгэл ханамжийг өдөөж, бэлгийн харьцааг буруугаар илэрхийлдэг. Энэ нь бие махбод, сэтгэл зүй, нийгэм, сүнслэг байдлын хувьд бидэнд хор хөнөөл учруулдаг” хэмээн тэмдэглэжээ (“How Does Using Pornography Affect Me?,” ChurchofJesusChrist.org).

Аврагч Уулан дээрх номлолоо айлдаж байхдаа, Өөрийн шавь нарыг ийн амьдраасай хэмээн хүссэн дээд хуулийг тайлбарласан. “Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм” (Матай 5:28-ыг мөн Сургаал ба Гэрээ 63:16-г үзнэ үү) хэмээн Тэрээр бэлгийн харьцааны нүгэл үйлдэхгүй байх талаар заасан.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Матайн энэхүү шүлгийг эш татаж, порнографыг эсэргүүцэхэд энэ судрыг хэрхэн хэрэгжүүлэх талаар заажээ.

Ахлагч Жэффри Р.Холланд

Хэрэв бид үүнийг ашиглаж чадвал, порнографын нүглийг энэхүү судрын хэсгээс илүү шууд хэлж, буруушаах өөр ямар ч “зарлиг” мэдээж хэрэг байхгүй! Эрэгтэй эсвэл эмэгтэй хүмүүсийн бие биедээ харуулж байсан тачаангуй, зохисгүй дүр төрхөөс хавьгүй илүү зүйл болох хожмын үеийн ийм аюулыг цаг хугацааны голчид байсан Христ гэрэл зураг, кино, интернэт гарахаас өмнө харсан гэдэгт гайхахаас өөр аргагүй. (“The Plague of Pornography” [Порнографтай тэмцэх эвслийн бага хурал дээр хэлсэн үг, 2016 оны 3-р сарын 12], utahcoalition.org)

Гар утсаа харж буй залуу

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншаад, порнографын уруу таталтын эсрэг тэмцэхээр хичээл зүтгэл гаргахдаа юуг ойлгоход тэр биднийг урьсныг олж мэд.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бид өөрсдийн мөн чанар, дэлхий дээрх зорилгыг болон бидний бие махбод бол Бурханы биет ариун сүм гэдгийг ойлгохдоо, биеийг маань бохирлох аливаа зүйлийг биедээ оруулах нь зүй бус гэдгийг ухаарах болно. Тархийг бузар, зохисгүй дурсамжаар хангахын тулд үнэ цэнтэй нүдний хараа эсвэл хүрэх, сонсох мэдрэхүйгээ хүргэх нь үнэхээр хүндэтгэлгүй хэрэг юм. Бид ариун байдлаа нандигнах бөгөөд “мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг, [биднийг] үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг” [1 Тимот 6:9] зүйлсээс татгалздаг. Бид “энэ бүхнээс зугт[аж] зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр [мөн] дөлгөөн занг мөшг[өдөг]” [1 Тимот 6:11]. Эдгээр нь сүнсийг бүхэлд нь шинэчилдэг зан чанар юм. (“Your Body: A Magnificent Gift to Cherish,” New Era, Aug. 2019, 5–6)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Өөрсдийн болон бусдын бурханлаг мөн чанар, зорилгыг ойлгох нь порнографыг эсэргүүцэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

2-р хэсэг

Би хэрхэн порнографыг хэрэглэх уруу таталтыг эсэргүүцэж чадах вэ?

Ариун журамт амьдралаар амьдрахаар хичээх үед бид бүгд уруу таталттай тулгарна. Есүс Христ “нүгэлгүй [үлдсэн] атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн” (Еврей 4:15) гэдгийг санаарай. Тэр биднийг ойлгодог ба уруу таталтыг эсэргүүцэхэд бидэнд тусалж чадна.

Залбирч байгаа эмэгтэй
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Энэхүү сударт Их Эзэн биднийг порнограф зэрэг хилэнцэт зүйлсээс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахад хэрэгжүүлж болох зарчмуудаар хангасан (Алма 39:8–10; Сургаал ба Гэрээ 121:45–46-г үзнэ үү). Жишээ нь, Египетийн Иосеф, Давид хаан хоёр нь хоёулаа бэлгийн харьцааны нүгэлтэй нүүр тулгарсан. Эхлэл 39:7–12; 2 Самуел 11:1–5 гэсэн хэсгүүдээс нэгийг эсвэл хоёуланг нь уншаад, энэ хоёр хүний туршлагаас юу сурч мэдэж болохоо тунгаан бод. 2 Самуел 11, 2 Самуел 12:1–10-ыг уншаад, Давид хааны нүглээ нуухыг хүссэн оролдлого бүтэлгүйтсэн үйл явдлаас юу сурч болохоо бодно уу.

2:3

Ерөнхийлөгч Өүкс ийн зөвлөсөн.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Порнографаас зайлсхийхийн тулд чадах бүхнээ хий. …

Уруу таталтыг ямар ч хэр хэмжээтэй бай бүү хүлээн зөвшөөр. Нүглээс хол байж, үүний зайлшгүй авчрах сүйрлээс зайлсхий. Тиймээс эргэ! Буруу хар! Бүх хүч чадлаараа зайлсхий. Бодлоо сайн зүйлсэд хандуул. (“Pornography,” Ensign эсвэл Liahona, May 2005, 90)

   

2:35

Зарим хүн порнографаас зайлсхийхийн тулд шүүлтүүр эсвэл гаднын бусад эх сурвалжийг ухаалгаар ашигладаг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Линда С.Рийвс эгч хамгийн гайхалтай шүүлтүүрийн талаар ийн заасан байдаг.

Линда С.Рийвс эгч

Хязгаарлах шүүлтүүрүүд хэрэгтэй, гэхдээ эцэст нь дэлхий дээрх хамгийн агуу хязгаарлах шүүлтүүр бол бид бүхний төлөөх Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай болон Аврагчийн цагаатгагч золиосын талаарх гүн гүнзгий, баттай гэрчлэлээ дагаснаар ирдэг хувь хүний дотоод сэтгэлийн шүүлтүүр юм. (“Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт,” Ensign, May 2014, 16 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 30)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Садар самууныг эсэргүүцэх хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд ямар алхам хийхээ залбирч байгаад тунгаан бод.

3-р хэсэг

Би порнографын хор хөнөөлтэй нөлөөнөөс эдгээх Аврагчийн хүчийг хэрхэн хүлээн авах вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь порнографын урхинд ордог. Олон хүний хувьд порнографыг ашиглах нь зөвхөн бэлгийн дур хүслийг хангах тухай байдаггүй. Харин тэд илүү гүн гүнзгий, үндсэн хэрэгцээгээ хангахын тулд порнограф ашигладаг. Тэд үүнийг бухимдал, тав тухгүй байдал, ганцаардал, уйтгар гуниг, ядаргаа, түгшүүр, сэтгэл гутрал, ажлаасаа халагдсанаас үүдсэн мэдрэмж эсвэл үл тоогдох мэдрэмжээ даван туулах арга болгон ашиглаж болно.

Бодолд автсан эрэгтэй

Порнографыг хэрэглэх хор хөнөөлтэй дадал хэвшилтэй гэдэг нь мэдэгдэх үед зарим хүн ичиж зовон эсвэл өөрчлөгдөх, эдгэрэх чадвартаа найдах найдлагаа алдаж эхэлдэг. Тэдэнд урхинд орсон мэт санагдаж болно. Зарим нь нүглээ нуухыг хичээдэг. Хэн нэгний порнографын хэрэглээний улмаас шархалсан хүмүүст урвалт, гэм буруугийн мэдрэмж, уур хилэн нь дийлж давшгүй хүнд санагддаг.

Их Эзэний эдгээх хүчний талаар Рийвс эгч баттай заасан.

Линда С.Рийвс эгч

Хэрэв та Сатаны порнографын урхинд орсон бол бидний хайрт Аврагч хэчнээн нигүүлсэнгүй болохыг санаарай. Их Эзэн таныг одоо хүртэл хэчнээн их хайрлаж, нандигнадгийг та одоо ойлгож байна уу? Бидний Аврагч таныг цэвэршүүлж, эдгээх хүчтэй. (“Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт,” 30)

Итгэлийн нөлөө, Саймон Дюви
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Лук номоос бид очсон бүх эмч нь эдгээж чадаагүй, 12 жилийн турш “цус алддаг өвчтэй” (Лук 8:43) байсан эмэгтэйн талаар мэдэж авдаг. Лук 8:43–48-ыг уншаад, Аврагчаар эдгээлгэхийг эрэлхийлсэн энэ эмэгтэйн үлгэр жишээнээс юу сурч мэдэж болох талаар бод.

Энэхүү хэсгийг эш татаад ерөнхийлөгч Нэлсон ийнхүү заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Энэ итгэлтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаг эмэгтэй Аврагчийн хүчийг хүлээн авахын тулд урагшаа аль болох сайн тэмүүлэх ёстой байлаа. …

Усанд живж буй хүн гараа сунган, амьсгаа авах гэж тэмүүлж, хүч гаргадаг шиг та нар Их Эзэний хүчийг амьдралдаа авахаар тэмүүлэх үед Есүс Христийн хүч та нарынх байх болно. Аврагч Өөр лүү нь үнэхээр тэмүүлэхийг хүсэж байгааг мөн хүч чадлыг нь амьдралдаа татан авах нь зүрх сэтгэлийн тань хамгийн агуу хүсэл гэдгийг мэдэрсэн үед та яг юу хийх хэрэгтэйгээ Ариун Сүнсний удирдамжаар мэдэж авах болно [Сургаал ба Гэрээ 88:63-ыг үзнэ үү].

Та сүнслэг байдлаараа урьд урьдынхаасаа ч илүү урагшаа тэмүүлбэл Аврагчийн хүч чадал танд ирэх болно. (Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 41 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 27)

Хэрэв та порнографын хэрэглээтэй тэмцэж байгаа бол эсвэл өөр хэн нэгний порнографын хэрэглээний улмаас шархалсан бол үүний нөлөөг арилгахын тулд танд өөрийн хүчнээс илүү их зүйл хэрэгтэй болно. Танд Их Эзэний хүч хэрэгтэй.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Энэ бэлтгэх материалын “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсэг дэх таны сонирхлыг татаж буй эх сурвалжийг судлахад цаг гаргаарай. Ангид суралцсан зүйлээ хуваалцахад бэлэн бай.