Институт
3-р хичээлд бэлтгэх материал: Бидний бурханлаг мөн чанар ба хувь тавилан


“3-р хичээлд бэлтгэх материал: Бидний бурханлаг мөн чанар ба хувь тавилан,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“3-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Моддыг харж буй эмэгтэй

3-р хичээлд бэлтгэх материал

Бидний бурханлаг мөн чанар ба хувь тавилан

Амьдралд гарч ирдэг зарим чухал асуулт бидний гарал үүсэл, хувь тавилантай буюу бид чухамдаа хэн болох мөн бидний чадавх юу болохтой холбоотой байдаг. Энэхүү хичээлийг судалж байхдаа, өөртөө болон бусдад хэрхэн хандах талаар тунгаан бод. Өөрийн бурханлаг мөн чанар, хувь тавиланг мэдэх нь хэрхэн өөрчлөлт авчирч болох вэ?

1-р хэсэг

Би хэн бэ?

“Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй” гэж бошиглогч Иосеф Смит заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 47). Судрууд Бурхан гэж хэн болох мөн Түүнтэй харилцах бидний харилцааны талаар хүчирхэг гэрчлэлийг өгүүлдэг.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Үйлс 17:29, Еврей 12:9, 1 Иохан 3:2-ыг уншаад, Бурхан гэж хэн болох мөн Түүнтэй харилцах бидний харилцаанаас юу сурч мэдэж болох талаар олж мэд.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф Бурхантай харилцах бидний харилцааны талаар ийнхүү заажээ.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бүхнийг чадагч Бурхан биднийг бүтээсэн. Тэр бидний Тэнгэрлэг Эцэг билээ. Бид чухамдаа Түүний сүнсэн хүүхдүүд юм. Бид хамгийн үнэ цэнтэй, хамгийн цэвэр, өндөр дээд материалаар бүтээгдсэн бөгөөд тийн бид өөрсдөдөө бурханлаг мөн чанарыг авч явдаг юм.

Гэсэн ч энэ дэлхий дээр бидний бодол санаа, үйлдэлд ялзарсан, ариун бус, цэвэр биш зүйлс саад болдог. Ертөнцийн тоос шороо, хир буртаг бидний махбодыг хиртүүлснээс болж бидэнд үнэн мөн чанар, зорилгоо таних, санахад хэцүү болдог.

Гэвч энэ бүхэн бидний үнэхээр хэн болохыг өөрчилж чадахгүй. Бидний мөн чанарын бурханлаг үндэс суурь хэвээр үлддэг. (“Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91)

Your True Identity” (0:29) видео бичлэгийг үзээд, өөрийнхөө хэн болох, хаанаас ирсэн талаар бод.

0:30

“Бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг хүү, охин нь билээ” гэдгийг бошиглогч, төлөөлөгчид батлан хэлсэн (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Дараах сургаал нь тэнгэрлэг эцэг эхийнхээ талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байгааг бод.

“Бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс орчлон ертөнцийн Эцэг, Эхийн дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд үнэхээр Бурханы хөвгүүд, охид юм. …

Хүн зуурдын [бие] махбодыг олж, дэлхийд ирэхээсээ өмнө сүнсэн биеэр тэнгэрлэг эцэг эхээс төрж, Эцэгийн мөнхийн гэрт нас бие гүйцэн бойжсон. (“Gospel Classics: The Origin of Man,” Ensign, Feb. 2002, 29, 30)

Ерөнхийлөгч Харолд Б.Лий “Бид дэлхийн эцэг эхээс маань илүү бидэнд санаа зовнидог Тэнгэрлэг Эцэг, Тэнгэрлэг Эхтэй гэдгээ мөн дээрээс ирэх нөлөө биднийг чадах бүхнээ хийх үед бидэнд туслахаар тасралтгүй ажиллаж байдаг гэдгийг мартсан” [Harold B. Lee, “The Influence and Responsibility of Women,” Relief Society Magazine, Feb. 1964, 85] гэж хэлсэн. (Gospel Topics, “Mother in Heaven,” topics.ChurchofJesusChrist.org)

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард мөн “Юуны өмнө, та Бурханы сүнсэн хүүхэд бөгөөд үргэлж тийм байх болно” хэмээн заасан. [(“Children of Heavenly Father” [Brigham Young University devotional, Mar. 3, 2020], 2, speeches.byu.edu). Ерөнхийлөгч Угдорф бид үнэхээр Бурханы сүнсэн хүүхдүүд гэх энэхүү үнэн нь “өөрсдийгөө болон ах, эгч, дүү нараа мөн амьдралыг үзэх үзлийг маань өөрчлөх ёстой” хэмээн заасан (“Дөрвөн нэр,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70).

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Тэмдэглэлийн дэвтэртээ эсвэл тэмдэглэл хөтлөх аппликэйшн дээрээ дараах асуултуудаас нэг юм уу илүү олонд хариулж бич.

  • Өөрсдийнхөө бурханлаг мөн чанарыг ойлгох нь өөрсдөдөө болон бусдад хандахад бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ? Танд хэн нэгний гомдмоор зан авир, хандлагыг үл тоон, тэдний бурханлаг мөн чанарыг харж байсан туршлага хэзээ тохиолдсон бэ?

  • Аврагч бусдын бурханлаг мөн чанарыг ойлгодог гэдгийг харуулдаг Түүний амьдралын зарим жишээ юу вэ? Та бусадтай харьцахдаа ямар байдлаар Түүнийг илүү сайн дуурайж болох вэ?

Хичээл дээр бодлоо хуваалцахад бэлэн бай.

2-р хэсэг

Би Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь ямар өөрчлөлтөд хүргэж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөх Мишэлл Д.Крэйг эгчийн хэлсэн дараах үгийг тунгаан бод.

Мишэлл Д.Крэйг эгч

Өөрийнхөө жинхэнэ мөн чанар, зорилгыг төдийгүй сэтгэл зүрхнийхээ нууцыг илүү сайн ойлгож авахад тэрхүү ойлголт таны амьдралын бүхий л зүйлд илүү их нөлөөлөх болно. (“Харах нүд,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13)

Бурхантай нүүр тулан ярьж, өөрийн бурханлаг мөн чанарын талаар мэдсэний дараа олж авсан Мосегийн туршлага энэхүү мэдлэг бидэнд ямар хүчирхэг нөлөөтэй гэдгийг харуулдаг.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мосе 1:3–6, 12–16-г уншаад, өөрийн бурханлаг мөн чанарыг ойлгож авснаар Мосе хэрхэн хүчирхэгжсэн тухай олж мэд.

Мосе Сатаныг дийлсэн нь, Жозеф Брики

Мосе Сатаны уруу таталтуудыг ялан дийлсэн нь

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бурханлаг эцэг эх байх тухай болон мөн чанараа ойлгох нь дайсны худал хуурмаг, уруу таталтуудыг эсэргүүцэхэд танд хэрхэн тусалсан талаар сайтар тунгаа.

3-р хэсэг

Миний бурханлаг хувь тавилан юу вэ?

Анх удаа алхан, хөлд орж буй хүүхэд

Сүүлийн 10 жил хэр их суралцаж, өсөж хөгжсөн талаараа бод. Тэнгэрлэг Эцэг Эхийн хүү, охины хувьд танд өсөж хөгжих гайхалтай чадамж бий. Үнэн хэрэгтээ та бурханлаг хувь тавилантай. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү. ChurchofJesusChrist.org.)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Ром 8:16–17-г уншаад, бидний бурханлаг хувь тавилангийн талаар төлөөлөгч Паулын заасан зүйлийг олж мэд.

Хамтран залгамжлагч бол бусад өв залгамжлагчтай адилхан өв хөрөнгө хүлээн авах хүн юм. Тэнгэрлэг Эцэгийн ууган Хүү, цор ганц төгс Хүүгийн хувьд Есүс Христ Эцэгт буй бүх зүйлийг өвлөн авах эрхтэй. Дуулгавартай байж, Аврагчийн Цагаатгалын бүрэн адислалыг хүлээн авсан хүмүүс Эцэгт буй бүхнийг мөн адил өвлөн авна (Ром 8:14–18; Галат 3:26–29; Сургаал ба Гэрээ 93:21–22-ыг үзнэ үү). Энэ нь бид бүгд Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болох чадавхтай гэсэн үг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний бурханлаг хувь тавилан гэж юу болохыг тодруулахад тусалсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бид өөрсдийн бурханлаг хувь тавиланд буюу алдар суу, мөнх бус байдал, мөнх амьдралд бэлтгэх ёстой. Итгэлтэй байдлын ачаар эдгээр ер бусын адислал бүгд биднийх байж болно. (“The Creation,” Ensign, May 2000, 86)

Дараагийн хичээлүүд дээр Есүс Христ бидэнд мөнх амьдралын өв залгамжлагчид болох бурханлаг хувь заяандаа хүрэх боломжийг олгодог талаар та илүү ихийг мэдэх болно. Ерөнхийлөгч Угдорфын зааснаар энэ нь алхам алхмаар хэрэгждэг.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Хөлд орж буй хүүхдийг бид бүгд харж байсан. Тэр тэнтэр тунтар алхаж, унадаг. Тэгж чармайсных нь төлөө бид загнадаг бил үү? Мэдээж үгүй. Ямар эцэг дөнгөж хөлд орж буй хүүхдээ шийтгэх юм бэ? Бид зоригжуулж, урам өгч, алгаа ташин, магтдаг. Учир нь алхах бүрдээ тэр жаахан хүүхэд эцэг эхтэйгээ илүү адил болдог.

… Бурханы төгс төгөлдөр байдалтай харьцуулбал, мөнх бус бид эв дүйгүй хөлд орж байгаа хүүхдээс ялимгүй илүү юм. Гэхдээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэйгөө илүү адил болгохыг хүсдэг ба … энэ нь бидний мөнхийн зорилго байх ёстой. Биднийг агшин зуурт биш, харин нэг нэг алхам хийн, ахиж дэвшсээр Түүнтэй адил болно гэдгийг Бурхан мэддэг. (“Дөрвөн нэр,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70–71).

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үг хөлд орж буй хүүхэд шиг тэнцэж ядан алхах алхаагаа харах өнцгийг тань хэрхэн өөрчилсөн бэ? Та ямар арга замаар үргэлжлүүлэн урагш ахихад тань туслахад Их Эзэнийг урьж болох вэ?