Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй
Хэсгүүд
Есүс Христийн шавийн хувьд бид бусадтай—ялангуяа үзэл санаа нийлэхгүй үед хэрхэн харьцахыг үлгэрлэн харуулах ёстой. Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм. …
… Нөхцөл байдал хэр хүнд байхаас үл хамааран Түүний жинхэнэ шавь бусдыг хөгжүүлж, өргөж, урамшуулан дэмжиж, ятгаж, сүнслэгээр өдөөдөг. Есүс Христийн жинхэнэ шавь бол амар тайвныг тогтоогч юм. …
Аврагчийн Цагаатгал бидэнд бүх хилэнц—тэр дундаа зөрчилдөөнийг ялан дийлэх боломжийг олгосон. …
Хайрт ах эгч нар аа, бидний бие биедээ хэрхэн хандаж байгаа байдал нэн чухал! Гэртээ, сүм дээр, ажил дээрээ, онлайнаар бусадтай ярьж байгаа байдал болон бусдын талаар хэрхэн ярьж байгаа байдал маань үнэхээр чухал. Бид бусадтай илүү дээд, ариун нандин арга замаар харилцдаг байгаасай гэж би та нараас өнөөдөр хүсэж байна. …
Энэрэл бол зөрчилдөөний ерөндөг юм. Энэрэл бол бидэнд амиа боддог, өөрийгөө хамгаалдаг, бардам, атаархуу эгэл хүнээ орхиход тусалдаг сүнслэг бэлэг юм. Энэрэл нь Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн гол зан чанар юм. Энэрэл амар тайвныг тогтоогчийг тодорхойлдог. …
Би та нарыг … Есүс Христийг санахыг уриалж байна. Түүний хэрхэн хэлэх, мөн үйлдэх байсныг дагах зүрх зориг, мэргэн ухаантай байхын төлөө залбир. Энх амгалангийн Ханхүүг дагаснаар бид амар тайвныг тогтоогчид болно. …
… Өнөөдөр би та нарыг шавийн хувьд ямар түвшинд байгаагаа өөрийнхөө бусдад хэрхэн ханддагаар дүгнэхэд урьж байна. Би та бүхнийг Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн эрхэмлэдэг, хүндэтгэлтэй мөн Түүнийг төлөөлж чадахуйц байдлаар биеэ авч явахын тулд шаардагдах аливаа өөрчлөлтийг гаргаасай хэмээн адисалж байна.