2023
Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь
2023 оны 5-р сар


Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь

Хэсгүүд

Зураг
фон зураг

Фон зураг татаж авах

Дэлхий бүтээгдэхээс өмнө Бурхан бидэнд буюу хүүхдүүддээ Өөр дээр нь ирж нэгдэх аргачлал болгон гэрээнүүдийг тогтоож өгсөн. …

… Бид өөрсдөөсөө хамаарах зүйлсийг биелүүлнэ гэсэн бат шийдвэрээр л гэрээнд нэгдэн ордог. Бид энэхүү гэрээгээр өөрсдийгөө бүрэн тодорхойлох үед Бурханы гэрээт хүүхдүүд, Түүний хаант улсыг өвлөгчид болцгоодог.

Гэрээний зам хэмээх нэршил нь Христэд ирж, Түүнтэй холбогдохын тулд бидний ээлж дараалан байгуулдаг гэрээнүүдийг хэлдэг. Энэхүү гэрээт барилдлагаар дамжуулан бид Түүний мөнхийн хүч чадлаас хүртэх боломжтой болдог. Уг зам Есүс Христэд итгэх итгэл болон наманчлалаар эхэлж, цааш баптисм болоод Ариун Сүнсийг хүлээн авахаар үргэлжилдэг. …

Гэрээний зам нь ариун сүмийн хишиг зэрэг ариун сүмийн ёслолууд руу хөтөлдөг. Хишиг бол Бурханаас өгөгддөг ариун гэрээнүүдийн нандин бэлэг бөгөөд биднийг Түүнтэй бүрэн дүүрэн холбодог. …

Баптисмын усан санд болон ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахих нь мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, зовлон шаналлыг давах хүчийг бас өгдөг юм. …

Таныг баптисмаас ариун сүм рүү, амьдралынхаа турш гэрээний замаар алхах үед сурч боловсрох хүч, наманчилж ариусгагдах хүч, амьдралын бэрхшээл дунд найдвар, тайтгарал бүр баяр хөөрийг олох хүч буюу дэлхийн урсгалын эсрэг явах хүч чадлыг би танд амлаж байна. Би танд болон таны гэр бүлд ялангуяа ариун сүм дээр онцгойлон төвлөрөх үед дайсны нөлөөний эсрэг явах хүчийг амлаж байна.

Хэвлэх