Тохинуулал
Хэсгүүд
Өөрчлөх амьдрал олон байгаа учраас бид Есүс Христийн дагалдагчдын хувьд бусдад Түүнтэй адил тохинуулахыг эрэлхийлдэг. …
Би очсон газар болгондоо Аврагч шиг анхаарал тавьж, тохинуулдаг хүмүүсээс талархан суралцдаг. …
Илүү дээд түвшний, илүү ариун тохинуулал нь “Христийн цэвэр хайр” [Моронай 7:47–48-ыг үзнэ үү]-ын төлөө залбирч, Сүнсийг дагахад бий болдог. …
… Олон газарт бид гишүүдийн гэрт нь тогтмол айлчилснаар тэдэн рүү гараа сунгаж, ямар байгааг нь ойлгож, харилцаа холбоог бий болгож чадна. Сүнсээр өдөөгдсөн урилга амьдралыг өөрчилдөг. Урилга бидэнд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад туслах үед бид Их Эзэнд болон бие биедээ илүү ойртдог. …
Сүнсээр өдөөгдсөн тохинуулал нь гэр бүл, хувь хүмүүсийг адислахаас гадна тойрог, салбаруудыг түүнчлэн хүчирхэгжүүлдэг. …
Аврагч бол бидний төгс үлгэр жишээ юм. Тэр сайн учраас сайныг хийхээр урагш явж чаддаг. Тэр нэгийг болон 99-ийг адисалдаг. Тэр бол тохинууллын үлгэр жишээ. …
Есүс Христ тохинуулдаг. Тэнгэр элч нар тохинуулдаг. … Түүнтэй адил тохинуулснаар бид Түүний адислалууд болон гайхамшгуудын гэрч болдог. …
Бид энэхүү Христийн амилсны баяраар хаана ч байлаа гэсэн ялангуяа хайраар болон томилолтоор тохинуулах хүмүүстээ Аврагчийн адилаар гараа сунгаж, анхаарал тавих болтугай. Ингэснээр бидний хүн нэг бүр Есүс Христэд болон бие биедээ илүү ойртож, Түүнтэй илүү адил болж Түүний хүсдэг Есүс Христийн шавь нар болох болтугай.