2023
Хувийн амар тайвныг олох нь
2023 оны 5-р сар


Хувийн амар тайвныг олох нь

Хэсгүүд

Зураг
фон зураг

Фон зураг татаж авах

Өнөөдөр би нөхцөл байдлаасаа үл шалтгаалан хувь хүний хувьд амар тайвныг олохын гайхамшгийн талаар сурч мэдсэнээ хуваалцана. …

Би Аврагчийн [энэхүү] сургаалаас наанадаж таван үнэнийг мэдэж авсан.

Нэгдүгээрт, амар тайвны бэлэг нь Түүний зарлигуудыг дагах итгэлтэй болсны дараа өгөгддөг. …

Хоёрдугаарт, Ариун Сүнс ирж бидэнтэй хамт байх болно. …

Гуравдугаарт, бид гэрээнүүдээ сахиснаар Эцэг, мөн Хүүгийн биднийг болон бусдыг гэх хайрыг мэдрэх боломжтой хэмээн Аврагч амласан. …

Дөрөвдүгээрт, Их Эзэний зарлигийг сахихад зөвхөн дуулгавартай байх хангалтгүй. Бид Бурханыг бүх зүрх, сэтгэл, оюун, мөн чадлаар хайрлах ёстой. …

Тавдугаарт, Их Эзэн биднийг хайрладаг учраас нүглийн маань төлөөсийг төлсөн ба бид Түүнд итгэх итгэл, наманчлал, Түүний Цагаатгалын нөлөөгөөр дамжуулан энэ болон Түүнтэй хамт мөнхөд орших амьдралдаа “бүх оюун ухааныг давах” амар тайвны бэлгийг хүлээн авах боломжтой [Филиппой 4:7]. …

Дэлхий даяарх Сүмийн гишүүд Бурханы бэлэг болох хувийн амар амгаланг мэдэрч байсан. Тэрээр хүн бүрийг бусдад Өөрт нь ирж, яг тэр амар амгаланг өөрөө хүлээн авах боломжийг олгоход туслахыг уриалсан. Хариуд нь тэд энэ бэлгийг цааш хэрхэн бусдад түгээж болох талаар сүнслэг өдөөлтийг эрэлхийлнэ.

Өсөж буй үеийнхэн дараагийн үеийнхнийг өсгөн хүмүүжүүлэх болно. Үржигдэн нэмэгдэх нөлөө гайхамшгийг бүтээнэ. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам өсөн нэмэгдэж, тархах бөгөөд дэлхий дээрх Их Эзэний хаант улс Түүнийг Хосанна хэмээн уулзахад бэлтгэгдэж, бэлэн болсон байна. Дэлхий дээр амар амгалан байх болно.

Хэвлэх