2023
Есүс Христ бол тайтгарал
2023 оны 5-р сар


Есүс Христ бол тайтгарал

Хэсгүүд

Зураг
фон зураг

Фон зураг татаж авах

Бидний хүн нэг бүр төсөөллийн үүргэвч үүрсэн байдаг. …

Энэхүү төсөөллийн үүргэвч бол унасан дэлхийд бидний үүрдэг амьдралын ачаа юм. Бидний ачаа үүргэвч доторх чулуутай адил юм. …

Бидний зуурдын ачаа, төсөөллийн үүргэвч дэх чулуунууд маань хүнд байх шаардлагагүй гэдгийг би баяртайяа тунхаглаж байна.

Есүс Христ бидний ачааг хөнгөлж чадна.

Есүс Христ бидний ачааг өргөж чадна.

Есүс Христ бидэнд гэм нүглийн хүнд ачаанаас чөлөөлөгдөх арга замыг өгнө.

Есүс Христ бол бидний тайтгарал. …

Тэгвэл бид яагаад чулуунуудаа ганцаараа үүрэхээр зүтгэдэг вэ? …

Ах эгч нар аа, би ганцаараа явж чадахгүй, тэгэх ч шаардлагагүй бөгөөд тэгэх ч үгүй. …

Гэрээгээ сахигчид Аврагчийн тайтгарлаар адислагддаг. …

Наманчлал нь биднийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглийн чулуунаас хөнгөлж чөлөөлдөг. …

Мөн Есүс Христийн Цагаатгал бусдын зүй бус харьцаанаас болж үүрдэг хүнд ачааг маань хөнгөлж, тэднийг уучлах хүч чадлыг хүлээн авах боломжийг бидэнд олгодог.

Тэгэхээр унасан ертөнцөд гуниг харуусал, өвчин зовлонд өртдөг мөнх бус биднийг Аврагч хэрхэн хүнд ачаанаас чөлөөлдөг вэ?

Тэр ихэвчлэн биднээр дамжуулан тайтгаруулдаг! …

Есүс Христтэй хамтран Бурханы бүх хүүхдэд материаллаг болон сүнслэг тайтгарлыг өгөх нь бидний гэрээний адислал юм. …

Ах эгч нар аа, Есүс Христ бол тайтгарал. … Түүний бидэнд санал болгодог тайтгарал бол үүрдийнх юм.

Хэвлэх