Энх амгалангийн Ханхүүгийн дагалдагчид
Хэсгүүд
Энх Амгалангийн Ханхүүгийн шавь нарын хувьд “зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн” амьдар хэмээх удирдамжийг бидэнд өгсөн [Мозая 18:21]. …
… Бидний Аврагчид илүү ойр байж, Түүнтэй илүү адил болж байгаагийн нэг илэрхий тэмдэг нь ямар ч нөхцөл байдалд эргэн тойрны хүмүүстэйгээ хайраар, тэвчээртэй, эелдэг харьцах явдал юм. …
… Дайсны нэг арга мэх нь Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд дайсагнал, үзэн ядалтыг өдөөх явдал байдагт гайхах зүйлгүй. Тэрээр хүмүүс бие биеэ шүүмжилж, доромжилж, гүтгэн муулахыг хараад баясдаг. …
Хайрт ах эгч нар аа, бид Аврагчийнхтай адил онцгой чанаруудыг хөгжүүлэхийг хичээх үедээ Түүний тогтоосон хэв загварын дагуух дэлхий дээр Түүний амар амгалангийн зэмсэг болж чадна. Би та бүхнийг бусдыг өргөн дэмжиж, уучилж, ойлгодог зүрх сэтгэлтэй, бусдаас хамгийн сайныг нь олж хардаг, “хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг” [Итгэлийн тунхаг 1:13] гэдгийг үргэлж санадаг хүмүүс болгон өөрсдийгөө хувирган өөрчилж чадах арга замуудыг бодож үзэхэд урьж байна.
Хэрэв бид эдгээр онцлог чанарыг эрэлхийлж, хөгжүүлэх аваас бусдынхаа хэрэгцээнд илүү чин сэтгэлээсээ, мэдрэмжтэй ханддаг болж, баяр баясгалан, амар амгалан, сүнслэг өсөлтийг мэдрэх болно гэдгийг би амлаж байна.