2023
Патриархын адислал
2023 оны 5-р сар


Патриархын адислал

Залуу эрэгтэйчүүд

Эквадор

Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгээс өгсөн сүнслэг удирдамж юм

Ахлагч Рандалл К.Бэннэтт

Далын чуулга

Залуу байхад минь патриархын адислал надад олон шалтгааны улмаас онцгой ач холбогдолтой байсан юм. Нэгт, Ариун Сүнсний хүчээр миний патриархын адислал надад өөрийгөө үнэхээр хэн байсан, хэн болж чадах талаарх мөнхийн үнэн мөн чанараа ойлгоход тусалсан. … Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр минь намайг мэддэг, хайрладаг, миний амьдралд оролцдог гэдгийг би мэдэж байв. Энэ нь надад Тэдэнд ойртож, Тэдэнд тавих итгэл, найдвараа өсгөх хүсэлтэй болоход тусалсан. …

Өөрийгөө үнэхээр хэн гэдгийг мэдэх нь Бурханы надаас юу хүсдэгийг ойлгох, хийх хүсэлтэй болоход минь тусалсан.

Энэ нь намайг өөрийн байгуулсан гэрээний талаар мөн Абрахамтай байгуулсан Бурханы гэрээний амлагдсан адислалуудын талаар судлахад хөтөлсөн билээ. Энэ нь надад гэрээгээ илүү бүрэн дүүрэн сахихад нөлөөлсөн мөнхийн үзэл бодлыг суулгаж өгсөн. …

Залуу мөн гэрчлэл минь дөнгөж өсөн нэмэгдэж байхад патриархын адислалаа хүлээн авах нь надад нэн шаардлагатай байсан юм. …

… Залуудаа патриархын адислалаа нандигнах нь намайг шантарсан үед зоригжуулж, айдастай үед тайтгаруулж, сэтгэл түгшсэн үед амар амгаланг өгч, найдвараа алдсан үед найдвар төрүүлж, бодгальд минь хамгийн хэрэгтэй үед баяр хөөрөөр адисалж байв. Миний патриархын адислал Тэнгэрлэг Эцэгтээ болон Аврагчдаа итгэх итгэл найдвар, Тэднийг хайрлах хайрыг минь өсөхөд тусалсан бөгөөдодоо ч тусалсаар байна.

Патриархын адислалаа хэзээ авах вэ?

Ахлагч Казүхико Ямашита

Далын чуулга

Хүндэт залуу эрэгтэй, залуу эмэгтэй, эцэг эх болон бишоп нар аа, патриархын адислал нь зөвхөн номлолд үйлчлэхээр бэлтгэхэд зориулагдаагүй юм шүү. Баптисм хүртсэн, зохистой гишүүд өөрсдийн зөв цаг хугацаандаа патриархын адислалаа авч болно. …

Ах эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт, Эцэгийн Төрсөн Ганц Хүү, Их Эзэн Есүс Христ амьд гэсэн гэрчлэлээ би хуваалцаж байна. Тэд бидэнд хайртай. Патриархын адислал нь Тэдний ариун бэлэг юм. Та адислалаа авахдаа, Тэд таныг хэрхэн хайрлаж, хувьчлан анхаарал хандуулдгийг ойлгох болно.