Бүхний Дээд Бурханд Хосанна
Хэсгүүд
Бараг 2,000 жилийн тэртээд Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын сүүлчийн долоо хоног Далдуу модны ням гарагт эхэлсэн юм. …
… Есүс Христийн Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн явдал, мөн дараагийнх нь долоо хоногт өрнөсөн үйл явдлууд нь өнөөдөр бидний амьдралдаа хэрэгжүүлж болох сургаалыг үлгэрлэн харуулдаг. …
Нэгдүгээрт: Бошиглол. …
Хоёрдугаарт: Ариун Сүнстэй нөхөрлөх. …
Гуравдугаарт: Шавь байх. …
Дөрөвдүгээрт: Есүс Христийн Цагаатгал. …
Есүс Христ мөнх бус амьдралынхаа сүүлчийн шийдвэрлэх долоо хоногт арван охины тухай сургаалт зүйрлэлийг ярьсан. … Тэрбээр гэрэлтэн асаж буй дэнлүү, галыг ноцоох нөөц тосны дүрслэлийг ашиглан; Түүний замаар явж, Түүний үнэнүүдийг хүлээн авч, Түүний гэрлийг хуваалцах хүсэлтэй хүмүүсийн тухай ярьсан. …
Бидэнд арван охины адил дэнлүү байгаа ч тос бий юү? Ертөнцийн дарамтад зай завсаргүй нухлуулсаар зарим хүн хангалттай бэлдэж амжилгүй, дусал тостой явж байх вий гэж би эмээж байна. Тос нь амьд бошиглогчдод, ялангуяа ерөнхийлөгч Нэлсонд болон түүний зөвлөхүүдэд мөн арван хоёр төлөөлөгчийн үгсэд болон бошиглолд итгэж, үйлдсэнээр ирдэг. Ариун Сүнсийг сонсож, мэдэрч, тэрхүү бурханлаг удирдамжийн дагуу үйлдэх үед маань тос бидний сэтгэлийг дүүргэдэг. Бидний сонголт Их Эзэнийг төдийгүй Түүний хайрладаг зүйлсийг хайрладаг гэдгийг маань харуулах үед бидний зүрх сэтгэлд тос урсан орж ирдэг. Тос нь наманчилснаар, Есүс Христийн Цагаатгалаас ирдэг эдгэрэлтийг эрэлхийлснээр ирдэг.