Есүс Христийн сургаал
Хэсгүүд
Бошиглогчийн хувиар Нифай “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно”1 хэмээн заасан. … Өнөөдрийн захиасаа би Аврагчийн хэлсэн үгээс сонгон хүргэж байна. …
“[Хууль дахь агуу тушаал бол:] чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.
“Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.
“Удаах нь, “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм.
“Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ.”2 …
“Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар чөтгөрөөр уруу татагдаж, мөн та нар түүгээр боолчлогдон удирдагдах болуузай хэмээн та нар үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой.”3
“Тиймийн тул, та нар юуг ч үйлдсэн, үүнийгээ миний нэрээр үйлдэх болно; тиймийн тул та нар сүмийг миний нэрээр нэрлэх болно.”4 …
“Эдүгээ уг зарлиг нь энэ болой: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд.”5 …
Бид Христэд итгэдэг. Бид Түүний сургаалыг хэрхэн мэдэж, мөн дагах талаар Түүний хэлсэн үгээр би яриагаа төгсгөе:
“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.”6