Ням гаргийн өглөөний хуралдаан
Миний оюун Есүс Христийн талаарх энэхүү бодол дээр тогтон тунгаасан
Хэсгүүд
Мормоны Ном дахь нэгэн гайхалтай түүхэд нэр хүндтэй гэр бүлээс гаралтай залуу эр Алмагийн тухай өгүүлдэг ба сударт түүнийг хиймлийг шүтэгч гэж дүрсэлсэн байдаг. …
Алма тийнхүү цөхөрч байхдаа “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн” [Алма 36:17] талаар залуудаа заалгаж байснаа санав. … Түүнийг Аврагчийн бурханлаг хүчийг эрэлхийлэн дуудахад, гайхамшигт зүйл тохиолдсон юм. … Алма тэр даруй амар амгалан болон гэрлийг мэдэрч, …
Алма Есүс Христийн үнэн дээр “тогтож тунгаав”. …
… Тэрээр энэ үнэн дээр итгэлээр үйлдэж, Бурханы хүчээр болон ач ивээлээр аврагдаж, найдвараар дүүрчээ.
… Бидний оюун ч мөн адил Есүс Христийн тухай болон Түүний ач ивээлийн золиослолын талаарх “энэ бодол дээр тогтож тунгааж” байсан ба бодгаль маань үүнээс ирэх гэрэл, баяр баяслыг мэдэрч байсан. …
… Түүнийг гэсэн бидний хайр энэ мөнх бус амьдралын уйтгар, гунигаас хамгаалдаггүй, харин энэ нь саад бэрхшээлийг өөрсдийнхөөсөө хавьгүй илүү хүч чадлаар даван туулах боломжийг олгодог”. …
Бид анхаарлаа Есүс Христэд төвлөрүүлснээр эргэн тойрны бүх зүйлийг—одоо байгаа байдлаар нь—Түүнийг хайрлах хайраар хардаг. … Та бүхэн Есүс Христийн талаарх энэ бодол дээр анхааралтай тогтон тунгааж, Түүнд итгэж, зарлигуудыг нь дагахаа үргэлжлүүлснээр би та нарт зөвхөн тэнгэрлэг удирдамжийг төдийгүй гэрээг тань хүчирхэгжүүлэх, бэрхшээл зовлонд тань амар амгаланг, адислалд тань баяр баяслыг авчрах тэнгэрлэг хүчийг амлаж байна.