“Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун”
Хэсгүүд
“Их Эзэн Еноход хэлэв: …
“… Мөн чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун” [Мосе 6:32, 34; тодотгол нэмсэн]. …
Их Эзэн Есүс Христ бидний хүн бүрийг Миний дотор бай хэмээн урьсан. Гэхдээ үнэндээ бид хэрхэн Түүн дотор байж сурч, тийн оршдог болох вэ?
Дотор байх гэдэг үг нь нэг газраасаа хөдлөлгүй, тогтвортой байж, бууж өгөхгүй байх гэсэн утгатай. … Тиймээс бид Гэтэлгэгчдээ, Түүний ариун үйл хэрэгт сайн, муу аль ч үед гуйвшгүй, тууштай үнэнч байснаар Христ дотор байдаг.
Бид ёс суртахууны сонгох эрхээ эдлэн, сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудаар дамжуулан Их Эзэний буулгыг өөр дээрээ авснаар Түүн дотор байж эхэлдэг. …
Бид мөн Христийн үгэн дээр жинхэнээсээ найрласнаар Түүн дотор байдаг. …
Өөрсдийгөө ариун ёслолд оролцоход хоёргүй сэтгэлээр бэлдсэнээр бид Түүн дотор байдаг. …
Аврагчийн дагалдагчдадаа өгсөн амлалт нь хоёр талтай. Хэрэв бид Түүний дотор орших юм бол Тэрбээр бидний дотор орших болно. Гэхдээ Христ та бидэн дотор—хувь хүн бүрийн дотор орших үнэхээр боломжтой юу? Уг асуултад “тийм” гэж хариулах нь тодорхой! …
… Тэнгэрлэг Эцэгтэй, мөн Түүний амилсан, амьд Хүүтэй байгуулсан гэрээт харилцаа холбоо маань харах өнцөг, найдвар, хүч чадал, амар амгалан, үүрдийн баяр баясгалангийн бурханлаг эх үүсвэр юм …
… Бидний дотор оршино гэх Аврагчийн амлалт үнэн бөгөөд энэ нь Түүний сэргээгдсэн Сүмийн гэрээгээ сахидаг гишүүн бүрд боломжтой. …
… Хэрэв бид Түүний дотор байх аваас Тэр бидний дотор байх болно.