Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?
Хэсгүүд
Олон жилийн өмнө нэгэн орой би ажлаа тараад, Нью-Йорк хотоос Нью Жэрси рүү ердийн адил гэртээ харихаар автобусанд суулаа. Миний хажууд сууж явсан эмэгтэй компьютер дээр бичиж байсан зүйлийг минь анзаарчхаад, “Чи … Христэд итгэдэг юм уу?” гэж асуув. …
… Хүүхэд, өсвөр үеийнхэнд хэлэхэд, та нар дараа нь эцэг эхээсээ болон удирдагчдаасаа “Есүс яагаад үхэх ёстой байсан бэ?” гэж асуугаарай. …
Тэгээд би шинэ найздаа бидэнд бие махбодоос гадна сүнс байдаг бөгөөд Бурхан бол бидний сүнсний Эцэг гэдгийг хэлэв. … Тэнгэрлэг Эцэг түүнд болон Өөрийн бүх хүүхдэд хайртай тул биднийг Өөрийнхөө алдар суут бие махбодтой адил бие махбодыг хүлээн авч, гэр бүлийнх нь нэгэн хэсэг байж, Өөртэй нь адилаар гэр бүлтэйгээ мөнх амьдралаар тааламжтай амьдрахын тулд Өөрийнх нь оршихуйд эргэн очих төлөвлөгөөг зохиосон юм. Гэвч бид энэ унасан дэлхийд хоёр том саадтай тулгардаг: (1) Бие махбодын үхэл—бидний бие махбодоос сүнс салах. … (2) Сүнслэг үхэл—Бурханаас тусгаарлагдах. Учир нь мөнх бус хүмүүний хувьд бидний гэм нүгэл, алдаа, дутагдал биднийг Түүний ариун оршихуйгаас хөндийрүүлдэг. …
Би найздаа, Есүс Христ бол зовж шаналж, амиа өгч бас амилах ёстой байсан мөн Түүний хязгааргүй Цагаатгал нь бүх хүн төрөлхтнийг бие махбодын үхлээс ангижруулж, Түүнийг дагасан бүгдэд Бурхантай, мөн гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрах боломжийг олгосон тэрхүү Аврагч гэдгийг гэрчлэн хэлсэн ба та бүгдэд ч мөн адил үүнийг гэрчилж байна. …
Есүсийг даган, мөнх амьдралыг хүлээн авахад шаардлагатай алхмуудыг Бурхан илчилсэн. Үүнийг Христийн сургаал гэж нэрлэдэг. Эдгээрт “Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, наманчлал, [Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм]-д хүртэх баптисм ба Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь орно” [Миний сайн мэдээг номло (2019), 63].