Хамгийн чухал зүйлсээ санагтун
Хэсгүүд
Өнөөдөр би юу хамгийн чухал болох талаар зүрх сэтгэлдээ мэдэрч, бодож байгаагаа хуваалцъя.
Нэгдүгээрт, бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү, Их Эзэн Есүс Христтэй тогтоосон харилцаа хамгийн чухал. Энэхүү харилцаа нь одоо төдийгүй мөнхөд хамгийн чухал нь байсаар байна.
Хоёрдугаарт, гэр бүлийн харилцаа бол хамгийн чухал зүйлсийн тоонд багтана. …
Зарим хүнд ойрын гэр бүлтэйгээ байх боломж байдаггүй тул холын хамаатнууд, найз нөхөд, түүнчлэн тойргийн ахан дүүсийг нь “гэр бүл” гэж энд хамаатуулж ойлгоцгооё. Эдгээр харилцаа холбоо нь сэтгэл санаа, бие махбодын эрүүл мэндэд зайлшгүй хэрэгцээтэй. …
Өөр нэгэн маш чухал зүйл бол хамгийн чухал хүмүүстэйгээ харьцах харилцаандаа, хөршөө өөрийн адил хайрлахдаа, мөн ганцаарчлан болон олон нийтэд хандсан тохинуулалдаа Сүнсний өдөөлтийг дагах явдал юм. …
Эцэст нь Наргил модны Ням гаргийн энэхүү өдөр, Их Эзэнд хөрвөж, Түүнийг гэрчилж, Түүнд үйлчлэх нь хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг би гэрчилж байна. …
Зөвхөн гэрчлэлтэй байх нь хангалтгүй. Бид Есүс Христэд илүү гүн хөрвөх тусам Түүний тухай, Түүний сайн сайхан, хайр, сайхан сэтгэлийн тухай аяндаа гэрчилмээр санагддаг. …
Би та бүхнийг Есүс Христийн талаар гэрчлэлээ илүү их хуваалцаарай гэж урьж байна. …
Таны хуваалцсан гэрчлэлээс ямар нэг зүйлийг мэдэрсэн хүн таны гэрчлэлийн үнэнийг батлахыг Их Эзэнээс залбиран гуйж магадгүй. Тэгээд тэд үүнийг өөрсдөө мэдэж авах болно.