Христийн талаар гэрчлэх боломжоо хэзээ ч битгий алдаарай
Хэсгүүд
Христийг дэлхий дээр тохинуулж байх үед Түүнтэй хамт алхаж байсан тэдний адил биеэрээ дэргэд нь байх боломж бидэнд байхгүй ч Ариун Сүнсээр дамжуулан бид Түүний хүчийг өдөр бүр мэдэрч чадна! Бүр хүссэн хэмжээгээрээ мэдэрч чадна! …
… Ариун сүмд ойр ойрхон шүтэн биширч, өдөр бүр наманчлан, судраас судалж, сүмд болон семинарт оролцон, патриархын адислалынхаа талаар тунгаан бодож, ёслолуудыг зохистой хүлээн авч, ариун гэрээнүүдээ хүндэтгэн сахиснаар бид Христэд улам илүү ойртох болно. Энэ бүхэн нь бидний оюун санааг гэгээрүүлэхэд Сүнсийг урьдаг бөгөөд илүү амар амгалан, хамгаалалтыг авчирдаг. Гэхдээ бид эдгээрийг Христийн тухай гэрчлэх ариун нандин боломж гэж хүндэтгэдэг үү? …
Эдгээр ариун нандин дадлыг хийх зүйлсийн жагсаалт гэхээс илүү гэрчийн хувьд үйлдэх үед хүч бий болдог. Энэ үйл явц нь өдөр бүр, идэвхтэй оролцон, Христтэй холбоотой туршлагыг зориуд бий болгох үед аажмаар өсөн нэмэгдэх болно. Бид Түүний сургаалыг амьдралдаа байнга хэрэгжүүлэх үедээ Түүний талаар гэрчлэлтэй болж, Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбоо харилцаа тогтоодог. Бид Тэдэнтэй адилхан болж эхэлдэг.
Дайсан маш их чимээ шуугиан үүсгэдэг учраас Их Эзэний дуу хоолойг сонсоход хэцүү байж болно. … Бид өдөр бүр Аврагчдаа төвлөрөхөд анхаарлыг маань хандуулах дадлыг суулгаж, шавийн хандлагыг бий болгох хэрэгтэй.
… Христийг газар бүрээс хай―Тэр тэнд байгаа гэдгийг би амлаж байна! Христэд илүү их ойртож, өөрсдөдөө гэрчлэхэд бэлэн байх хүсэл маань жинхэнэ баяр хөөрийг авчирдаг.